Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил
2.2 Чадварлаг хүний эрхийн сургагч багш нар
Хүний эрхийн сургагч багшийн үүрэг бол судалж буй асуудлыг төөрөгдөлд оруулж, суралцагч хүмүүсийг
сорилтод бэлтгэх байдал юм.
Мао Зэдун
НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалыг батлах үеэр хүний эрхийн сургагч нарыг олон улсын
хэмжээнд нийцүүлэн стандартчлах шаардлагатай эсэх талаар өргөн хэлэлцүүлэг өрнөсөн байна. Олон тооны
байгууллагууд хүний эрхийн сургагч нарын баримтлах чадамжийн тогтолцоог санал болгож байв. Чадамжийн
тогтолцоог зааварчилга болгох зорилгоор дор хавсаргав. Үүнд төслийн удирдлага, үр дүнг хэрэгжүүлэх,
манлайлал,шүүмжлэлт сэтгэлгээ, мэдээлэл, харилцааны технологи, хувийн менежмент, харилцааны менежмент
зэрэг ерөнхий чадамжуудыг оруулаагүй болохыг анхаарна уу.
Мэдлэгийн чадамжууд
Хүний эрхийн мэдлэгийн хувьд:
• хүний эрхийг хангах, хамгаалах ерөнхий ойлголт
• хүний эрхийн талаарх олон улсын, үндэсний тогтолцоо, хууль тогтоомж
• хүний эрхэд суурилсан хандлагууд60
• эрх эдлэгч, үүрэг хүлээгч, нөлөө үзүүлэгчдэд хамаарах хүний эрх
• хүний эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдох нийгмийн чиг үүрэг
Боловсрол сургалтын хувьд:
• боловсролын ерөнхий онол, зарчмууд, тухайлан хүний эрхийн боловсролын
боловсролд холбогдох бүх насныханд, албан ба албан бус тогтолцоонд хамаарах
сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн,
Техникийн болон мэргэжлийн
практик чадамжууд
• хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх
• албан ба албан бус боловсролын тогтолцооны тухайн нөхцөлд тохирсон хүний
эрхийн боловсролын хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх
• олон талт хүний эрхийн боловсролын арга зүй, хэрэглэгдэхүүнийг тухайлбал
сургалт зохион байгуулах, чиглүүлэх, мэдээлэл түгээх, хүний эрхийн нөлөөллийн
ажил зохион байгуулах, олон нийтийг чадваржуулах гэх мэт
• олон талт бүлгүүд, хамт олонтой ажиллах
Хувийн чадамжууд
• мэргэжлийн практик чадвараа хөгжүүлэх, эргэн харах
• хувийн ялгаатай байдал, онцлогоо ялган таних, бусдад үзүүлэх нөлөөллийг үнэлэх
• олон улсын болон орон нутгийн хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн
дэмжих байдлыг урамшуулах
60
2.3. Хүний эрхийн боловсролын зохих нөөц
Хүний эрхийн үндэсний байгууллагууд хүний эрхийн боловсрол олгоход тавигдах гурав дахь үндсэн шаардлага
бол зохих нөөцтэй байх явдал юм. Хамгийн чухал нөөц бол хүний нөөц буюу хүний эрхийн сургагч, багш нар
юм. Хүний эрхийн үндэсний байгууллага бүр өөрийн хуулиар тогтоосон эрх хэмжээгээ хангахын тулд зохих ёсны
санхүүгийн болон хүний нөөцтэй байх үүрэг хүлээнэ. Ази-Номхон далайн бүс нутаг дахь олонх хүний эрхийн
үндэсний байгууллагууд нь хүний эрхийн боловсролын чадварлаг баг, мэргэжилтнүүдтэй байдаг. Мөн зарим
байгууллагууд нь хяналт шалгалт хийх, гомдол шийдвэрлэх, бодлогын шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааны
бусад чиглэлүүдэд боловсролын чадамжийн түвшнийг нэмэгдүүлэхэд анхаардаг.
Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь боловсрол, сургалтын зорилгоор тодорхой материалууд боловсруулдаг.
Энэ төрлийн материалын агуулга, чанар, хэрэглээ нь тухайн сургалтын зорилго, чиглэлээс хамаарч олон янз
байдаг. Үүнээс сургалтын үндсэн материалууд нь дараах шинжийг агуулсан байна.
• Хүний эрхийн үндэсний байгууллагуудын тухай, түүний үйл ажиллагаа, харилцааны талаарх ерөнхий
мэдээлэл
60
“Хүний эрхэд суурилсан хандлага”-г 45 дахь хуудсанд тайлбарласныг үзнэ үү.
Бүлэг 3: Хүний эрхийн үндэсний байгууллагууд ба хүний эрхийн боловсрол
25