Хоёрдугаар хэсэг. Хүний эрхийн боловсролын онол, зарчим, хандлагууд БҮЛЭГ 5: ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН ХАНДЛАГА ТҮЛХҮҮР АСУУЛТУУД • Хүний эрхийн боловсролын хамгийн зохистой хандлагыг сонгоход ХЭҮБ-ын үүрэг юу вэ? • Зорилго, нөхцөл болон оролцогчдын олон талт байдалд нийцүүлэн хүний эрхийн боловсролыг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж, үнэлэх вэ? • Хүний эрхийн боловсролын хандлагыг бэхжүүлэх ямар хүрээ байх вэ? Боловсрол гэдэг нь бид суралцахуйгаар дамжуулан амьдралын чанараа сайжруулах үйл явц юм. Суралцахуй нь ямагт туршлагад үндэслэн явагддаг. Туршилтын үр дүнд дараах нөхцөлийг тогтоожээ. Уншсан зүйлийнхээ 10 хувийг сурдаг. Сонссон зүйлийнхээ 20 хувийг сурдаг. Харсан зүйлийнхээ 30 хувийг сурдаг. Харж, сонссон зүйлийнхээ 50 хувийг сурдаг. Хэлэлцсэн зүйлийнхээ 70 хувийг сурдаг. Өөрийн туршсан зүйлийнхээ 80 хувийг сурдаг. Өөрөө бусдад заасан зүйлийнхээ 95 хувийг сурдаг.79 Энэ бүлэгт олон талын хэрэгцээ, нөхцөл болон давуу тал болон үр дүнд нийцэхүйц хүний эрхийн боловсролын хандлагыг танилцуулна. Үүнд өмнөх бүлгийн хүрээнд ярилцаж байсан Хүний эрхэд суурилсан хандлага, “4А” хандлага болон Суралцахуйн пирамид зэрэг үндсэн гурван хандлагын үзэл санаа, зарчмыг тодорхойлж авч үзнэ. 1. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН ОЛОН АРГАТ ХАНДЛАГА80 Олон аргат хандлага нь ХЭҮБ-уудад олон төрлийн арга зүйг хэрэглэн тэдгээрт тохирсон зохистой практик нэвтрүүлэхийг дэмждэг. Энэ нь хүний эрхийн боловсролын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд удирдлага болохуйц боловсролын онол, арга зүй болон хүний эрхийн хэм хэмжээг хамтатган авч үзэхийг ойлгоно. Олон аргат хандлага нь ХЭҮБ-уудын бусад чиг үүрэгт тохирох бөгөөд цаг хугацааны хувьд нийцдэг. Олон аргат хандлага нь ХЭҮБ-уудын дараах чиг үүргийг хүлээн зөвшөөрдөг. • Эрх эдлэгчдийн эрхээ шаардах чадварыг дэмжих • Үүрэг хүлээгчдэд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргийг нь сануулах 79 80 Виллиам Глассер, Дэлгэрэнгүй мэдээллийг www.wglasser.com Энэ хандлагын талаарх мэдээллийг Шинэ Зеланд Улсын Хүний эрхийн комиссын хүний эрхийн боловсролын талаарх байр суурьт үндэслэн оруулав. 2006. Бүлэг 5: Хүний эрхийн боловсролын хандлага 39

Select target paragraph3