Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага “Аотироагийн талаарх миний мөрөөдөл” Шинэ Зеландын Жисборны охидын ахлах сургуулиас “Саяхны АНДХЭҮБЧ-ны цагаач ажилчдын эрхийн талаарх сургалтын оролцогчид: Фото зургийг Сурайна Паша, АНДХЭҮБЧ, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих чиг үүргийн хүрээнд хүний эрхийн үндэсний байгууллагууд нь: • өөрийн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх • хүний эрхийн талаарх практикийн болон хавсарга ойлголтыг бүрдүүлэх, бусдыг хүний эрхийн төлөө зүтгэгч, хамгаалагч болгохын төлөө дайчлах • нийгмийн бүх түвшинд, бүх салбарт хүний эрхийг дэмжих соёлыг бүрдүүлэх үндэсний байр сууриа ашиглах Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь өөрийн үндэсний өвөрмөц онцлогт нийцүүлэн зохистой арга хэлбэрээр хүний эрхийн боловсролын арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнд: • хүний эрхийн тухай мэдээллийг болвсруулах, түгээн дэлгэрүүлэх • олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулах • зохих оролцогчдод тусгайлсан сургалт зохион байгуулах • хүний эрхийн тухай мэдлэг, ойлголт болон өөрсдийн ажил үүргийг дэмжихэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах • Сургуулиудад хүний эрхийг заан сургахын төлөө ажиллах зэрэг үндсэн хэлбэрүүдтэй.55 Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн хоёрдугаар шатны56 Үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрхийн үндэсний байгууллагууд нь хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөрийг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх явцад төрийн байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн байгууллага болохыг зааж өгсөн байдаг. Мөн хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх, түүний ахиц дэвшлийн талаар хүний эрхийн гэрээний тайлагналтын тогтолцоогоор дамжуулан НҮБ-д тайлан илгээх үүрэгтэй байдаг. 55 56 22 Хүний эрхийн үндэсний байгууллагууд: Түүх, зарчмууд, үүрэг хариуцлага; Мэргэжлийн сургалтын цуврал No. 4 (Хян. 1); ХЭДКГ; 2010 хуудас. 73. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ohchr.org/Documents/Publications/WPHRE_Phase_2_en.pdf Бүлэг 3: Хүний эрхийн үндэсний байгууллагууд ба хүний эрхийн боловсрол

Select target paragraph3