ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ж. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн
хүний эрх, тэр дундаа хохирогч хүүхдийг хамгаалах зорилготой баталсан Гэр
бүлийн хүчирхийллийн эсрэг 2004 оны хууль.
4. Монголын хүүхдийн эрх, эрх зүйн байдалтай холбогдуулан гишүүн улс 1997 оныг
Хүүхдийн жил, 1998 оныг Залуучуудын жил, 2000 оныг Хүүхдийн хөгжлийг дэмжих
жил, 2001 оныг Тахир дутуу иргэдийг дэмжих жил болгон зарлаж, 2004 оноос Хүүхдийн
үндэсний чуулганыг зохион байгуулах талаар чармайлт гарган анхаарч байгаад Хороо
талархаж байна. Оролцогч улсаас хүүхдийн нийгмийн үйлчилгээнд зориулсан төсвийг
нэмэгдүүлэх талаар гаргаж байгаа хүчин чармайлтыг Хорооноос мөн үнэлэн тэмдэглэж
байна.
5. Хороо дараах олон улсын гэрээг соёрхон баталсанд мөн талархаж байна:
a. 2000 оны дөрөвдүгээр сард Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх
асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн 33 дугаар Конвенц;
б. 2001 оны хоёрдугаар сард Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг нэн
даруй устгах, хориглох тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182
дугаар Конвенц;
в. 2002 оны нэгдүгээр сард Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг
бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц;
г. 2002 оны гуравдугаар сард Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай
конвенцийн нэмэлт протокол;
д. 2002 оны 12 дугаар сард Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай Олон
Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 138 дугаар конвенц;
е. 2003 оны зургаадугаар сард Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн Хүүхдийг
худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг
нэмэлт протокол;
ё. 2004 оны 10 дугаар сард Хүүхдийн эрхийн конвенцийн Хүүхдийг зэвсэгт
мөргөлдөөнд оролцуулахын эсрэг нэмэлт протокол.
В. Конвенцийг хэрэгжүүлэхэд саад болж буй бэрхшээл, хүчин зүйл
6. Монгол Улсад 1991 оноос эхэлсэн эдийн засгийн шилжилт харьцангуй хурдан
явагдаж, нийгэмд гүн гүнзгий нөлөө үзүүлснийг Хороо тэмдэглэж байна. Эдийн засгийн
тогтворгүй байдал, ажилгүйдэл, өсөн нэмэгдэж байгаа ядуурал нь олон хүүхэдтэй болон
хөдөө орон нутагт амьдарч буй гэр бүлд нөлөөлж байна. Гишүүн улс нь дэлхийн хамгийн
бага хүн амтай, өргөн уудам нутагтай онцлогийг харгалзаж буйгаа Хороо тэмдэглэж
байна. Түүнчлэн 1999-2001 онд жил дараалан тохиосон ган, зуд эрэг байгалийн онц
хүнд нөхцөл нь нийгэм, эдийн засгийн хүндрэлийг эрс нэмэгдүүлж, олон мянган хүүхэд,
нэн ялангуяа хол нутгийн хүүхдийн амьдралд муугаар нөлөөлж, тус улсын нийт хөгжилд
сөрөг нөлөө үзүүлснийг Хороо хүлээн зөвшөөрч байна.
104
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents