Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага Зарчим 6: Гэгээрүүлэх зарчим Хүний эрхийн боловсрол нь тэгш байдал, оролцоо болон ялгаварлан гадуурхахгүй байдлыг уриалж, энэ талаар гэгээрэл олгодог. Хүний эрхийн боловсрол нь тэгш байдал, оролцоо болон ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг хүний эрхийн зарчмуудад тулгуурладаг. Шинэчлэгч боловсрол нь оролцогчид өөрсдийн нөхцөл байдлаа хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, хүний эрхийн тэргүүлэх асуудлыг тодорхойлж, эдгээрийг шийдвэрлэх боломжтой хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцсэн стратегийг боловсруулахад эрмэлздэг. “Гэгээрүүлэх зарчим” нь тухайн боловсролын үйл ажиллагааны агуулга, үйл явц нь гэгээрэл олгох явдал болохыг хангахыг сургагч багшаас шаардана. Гарын авлагын дараагийн бүлгүүдэд эдгээр зарчмыг практикт хэрхэн нэвтрүүлэх талаар заавар зөвлөмжийг дэлгэрүүлэн авч үзнэ. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: ҮНДСЭН САНАА • Хүний эрхийг хамгаалахад хүний эрхийн боловсролын хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор • Оролцогчдод хамааралтай байх • Зохих хувь хүн, бүлгүүдийн хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих • Оролцогчид сургалтын үйл явцад чухал хэвь нэмэр оруулагчид болохыг, нөгөө талаас сургагч багш нь өөрөө “суралцагч” болохыг хүлээн зөвшөөрөх • Оролцогчдын мэдлэг, туршлагыг гүнзгийрүүлэх, хөгжүүлэх • Үнэлгээ, дүгнэлтийн явцаар дамжуулан эргэцүүлэл ба үйлдэхүйг хослуулах • Хувь хүний болон нийгмийн гэгээрэл, шинэчлэлд анхаарвал зохино. ХЭРЭГЦЭЭТ ЭХ СУРВАЛЖ Жорж Андреполиус, Ричард Пиер Клауд нар, “XXI зууны Хүний эрхийн боловсрол” 1997 он номын “Хүний эрхийн боловсрол бол гэгээрэл болох нь: сурган хүмүүжүүлэх зүйн эргэцүүлэл” өгүүлэл, Зохиогч Гарет Мейнтжес, Жорж Андреполиус, Ричард Пиер Клауд нар, “XXI зууны Хүний эрхийн боловсрол” 1997 он Хүний эрхийн боловсролын Азийн бүсийн нөөцийн төв, Хүний эрхийн боловсролын багц: 2003 он, хоёрдахь хэвлэ�� Жилл Крисп, “Маранга май!, Хүний эрхийн төлөө орон нутгийн хөгжил”, Австралийн шинэ орон нутаг сэтгүүл, дугаар (Vol.9, №1), 2011 оны намар Никки Слокум, “Оролцооны аргын хэрэглэгдэхүүн Сургагчийн гарын авлага” Бадуйн хааны сан, НҮБ-ын их сургуулийн хамтарсан бүтээл, 2003 он, Пауло Фрер, “Дарлагдсан сурган хүмүүжүүлэх зүй” 1968 он, (1970 онд Англи хэлээр орчуулагджээ) 38 Бүлэг 4: Хүний эрхийн боловсролын онол, зарчмууд

Select target paragraph3