Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил БҮЛЭГ 3: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГУУД БА ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ТҮЛХҮҮР АСУУЛТУУД • Олон улсын хүний эрхийн тогтолцоонд хүний эрхийн үндэсний байгууллагуудын хүний эрхийн боловсрол олгох үүрэг, эрх хэмжээний тухай хэрхэн тодорхойлдог вэ? • Хүний эрхийн боловсролын чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд Хүний эрхийн үндэсний байгууллагууд юу хийх шаардлагатай вэ? • Ази-Номхон далайн бүс нутагт хүний эрхийн боловсролын хөтөлбөрийн талаарх ямар жишээ байдаг вэ? “...Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь хүний эрхийн боловсрол, сургалтыг хөхиүлэн дэмжих, мөн хүний эрхийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн оролцогчдыг дайчлан оролцуулах, шаардлагатай тохиолдолд зохицуулах үүрэгтэй байх зэргээр чухал үүрэг гүйцэтгэнэ›.52 1. ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРХ ХЭМЖЭЭ БА ҮҮРЭГ53 Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрх хэмжээний үндсэн цөмийг бүрдүүлдэг. Парисын зарчмууд54 нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагааны эрх хэмжээ, чиг үүрэгт холбогдох наад захын жишиг хэм хэмжээг тодорхойлдог. Парисын зарчмуудад нийцсэн байдал нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон олон улсын хүний эрхийн бусад тогтолцоо, механизмын хэлэлцүүлэгт оролцох зэрэг эрх бүхий байх магадлан итгэмжлэлийн үндсэн шалгуур нь болдог. Парисын зарчимд заасанчлан, хүний эрхийн үндэсний байгууллагууд нь хүний эрхийг хөхиүлэн дэмжихтэй холбогдох дараах гурван зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. • хүний эрхийн тухай мэдээллээр хангах, сургах • хүний эрхийг хүндэтгэхэд чиглэсэн үнэт зүйлс, хандлагыг дэмжих • хүний эрхийн зөрчлөөс хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэх Парисын зарчимд нийцэн тохирсон хүний эрхийн үндэсний байгууллагууд нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх талаар мөн шийдвэрлэх үүрэгтэй оролцдог. 52 НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглалын 9 дүгээр зүйл 53 Хүний эрхийн үндэсний байгууллагууд Гарын авлага; AНДХЭҮБЧ; 2013 номын 4 дэх бүлгээс дэлгэрүүлэн үзнэ үү. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын статусын талаарх зарчмууд (Ерөнхий Ассемблейн шийдвэр 48/134). Парисын 54 зарчмуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.asiapacificforum.net/members/international-standards. Бүлэг 3: Хүний эрхийн үндэсний байгууллагууд ба хүний эрхийн боловсрол 21

Select target paragraph3