Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил
3.3. Индонез Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (Комнас НАМ)64
Комнас НАМ нь боловсрол, мэдээллийн чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх хэмжээ, үүргийг
тодорхойлж өгсөн байдаг. Үүнд:
• Индонезийн иргэд, олон нийтэд хүний эрхийн зарчим, бусад мэдээллийг түгээн дэлгэрүүлэх
• Албан ба албан бус боловсролын тогтолцоо, бусад боломжит хэлбэрээр хүний эрхийн тухай олон нийтийн
мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
• Хүний эрхийн салбар дахь үндэсний, бүс нутгийн, олон улсын байгууллагууд, бусад оролцогч талуудтай
хамтран ажиллах
3.4 Йордан Улсын Хүний эрхийн үндэсний төв65
Йорданы Хүний эрхийн үндэсний төвийн 2010-2012 оны Стратеги төлөвлөгөөнд “мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх
хөтөлбөр, боловсрол, сургалт, мэдээлэл харилцаагаар дамжуулан хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хангах
зорилготой” хэмээн заасан байдаг. Энэ нь дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
• хүний эрхийн боловсролыг аль болох өрг��н хүрээнд түгээн дэлгэрүүлэх
• хүний эрхийн салбар дахь сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих
• төрийн алба, төрийн албан хаагчдын дунд гомдол шийдвэрлэх дотоодын механизмыг дэмжих
• хүний эрхийн боловсролыг албан ба албан бус боловсрол, мөн их сургуулийн боловсролын хөтөлбөрт
тусган хэрэгжүүлэх
• хүний эрхийн боловсролын сургалтын материалыг боловсруулах, хөгжүүлэх
• ойлголт нэмэгдүүлэх болон боловсролын кампанит ажлуудыг идэвхижүүлэх
Йордан улсын Мафракийн ойролцоох газарт хүүхдүүд хичээллэж байна. НҮБ: Фото зургийг Марк Гартен,
64
65
Дэлгэрэнгүй мэдээллийг www.komnasham.go.id
Дэлгэрэнгүй мэдээллийг www.nchr.org.jo/english/AboutUs/StrategicPlan/StrategicPlan20102012.aspx
Бүлэг 3: Хүний эрхийн үндэсний байгууллагууд ба хүний эрхийн боловсрол
27