Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
байгууллагуудын зүгээс хүний эрхийн төлөө дараах үйл ажиллагаа хийхийг холбогдох этгээдэд уриалах талаар
ажиллана. Үүнд:
• хүний эрхийн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж болох үйл ажиллагааг санал болгох
• үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар суралцах, хүний эрхийн боловсролын хөтөлбөрөө эргэн нягтлах
• хүний эрхийн боловсролын хөтөлбөрийн үр дүнд хэрэгжүүлж болох төслүүд боловсруулахад нь туслах
• Хүний эрхийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд суралцсан мэдлэг, чадвараа хэрэгжүүлэхэд нь
суралцагчдад дэмжлэг үзүүлэх зэрэг болно.
Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь иргэд хүний эрхийн тухай яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд туслахуйц
материалууд боловсруулбал зохино. Зарим материал нь мэдээлэл өгөх, зарим нь сургалтын гарын авлага, модуль
зэрэг суралцахуйн хэрэглэгдэхүүнүүд байж болно.
Мөн хүний эрхийн үндэсний байгууллагууд нь хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлбэл
зохино. Бусдыг хүний эрхийн сургагч болгон бэлтгэх нь Хүний эрхийн үндэсний байгууллагууд өөрсдийн
хязгаарлагдмал нөөц бололцоог дээд зэргийн үр ашигтайгаар зохицуулах хамгийн үр дүнтэй арга юм. Өөрөөр
хэлбэл Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь хүний эрхийн боловсролыг хүн бүрт шууд хүргэх боломжгүй
бөгөөд харин хүний эрхийн талаарх мэдээлэл, харилцааг дэмжвэл зохино. Иймд бусдыг уг зүйлийг хэрэгжүүлэх
боломжтой болгох нь хүний эрхийн боловсролыг өргөжүүлэх хамгийн үр дүнтэй, зохистой хэлбэр юм. Ийнхүү бусдыг
хүний эрхийн төлөө үйлдэх, сургагч багш болгон бэлтгэх явдал нь хүний эрхийн боловсролын үйл ажиллагааны
нэгэн бүрдэл хэсэг болно. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зүгээс зохион байгуулсан, дэмжигдсэн Хүний
эрхийн боловсролын хөтөлбөр нь дараах 3 үндсэн шаардлага буюу стратегиудыг баримталбал зохино.
• Төлөвлөгөө, стратеги, зохих нөөц бүхий хүний эрхийн боловсролын хөтөлбөр
• Чадварлаг хүний эрхийн сургагч багш нар
• Зохистой нөөц
2.1. Төлөвлөгөө, стратеги, зохих нөөц бүхий хүний эрхийн боловсролын хөтөлбөр
Амжилттай хүний эрхийн боловсролын хөтөлбөр нь хувь хүмүүсийн мэдлэгийг үйл ажиллагаа болгон хувиргадаг.
Уг зорилгыг хангахын тулд тухайн хөтөлбөр нь зохих, стратегитай, хамтын зарчмаар хэрэгжих замаар өөрийн
дотоод нөөц бололцоог ашигладаг байвал зохино.58 Аливаа хүний эрхийн үндэсний байгууллагууд нь тухайн орны
хүний эрхийн боловсролын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц санхүүгийн нөөцтэй байх боломжгүй байж болно.
Иймд хүний эрхийн боловсролын хөтөлбөр нь тэргүүлэх чиглэлүүдийг сонгон тодорхойлох, бусад байгууллагуудтай
түншлэх, мөн бусдыг хүний эрхийн сургагч болгон сэдэлжүүлэх зэрэг чиглэлийг баримталбал зохино. Сайн хүний
эрхийн боловсролын хө��өлбөр нь дараах үндсэн шинжүүдийг өөртөө агуулбал зохино. Үүнд:
• тэргүүлэх чиглэлд багтсан, судлагдсан, үнэлэгдсэн хүний эрхийн асуудлуудад чиглэх
• Хүний эрхийн үндэсний байгууллагуудын стратегийн төлөвлөлт, тэргүүлэх чиглэлд чухал хувь нэмэр
оруулж чадах, шийдвэрлэх үр нөлөө гаргахуйц асуудлыг сонгох
• Албан болон албан бус боловсролын аль аль тогтолцоонд анхаарлаа хандуулах
• хүний эрхийн сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн нь сонсогчдод зориулагдсан, сайтар судлагдсан, мөн
зохих байдлаар хянан магадлагдсан байх
• Албан болон албан бус боловсролын арга зүй, хэрэглэгдэхүүнд дотоод хяналт, зөвлөгөө хийх
• Хүний эрхийн үндэсний хөтөлбөр, хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулах зэргээр
албан болон албан бус түншлэлийн хүрээнд хамтран ажиллах
• Эрх эдлэгч, үүрэг хүлээгч, нөлөөлөгчид нарт чиглэх
• Иж бүрэн хяналт, шинжилгээ үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх59 зэрэг болно.
58
59
Хүний эрхийн үндэсний байгууллагууд: Түүх, зарчмууд, үүрэг хариуцлага; Мэргэжлийн сургалтын цуврал No. 4 (Хян. 1); ХЭДКГ;
2010; хуудас. 55.
Хүний эрхийн бодлогын олон улсын зөвлөл нь сургалтын хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэх аргачлал боловсруулсан байна. Энэ талаар
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын үр дүнг үнэлэх нь; Хүний эрхийн бодлогын олон улсын зөвлөл; 2005 он хуудас. 3538-ийг үзнэ үү.
24
Бүлэг 3: Хүний эрхийн үндэсний байгууллагууд ба хүний эрхийн боловсрол