Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил Афган дүрвэгч охид Иран улсын Варамин дахь сургуульдаа Афган дүрвэгч охид Иран улсын Варамин дахь сургуульдаа: НҮБ: Фото зургийг Эскиндер Дебебе 2.2. Хүний эрхийн боловсролын зорилгууд Хүн бүр өөрийн хийж буй үйлдэл, үйл ажиллагаагаа хяналтдаа байлгах зорилгоор дадал, туршлагаа ухамсарлан ойлгох шаардлагатай байдаг. Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийг өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх, бодит үйл хэрэг болгохын тулд хувь хүн, бүлэг нийтлэг, улс орон, ард түмнийг сэдэлжүүлэх, хувь нэмрээ оруулахуйц болгох мэдлэг, чадвар, хандлага, зан үйлийг хөгжүүлэх зорилготой.45 Иймд хүний эрхийн боловсрол нь гурван үндсэн зорилготой. Энэ нь хүний эрхийн тухай суралцах, хүний эрхээр суралцах, хүний эрхийн төлөө суралцах хэмээх хандлагуудыг оролцогчдод төлөвшүүлэх зорилготой. Хүний эрхийн тухай суралцах - энэ нь хүний эрхийн хэм хэмжээ, үнэт зүйлс, зарчим, түүнийг хамгаалах тогтолцооны тухай ойлгон ухаарахад чиглэдэг. Хүний эрхийн боловсролд суралцагч, оролцогч нь олон улсын хүний эрхийн тогтолцооны түүхэн хөгжил, бүтэц, гэрээ конвенц зэрэг баримт бичгүүдийн талаарх мэдлэг ойлголтыг бүрдүүлдэг. Мөн хүний эрх нь хүн бүрийн амьдрал үйл ажиллагаанд хэрхэн холбогдох, өөрийн болоод бусдын амьдралд хэргэжүүлэх, ялангуяа эрх нь зөрчигдсөн нөхцөлд эрхээ хамгаалах чадварыг төлөвшүүлэхэд тусална. Хүний эрхийн тухай суралцах нь хүний эрхийн үнэт зүйлсийг ойлгох, хэрэгжүүлэх байдлыг хөхиүлэн дэмждэг. Хүний эрхээр суралцах - Энэ нь Хүний эрхийн боловсрол олгох үйл явцыг хүний эрхийн зарчим, стандартад нийцүүлэн зохион байгуулахыг ойлгодог. Үүнд багш ба сурагчийн, сургагч ба суралцагчийн хоорондын харилцаа, тухайн сургалтын үйл явц, орчин, сургалтад хэрэглэгдэж буй хэрэглэгдэхүүн, түүний хүрэлцээ, тухайн агуулгад нийцсэн байдал зэргээр хэмжигдэнэ. 45 ажиллагааны төлөвлөлтийн төслөөс авсан тодорхойлолт, Уг төлөвлөгөөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2010 оны 10 сарын 30-ны өдрийн 15/11 тоот тогтоолоор баталжээ. НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглалын 2.2 дугаар зүйл Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт 15

Select target paragraph3