Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
• хүний эрхийн зарчмуудын тухай ерөнхий мэдээлэл
• тодорхой хүний эрх, тодорхой бүлгүүдэд чиглэсэн зорилтот мэдээлэл
• хүний эрхийн үндэсний байгууллагуудын зарим үйл ажиллагаа, тухайлбал боловсрол, нөлөөлөл, тайлагналт
зэргийн талаарх хэвлэл, ном
• хэвлэгдэн нийтлэгдсэн судалгаа, хяналт шалгалт, дүн шинжилгээний үр дүн бүхий нөөц хэрэглэгдэхүүн
• мэдээллийн хуудас, цахим хуудас, нийгмийн харилцааны хэрэгслүүд зэрэг тодорхой сэдэв, агуулгад
холбогдох байнгын болон шинэчилсэн мэдээлэл
• хүний эрхийн боловсролын загвар хөтөлбөр, хүний эрхийн сургалтын гарын авлагууд зэрэг болно.
Эдгээрээс гадна захиргааны, мэдээлэл харилцааны, технологийн, тоног төхөөрөмжийн зэрэг нөөцийн
бусад хэлбэрүүдийг харгалзан үзэх шаардлагатай.
3. АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЗАРИМ ЖИШЭЭ
Ази-Номхон далайн бүс нутаг дахь зарим хүний эрхийн үндэсний байгууллагуудын хүний эрхийн боловсролын
хөтөлбөрүүдээс жишээ болгон танилцуулж байна.
3.1. Австрали Улсын Хүний эрхийн Комисс61
Австралийн Хүний эрхийн комиссын олон нийттэй харилцах болон хүний эрхийн боловсролын хөтөлбөрүүд нь гэр
бүл, сургууль, ажлын байр, олон нийтийн дунд хүний эрхийг хүндэтгэх, мэдлэг ойлголтыг бүрдүүлэхэд чиглэдэг.
Австралийн Засгийн газрын Хүний эрхийн баримт бичигт заасны дагуу, Комисс нь ойрын дөрвөн жилийн хугацаанд
(2010-2014) олон нийттэй харилцах болон сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор санхүүжилт авсан
байна. Энэ нь:
• Боловсролын үндэсний шинэ хөтөлбөрийг боловсруулах явцад сургуулийн хөтөлбөрт хүний эрхийн
боловсролыг нэгтгэхийг дэмжих. Энэ хүрээнд багш, сурагчдад хүний эрхийн мэдээлэл өгөх rightsED
сургалтын материал боловсруулж, хангасан байна.
• Хүний эрхийн асуудлуудаар Австралийн олон нийтийг оролцуулах, тодорхой үйл ажиллагааг өрнүүлэхэд
нийгмийн харилцааны хэрэгслүүдийг ашиглах62
• Хүний эрхийн зарчмуудыг бизнес болон үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ялангуяа өдөр тутмын үйл ажиллагааны
нэг хэсэг болгох талаар ажиллах
• Ажил олгогчид хуулиар хүлээсэн үүргээ ойлгон хэрэгжүүлэх, ялгаварлан гадуурхалтгүй ажлын байр
бүрдүүлэх стратегийг нэвтрүүлэх талаар ажиллах
• Тэгш хамруулсан, аюулгүй, шударга спортыг дэмждэг үндэсний хэмжээний “Дүрмийн дагуу тоглохуй”
хөтөлбөрийг дэмжих
3.2. Филиппин Улсын Хүний эрхийн Комисс63
Өөр бусад байгууллагуудын анхааралд байсан хүний эрхийн анхаарал татсан асуудал, сорилтуудын талаар
овог бүлгийнхээ дотоодод итгэлтэй ярих боломжтой болсон. (Хигаонон, Филиппин улс)
Филиппин улсын Хүний эрхийн комиссын эрхэм зорилго нь «албан ба албан бус боловсрол, олон нийтийн дунд
салбар-дундын, өргөн агуулга бүхий, тогтвортой үргэлжлэх хүний эрхийн боловсролыг нэвтрүүлэх замаар хүний
эрхийн соёлыг төлөвшүүлэх» хэмээн тодорхойлсон байдаг.
61
62
63
26
Дэлгэрэнгүй мэдээллийг www.humanrights.gov.au/human-rightseducation-and-community-engagement хуудсаас танилцана уу
Tус Комиссын нийгмийн харилцааны санаачлагуудын тухай www.tellmesomethingidontknow.gov.au болон www.
somethingincommon.gov.au. хуудсаас танилцана уу.
Филиппин улсын Хүний эрхийн боловсролын арван жилийн төлөвлөгөө: 1998–2007 Салбарын нэгдсэн мэдээлэл; Филиппиний
Хүний эрхийн комисс, Дэлгэрэнгүй мэдээллийг www.chr.gov.ph. хуудсаас танилцана уу.
Бүлэг 3: Хүний эрхийн үндэсний байгууллагууд ба хүний эрхийн боловсрол