Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
Эрх мэдлийг хэрэгжүүлэгчид
Үүнд бизнесийн, банкны төлөөлөгчид, газар эзэмшигчид, шашны тэргүүд зэрэг олон хүний амь амьдралд
нөлөөлөхүйц бодлого, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүс орно. Эрх мэдлийг хэрэгжүүлэгчид нь хүний
эрх нь тэдэнд өөрсдөд нь болон нийгмийн бүлгүүдэд хэрэгтэй, мөн хүний эрхийг удаан хугацаанд тогтвортой
хөгжүүлэх нь чухал хэрэгцээ болохыг ойлгох ёстой. Хүний эрхийн боловсрол нь ерөнхийдөө бусдын эрхийг хэрхэн
хамгаалах талаар үүрэг хүлээгчдийн чадавхийг бэхжүүлэх зорилготой байдаг. Нөгөө талаас эрх эдлэгчид өөрсдийн
амьдралаа хэрхэн хяналтдаа байлгах талаар гэгээрүүлэхийг хүсдэг. Тиймээс үр дүнтэй хүний эрхийн боловсролын
арга хэлбэр, сургах үйл явц нь оролцогчдын эрх мэдлийн дүн шинжилгээнд суурилбал зохино.
ХОЁРДУГААР БҮЛЭГ: ҮНДСЭН САНАА
• Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийг хэрэгжүүлэх хамгийн чухал арга
хэрэгсэл мөн. Энэ нь бүх насны хүмүүсийг хамруулсан, бүх түвшний, олон талт
сургалт, боловсрол, суралцахуйн үйл ажиллагаа бүхий насан туршийн үйл явц
юм. Хүний эрхийн боловсрол нь төрийн болон хувийн хэвшил, албан ба албан бус
зэрэг бүх байгууллага, тогтолцоонд хэрэгжинэ.
• Хүний эрхийн боловсрол нь олон тооны олон улсын хүний эрхийн гэрээ,
тунхаглалуудад агуулагддаг. Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай НҮБын тунхаглал нь хүний эрхийн гэрээнд туссан зарчим, хэм хэмжээг дахин
баталгаажуулсан байдаг.
• Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийн тухай мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх,
эрхээ амьдралд хэрэгжүүлэх, хүний эрхийг үр дүнтэй, бодит үйл хэрэг болгох хувь
хүмүүсийн болон нийгмийн чадавхийг бэхжүүлэх зорилготой болно.
• Хүний эрхийн боловсрол нь хүн бүрийн үйл хэрэг мөн. Үүнд оролцогчдыг эрх
эдлэгч, үүрэг хүлээгч, нөлөөлөгчид хэмээх гурван үндсэн бүлэгт хуваан үздэг.
ХЭРЭГЦЭЭТ ЭХ СУРВАЛЖ
Хүний эрхийн боловсролын багц: Хүний эрхийн боловсролын Азийн бүсийн нөөцийн төв,
2003 он, хоёрдахь хэвлэл,
Хүний эрхийг ойлгохуй: Хүний эрхийн боловсролын гарын авлага; Волфганг Бенедик,
Хүний эрх, ардчиллын Европын сургалт, судалгааны төв; 2012 он
Хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх нь–Иргэний нийгмийн байгууллагуудад
зориулсан зааварчилгаа: Данийн Хүний эрхийн хүрээлэн, 2007 он
Хүний эрхийн боловсрол гарын авлага: Суралцахуй, үйлдэхүй, өөрчлөлтийн тө��өө үр
дүнтэй практикууд; Нэнси Фловуэр, Марсиа Бернбаум, Кристи Руделиус-Палмер, Жоул
Толман нар, Хүний эрхийн нөөцийн төв, Миннесота их сургууль; 2000 он
20
Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт