ЗУРГАДУГААР БҮЛЭГ уялдуулан зохицуулах өнөөгийн тогтолцоо оновчтой бус байна. 2. Хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдийн холбогдолтой 13 төрлийн мэдээллийг жилийн эцэст авч үндэсний хэмжээнд нэгтгэх болсон. Үүний зэрэгцээ хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тодорхой асуудалд судалгаа шинжилгээ хийх болсон нь хүүхдийн талаарх бодлого боловсруулахад үнэтэй мэдээлэл болж байна. Гэвч хүүхдийн талаарх мэдээллүүд нь хоорондоо зарчмын зөрүүтэй, далайц багатайн зэрэгцээ гарсан үр дүнгийн талаар нийтэд нээлттэй бус байдаг. Хүүхдийн асуудлаар мэргэжсэн хүүхдийн эрхийн өмгөөллийн (омбудсмены) тогтолцоог нэлээд судалсны эцэст Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үр дүнтэй ажиллахыг эрмэлзэж байна. 3. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн тухай олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны хэлбэрийг өргөн хүрээнд ашигладаг бөгөөд конвенцийг сурталчлах үндэсний болон орон нутгийн сургагчдыг тогтмол бэлтгэн мэргэшүүлж байна. Энэ ажилд олон улсын ба төрийн бус байгууллагууд идэвхтэй дэмжлэг үзүүлж байна. Хүүхдийн оролцооны эрхийг хүндэтгэх, шийдвэр гаргахдаа тэдний санал бодлыг харгалзан үзэж байхыг нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрч, дэмжиж байна. 4. Хүүхдийн эрхийн тухай сургалтад их ач холбогдол өгч жил бүрийн төлөвлөгөөний дагуу хүүхэдтэй ажилладаг хүмүүст зориулсан сургалтуудыг төрийн ба төрийн бус байгууллагууд өргөн зохион байгуулдаг. Монголын Хүүхдийн төлөө Үндэсний хороо, Монголын хүүхдийн эрхийн төвөөс Хүүхдийн эрхийг тухай конвенцийн үндэсний болон орон нутгийн сургагчийг бэлтгэх, давтан бэлтгэхэд илүү анхаарч байна. Зохион байгуулж байгаа сургалт семинар нь агуулга, арга зүйн хувьд нилээд сайжирч хэлбэрийн хувьд өргөжин оролцогчдын хэрэгцээг бүрэн хангаж байна. Харин хөдөө, орон нутагт сургалтыг үргэлжлүүлэхэд хөрөнгө төсвийн хомсдол бэрхшээл учруулж байна. 5. Хүүхэд төрөлтийн бүртгэлийг хуулийн дагуу төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд гүйцэтгэж байна. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв хүүхэд төрөлтийн бүртгэлийг хангалттай хэмжээнд байгаа гэж үздэг. Гэвч шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд бага зэргийн хураамж авах бөгөөд төлбөрийн чадваргүй өрх түүнээс болж бүртгэлийн хуулийн хугацаанаас хоцрон алданги хэмээх “төлбөрт” ордог. Энэ нь хүүхдээ бүртгүүлэхээс зайлсхийхэд хүргэж байна. 6. Нийгмийн үндсэн төрлийн үйлчилгээний хүртээмжийг хөдөөгийн хийгээд тахир дутуу хүүхдүүдийн хувьд нэмэгдүүлэхэд НҮБ-ын ХС-ийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн Тахир дутуу хүүхдийг олон нийтийн хүчинд тулгуурлан нөхөн сэргээх 5 жилийн хугацаатай төсөл үр дүн өгч ялангуяа Хан-Уул, Налайх дүүрэгт нийгмийн үйлчилгээний байгууллагуудын цогц үйлчилгээг хүүхэд, гэр бүлд хүргэх загварыг бий болгов. 7. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн заалтыг үндэсний хууль тогтоомжид хэрхэн тодорхойлсон байдалд харьцуулсан судалгаа хийж түүнийг боловсронгуй болгох талаар саналын үндэслэл гаргасан. Судалгаагаар үндэсний 50 гаруй хуульд холбогдох заалт байгаа бөгеөд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэгдүгээр бүлгийн 40 зүйлийн 65 хувь Монгол Улсын үндэсний хууль тогтоомжуудад агуулгын хувьд бүрэн туссан бөгөөд харин үлдэж буй 35 хувийг (9. 10. 13. 16. 17. 20. 21. 22. 24. 33. 35. 37. 38) эзлэх зүйлийг үндэсний хууль тогтоомжид тодорхой нэмэлт, тодотгол зэргийг оруулах замаар 100

Select target paragraph3