Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил 2. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ТАЛААРХ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДСЭН ШААРДЛАГУУД Хүний эрхийн боловсрол нь олон төрлийн хандлага, үйл ажиллагаанд хамааралтай болохыг дараах бүлэгт авч үзнэ. Хүний эрхийн боловсрол нь нийгмийн бүх давхаргад хамаарах насан туршийн суралцах үйл явц юм. Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь хараат бус байгууллага болохын хувьд нийгмийн бүх салбарт хүний эрхийн боловсролыг түгээх боломжтой. Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь боловсролын хөтөлбөр болон бусад үйл ажиллагаагаараа хүний эрхийн тухай мэдлэг ойлголтыг дэмжинэ. Энэ нь хүний эрхийн тухай суурь мэдээллээс эхлээд хүний эрхийн үзэл баримтлал ба эрх зүйн асуудлыг тайлбарлах зэргээр үргэлжилнэ. Иймд уг ажил нь зурагт болон хэвлэмэл хуудас, мөн тайлан хэвлүүлэх зэргээс илүү ихийг буюу албан ба албан бус боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хувь хүнийг хөгжүүлэх, харилцаанд оролцуулахыг шаарддаг. Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь зан үйлийг өөрчлөх гэсэн саад бэрхшээлтэй тулгардаг бөгөөд тодорхой туршлага хуримтлуулсан байдаг. Тэдгээрийн олонх нь амжилтад хүрдэг. Зан үйлийг өөрчлөх нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахаас илүүтэй хүнд ойлголт юм. Энэ нь хүний эрхийн зөрчлийн талаар хяналт шалгалт явуулах зэрэг ердийн ажлуудтай мөн уялдан гардаг. Хүмүүс эрх нь зөрчигдсөн, энэ талаар тодорхой туршлага хуримтлуулах үедээ өөрийн болоод бусдын зан үйлийг өөрчлөх талаар ихээхэн асуудал дэвшүүлдэг. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын ажлын дийлэнх хувь нь хүний эрхийн боловсролын үйл ажиллагаа байх ёстой. Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь энэ асуудлаар маш тодорхой байр суурьтай байх бөгөөд бүх үйл ажиллагаа, хөтөлбөр нь хүний эрхийн боловсролын бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Хүний эрхийн зөрчлийн талаар хяналт шалгалт хийх зэрэг ажиллагааны үед уг ажлын үндсэн зорилго болон арга зүй нь хүний эрхийн боловсрол олгох явдал болно.57 Австралийн хүний эрхийн комисс, Сиднейн олон нийтийн сантай хамтран өөрсдийн болоод бусдын амьдралыг өөрчлөхөд хуулийг хэрхэн ашиглаж болохыг харуулсан богино хэмжээний 20 кино хийжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг алагчлахын эсрэг Холбооны хууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралын аль нэг салбар хүрээнд бусад хүмүүсээс ялгаатай байдлаар хандсан тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний садан төрөл, холбоод гомдол гарган шийдвэрлүүлэх боломжийг олгосон байна. “Бид өдөр тутам сургуульд явж, автобусанд сууж, кино үзэх бөгөөд байшин барилгад нэвтэрдэг. Гэхдээ бидний зарим маань энэ бүгдийг хийхэд маш их хүндрэлтэй тулгардаг” хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг алагчлах асуудлыг хариуцсан Комиссар Грэйм Иннес хэлжээ. Мөн тэрээр “Австраличуудын хувьд хөгжлийн бэрхшээлтэй байгаа нь өөрөө хүндрэл биш, харин хөгжлийн бэрхшээлтэй хүнд сөргөөр хандаж буй нь гол бэрхшээл болохыг эдгээр кино харуулсан юм” хэмээн нэмж өгүүлжээ. Нээлтийн ёслол дээр Австралийн Амбан захирагч хатагтай Куйнтин Брюс АС СВО “эдгээр кино нь ихээхэн гүн утга бүхий зөвлөгөө, практик ач холбогдолтой бөгөөд цаашид хэрхэн урагшлах талаарх мэдээллийг агуулсан” хэмээн онцолжээ. “Хорин жил: Хорин түүх” Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу. www.humanrights.gov.au/twentystories/index.html. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах цахим хуудсаар танилцана уу. www.asiapacificforum.net/news/australia-videosshowcase-achievements-of-people-with-disabilities. Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь өөрсдийн хүний эрхийн боловсролын хөтөлбөр нь тодорхой үйл ажиллагаанд чиглэж, зохих үр дүнд хүрч буй эсэхийг магадлах шаардлагатай. Хүний эрхийн үндэсний 57 Дэлгэрэнгүй мэдээллийг, Хүний эрхийн зөрчлийн нийтлэг хэлбэрүүдийн талаар үндэсний хяналт шалгалт зохион байгуулах гарын авлага, АНДХЭҮБЧ, Хүний эрх, хүмүүнлигийн эрх зүйн Раоул Валленбергийн хүрээлэн; 2012. Бүлэг 3: Хүний эрхийн үндэсний байгууллагууд ба хүний эрхийн боловсрол 23

Select target paragraph3