ХОЁР. ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ 2019 онд хүүхэдтэй холбоотой хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нийт 616 2 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь 2018 оны мэдээлэлтэй3 харьцуулахад бараг 2 дахин нэмэгдсэн байна.4 (График 3) График 3. Хүүхэдтэй холбоотой хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байдал 341 350 300 251 267 250 200 150 73 100 50 5 3 2 5 0 Хүчиндэх Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах Бэлгийн мөлжлөг 2018 он Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 2019 он Дээрх гэмт хэргүүдийн шийдвэрлэлтийн байдлаас харахад 2018 онд нийт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тохиолдлын 49 хувийг (159 тохиолдлыг), 2019 онд 14.8 хувийг (91 тохиолдлыг) шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. (Хүснэгт 3) 2Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас ХЭҮК-т 2020.01.22-нд ирүүлсэн дүн мэдээ. онд хүүхэдтэй холбоотой хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нийт 324 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. 4 Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяа Прокурорын газруудаар дамжуулан холбогдох эмнэлгийн байгууллагуудаас 2019 оны байдлаар 18 насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, хүүхэд төрүүлсэн талаарх судалгааг гаргуулан үзэхэд насанд хүрээгүй хүн жирэмслэж хүүхэд төрүүлсэн, үр хөндүүлсэн 1352 тохиолдол илэрсэн болно. Эдгээр тохиолдлуудыг цагдаагийн байгууллагуудаар шалгуулан ажилласны үр дүнд “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нуугдмал гэмт хэрэг”-ийн нөхөн илрүүлэлт нэмэгдсэн байна. Ийм учраас өмнөх онтой харьцуулахад 2019 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэмт хэргийн тоо өссөн байна. 32018 8

Select target paragraph3