Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага Зарчим 1: Оролцогчдод хамааралтай байх Хүний эрхийн боловсрол нь оролцогч төвтэй, тэдэнд хамааралтай байна. Хүний эрхийн боловсролын үйл ажиллагаа нь ямар нэгэн тусгаарлагдмал зүйл биш бөгөөд танхимд болон интернетэд суурилсан эсэхээс үл хамааран тодорхой орчин, цаг хугацаанд болдог. Оролцогчдын хувьд өөрсдийн үзэл бодол, хандлага, туршлага, суралцахдаа эрхэмлэх арга, мэдлэгийн түвшин зэрэг нь нөлөөлдөг. Мөн сургалтад хамааралтай бүтэц, харилцаа зэрэг нөлөөлдөг. “Оролцогчдод хамааралтай байх” зарчим нь Хүний эрхийн сургагч нь оролцогчид хэн болох, ямар нөхцөлд амьдардаг, хүний эрхийн ямар асуудлуудтай тулгардаг, хэрхэн суралцдаг зэргийн талаар ойлголттой байвал зохино. Хүний эрхийн сургагч нь түүний сургалт оролцогчдод хамааралтай, утга учиртай байхын тулд дасан зохицогч, мөн шинэчлэгч байх шаардлагатай. Зарчим 2: Хамтрах Хүний эрхийн боловсрол нь түншлэл, хамтын ажиллагаанд суурилна. Хүний эрхийн боловсролыг оролцогчдод хамааралтай, тэдэнд үр дүнтэй болгохын тулд сургагчийн зүгээс бусдын мэдлэг, харилцаа холбоог ашиглана. Иймд оролцогчид бол түншлэгчид, хамтрагчид юм. Хамтын ажиллагаа нь зарим тохиолдолд хамтын ажиллагааны гэрээгээр, тухайлбал ХЭҮБ болон цагдаагийн байгууллага хамтран хүний эрхийн сургалт зохион байгуулах зэргээр хэрэгжинэ. Гэвч олонх тохиолдолд сургагч, ХЭҮБ болон бусад туршлага бүхий оролцогчдын хоорондын албан бус холбоон дээр явагдана. “Хамтрах” зарчим нь Хүний эрхийн сургагчийн зүгээс оролцогчдыг түнш, хамтрагчаар сонгон, идэвхижүүлэхийг шаарддаг. Индра Гандийн нэрэмжит Үндэсний нээлттэй их сургууль Энэтхэгийн Хүний эрхийн Үндэсний Комисс-той хамтран цагдаагийн алба хаагчдад хүний эрхийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулав. 2009 оны 12 дугаар сард уг их сургууль болон Комисын хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, туслах байцаагчдын анхан шатны, дунд түвшний офицеруудын ахисан түвшний, мөн сургагч багш нар бэлтгэх хэмээх гурван түвшний хөтөлбөр боловсруулжээ. Сургалт нь зайны буюу цахим сургалт, түүний дараа оролцоо бүхий сургалтын хэлбэрээр боловсруулагджээ. Нээлттэй их сургуулийн хувьд оролцооны үндсэн дээр өөрөө бие даан суралцах агуулга, техникийн тусламж үзүүлэх төв бүхий хүний эрхийн сургалтын цахим орчинг хөгжүүлжээ. Комиссын хувьд багц сургалтыг боловсруулах, хэвлүүлэх, аудио болон видео материалыг боловсруулах зэргээр нөөцөөр хангах ба дэмжлэг үзүүлж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах цахим хуудсаар танилцана уу. www.asiapacififorum.net/news/india-nhrc-to-launchhuman-rights-training-for-police.html 36 Бүлэг 4: Хүний эрхийн боловсролын онол, зарчмууд

Select target paragraph3