Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
ЭНЭТХЭГИЙН АХЛАХ СУРГУУЛИУДАД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН КЛУБУУД
БАЙГУУЛАГДЛАА.
Залуу хойч үеийнхний дунд хүний эрхийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх
зорилгоор Энэтхэгийн Керала мужид 145 ахлах сургуульд хүний эрхийн боловсролын
клубуудыг Парламентын харилцааны хүрээлэн санаачлан байгуулж байна. Энэ нь
сургууль бүрт клуб, зохицуулагчийн хамт ажиллаж эхэлсэн анхны муж болж байна. Мөн
эдгээрийн хамт төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудлыг хариуцсан дүүргийн
зохицуулагчдыг томилон ажиллуулдаг. Клуб нь одоогоор 145 сургууль дээр ажиллаж
байгаа бөгөөд цаашид 250 сургууль болж өргөжинө. Энэ нь залуу үеийнхнийг өөрсдийн
тухай сайн мэдлэг ойлголттой болгоход чиглэсэн санаачлага билээ. Сургууль бүр дэх
клубыг хариуцах ба��ш нар нь сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг. Каннур
дүүргийн зохицуулагч Сижо Ж Арракал ‘Бид хүний эрхийн талаар сурагчдын зохион
байгуулж буй кампанит ажлууд, олонтаа хэлэлцэгдэж буй асуудлаар мужийн хэмжээний
үзэсгэлэн зохион байгуулна. Мөн хүний эрхийн зөрчлүүдийг тодорхойлон харуулсан
гудамжны жүжигчилсэн тоглолтууд зохион байгуулахаар төлөвлөж байна’ хэмээн өөрийн
ажлаа танилцууллаа.
Каннур сургуулийн нэгэн клуб дэлхийн өнцөг булан бүрд тохиолдож буй хүний эрхийн гол
зөрчлүүдийн тухай гэрэл зургуудыг цуглуулах төсөл санаачилсан. Улмаар тэд хүүхдийн
эрх хэрхэн зөрчигдөж байгаа тухай мэдлэг ойлголтыг илүү шинэлэг арга хэлбэрээр
дамжуулж байна’ хэмээн Сижо онцлон хэллээ.
“Хүний эрхийн боловсролын клубууд 145 ахлах сургуулиудад байгуулагдлаа”,
The New India Express (2013-04-21); Дэлгэрэнгүймэдээллийг дараах холбоосноос
танилцана уу. newindianexpress.com/states/kerala/HR-education-clubs-tobelaunched-in-145-high-schools/2013/04/21/article1554691.ece
Хүний эрхийн төлөө суралцах - Энэ нь хүн бүр өөрийн эрхээ мэдэх, хэрэгжүүлэх, мөн бусдын эрхийг хүндэтгэх,
сахин хамгаалах чадвар, хандлагыг илэрхийлдэг. Үүнд хүний эрхийн зөрчлийн талаар хариу арга хэмжээ авах,
үүнд шаардлагатай арга, хэрэгслүүдийг хэрхэн ашиглах тухай заан сургах зэрэг үйл ажиллагааг хамруулж ойлгоно.
Ерөнхийдөө хүний эрхийн боловсрол нь хувь хүний, бүлэг нийтлэгийн, тодорхой орчин нөхцөлийн, өргөн утгаараа
нийгмийн амьдралыг өөрчлөх байдлыг дэмжин баталгаажуулдаг.
Хүний эрхийн боловсролын тусгай зорилтуудыг дор тодорхойлсон болно:
• хүний эрхийн тухай мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх
- ХЭТТ болон олон улсын хүний эрхийн баримт бичгүүд
- хүний эрхийн талаарх дотоодын хууль тогтоомж
- хүний эрхийг хангаж, хамгаалахад холбогдох түүхэн үйл явц
- зарим эмзэг бүлгийн эрх, эрх чөлөө
- хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэх механизмууд
- эрх мэдлийн харилцаа ба нийгмийн хүчин зүйлс
• хувь хүмүүсийн чадавхийг бэхжүүлэх
- хүний эрхийн мэдлэг, ойлголтыг өөрсдийн нөхцөл байдалд хэрэглэх
- олон улсын хүний эрхийн стандартуудыг үндэсний болон олон улсын түвшинд хэрэгжүүлэх
- НҮБ-ын эрх зүйн болон техникийн баримт бичгүүд, үзэл баримтлалыг холбогдох нөхцөлд хувирган
хэрэглэх
16
Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт