Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил Шинэ Зеландын Хүний эрхийн үндэсний комиссын Те Хуйа Билл Хамилтон, Сама Дилаут омгийн ахлагч Панлима Бухали Булака Ажилани нар Маори Хонги хэмээх уламжлалт хэлбэрээр (хамраа нийлүүлэн) мэндчилж байгаа нь: Фото зургийг Жилл Крисп, 3.8. АPF - Ази-Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган69 Ази-Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган сургагч багш нарыг сургах тусгайлсан сургалтыг 2012 онд анх удаа, улмаар 2013 он�� дахин зохион байгуулсан. Үүний үр дүнд тус бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын ажилтнууд хүний эрхийн сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үндсэн мэдлэг, чадвартай болж бэлтгэгдсэн байна. Уг хөтөлбөр нь цахим сургалт болон танхимд хамтран суралцахуйг хослуулсан “зорилтот-суралцахуй” хэлбэрээр зохион байгуулагддаг. Хөтөлбөрт оролцогчдыг АНДБХНЭҮБЧ-ы ахлах сургагч багш нараас шавилан суралцах “Мастер сургагч багш”-ийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах, дараа зохион байгуулагдах АНДБХНЭҮБЧ-ы сургалтуудад сургагчаар ажиллуулах зэргээр чадавхийг нь бэхжүүлдэг байна. 69 Дэлгэрэнгүй мэдээллийг: www.asiapacificforum.net/support/training/training-of-trainers Бүлэг 3: Хүний эрхийн үндэсний байгууллагууд ба хүний эрхийн боловсрол 29

Select target paragraph3