Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага БҮЛЭГ 4: ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН ОНОЛ, ЗАРЧМУУД ТҮЛХҮҮР АСУУЛТУУД • Хүний эрхийн боловсрол нь хэрхэн гэгээрүүлж, өөрчлөн хөгжүүлдэг вэ? • Хүний эрхийн боловсролын талаар онолын ямар үзэл баримтлал байдаг вэ? • Хүний эрхийн боловсролын чиглүүлэгч үндсэн зарчмууд юу вэ? Боловсрол нь улс төрийн үйл явц бус хэдий ч бусдыг энэрэн хайрлахуйн болон шударга, зүй ёсны нийгмийг байгуулах мэдрэмжид тулгуурлан бий болдог. Бидний хайр хэмээн томъёолж буй энэ зүйл маань хайр сэтгэлийн тухай бус харин бидний адил хүн төрөлтнүүдийн амьдралын муу нөхцөлийг ахиулан дээшлүүлэх тийм хайрын тухай ойлголт юм. Улс төр бол хүнлэг бус, шударга бус нөхцөлүүдийг ахиулан өөрчлөхийн төлөө хүмүүс хамтдаа зүтгэх хайр энэрэл юм. Энэ нь мөн хүний эрхэм зэрэг, шударга ёсны төлөө тэмцлийнзүй ёсны эрэл хайгуулын нэг хэсэг юм.70 Энэ бүлгийн хүрээнд аливаа боловсролын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх онол арга зүй, зарчмын үндсийг хэлэлцэх болно. Боловсролын талаар олон тооны онолууд байдаг. Тэдгээр онолууд нь хүний эрхийн мэдлэг, чадвар, хандлага, зан үйлийг хөгжүүлэх замаар хувь хүний болон нийгмийн өөрчлөлтийг дэмжихэд чиглэдэг. Хүний эрхийн боловсролын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх ажлууд нь энэ зорилгыг хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Энэ бүлгийн эхний хэсэгт тэгш байдал, шударга ёс, гэгээрлийн талаар сургагч багш нарын зарим байр суурийг нэгтгэн авч үзнэ.71 Бүлгийн хоёр дахь хэсэгт хүний эрхийн боловсролын зарчмын талаар авч үзсэн болно. 1. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН ОНОЛ, АРГА ЗҮЙН ХҮРЭЭ Боловсрол нь хүмүүсийг гэгээрүүлэх, нийгмийн идэвхитэй, хариуцлагатай гишүүн болгон төлөвшүүлдэг. Энэ зорилго нь мөн хүний эрхийн боловсролд хамааралтай. Хүний эрхийн боловсрол нь эрх чөлөө, шударга ёс, энх тайвны төлөө ажилладаг бөгөөд мөн хүний эрхийн зөрчил зэрэг сорилтуудтай тулгардаг. Түүнчлэн хүний эрхийн боловсрол нь нийгмийн бүх салбар, нэгж түвшнүүдэд эерэг өөрчлөлтийг бий болгох, хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа өрнүүлдэг. Боловсрол нь гэгээрүүлэх болон өөрчлөгч шинжтэй хэмээн үздэг онолын үзэл баримтлалыг дор танилцуулж байна. Эдгээрийн олонх үзэл баримтлал нь ‘нийтийн боловсрол’ (educação popula)-ын хөдөлгөөнөөс үүдэлтэй бөгөөд ядуу, хүнд нөхцөлд амьдарч буй хүмүүсийн амьдрал, аж байдлыг өөрчлөхөд чиг��эдэг. 70 71 32 Фернандо Карденал, Никарагуа дахь бичиг үсэгт тайлагдалтын кампанит ажлын удирдагч, 1980 Энэ хэсэгт Силвиа Аштон-Варнер, Август Боал, Франз Фанон, Пауло Фрере, Мишель Фуко, Иван Иллич, Малколм Ковлес, Мариа Монтессори, А.С.Нейл нарын боловсролын онолчдын бүтээлээс дурдсан болно. Бүлэг 4: Хүний эрхийн боловсролын онол, зарчмууд

Select target paragraph3