Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил Хүний эрхийн төв, Миннесотагийн их сургууль: Хүний эрхийн боловсрол гэдэг нь хүний эрхийн олон улсын хэм хэмжээг үндэс суурь болгон хүн бүр эрхээ мэдэх, баталгаажуулахын төлөө зохих мэдлэг, чадвар, үнэлэмжид суралцах үйл явц мөн. Үүний хамт хүний эрхийн боловсролыг гэгээрүүлэх чиг хандлагаар дараах байдлаар тодорхойлсон байдаг. Зохих цогц чадамж, боломжуудыг дэмжин хөгжүүлснээр хүний эрхийн боловсрол нь хүн байхын утга учрыг тодорхойлдог. Иймд боловсрол нь улс төрийн, эдийн засгийн, нийгэм соёлын бүх үйл ажиллагаанд нийгмийн бүрэн эрхт гишүүний хувьд оролцох боломжийг хүн бүрт бүрдүүлэх гэгээрлийн үйл явц юм.42 Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр: Хоёр дахь шатны Үйл ажиллагааны хөтөлбөр (2012–2014): Хүний эрхийн боловсрол гэдэгт хүний эрхийн түгээмэл соёл бүрдүүлэхэд чиглэсэн боловсрол, сургалт, мэдээллийн үйл ажиллагааг ойлгоно. Үр дүнтэй хүний эрхийн боловсрол нь хүний эрх болон түүнийг хамгаалах тогтолцооны тухай мэдлэг олгоод зогсохгүй, өдөр тутмын амьдралдаа хүний эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих чадвар хандлагыг хөгжүүлдэг. Мөн хүний эрхийн боловсрол нь нийгмийн бүх гишүүдийн хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх хандлага, зан үйлийг дэмждэг.43 1.3. Хүний эрхийн боловсролын хэлбэрүүд Хүний эрхийн боловсрол нь бүх түвшинд, бүх насны хүмүүст хамааралтай насан туршийн үйл явц юм. Мөн бүх төрлийн боловсрол, сургалт, суралцахуйд хамаарах бөгөөд төрийн, хувийн, албан ба албан бус хэлбэрүүдээр дамжин хэрэгжинэ. - Албан боловсрол (Formal education) нь сургуулийн өмнөх боловсролоос эхлэн бага, дунд, дээд боловсролын түвшинд хөтөлбөрт суурилсан ерөнхий эрдмийн, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтаар хэрэгждэг. - Албан бус боловсрол (Non-formal education) нь албан боловсролын тогтолцоонд хамаарахгүй боловч зохион байгуулалт бүхий боловсролын үйл ажиллагааг ойлгоно. Өөрөөр хэлбэл, тодорхой зорилтот бүлэгт сургалтын тусгайлсан хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах явдал юм. Үүнд ажлын байрны сургалтын хөтөлбөр, насанд хүрэгчдийн болон орон нутгийнханд чиглэсэн хөтөлбөр, хүний эрхийн нөлөөллөл ба иргэдийг чадавхжуулах зэрэг сургалтууд орж болно. - Албан бус боловсрол (Informal education) нь хувь хүн өөрийн дадлага туршлага, суралцахуйн нөлөө, хүрээлэн буй орчны зүйлсээс өөрт шаардлагатай мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлагад суралцах тодорхой зохион байгуулалтгүй, насан туршийн үйл явцыг хэлнэ. 1.4. Хүний эрхийн боловсролын зарчмууд Хүний эрхийн боловсролын зарчмууд нь албан ба албан бус хэлбэрээс үл хамааран хүний эрхийн боловсролын үйл ажиллагааны бүх хэлбэр, түвшинд хамаардаг. Гэвч хүний эрхийн боловсролын сургалтын явцад с��ргагчийн зүгээс тодорхой хандлагыг баримталж болно. Энэ гарын авлагын хүрээнд дараах зургаан зарчмыг баримтлана. Хүний эрхийн боловсрол нь: • Оролцоонд суурилсан, оролцогчид хамааралтай байх • Түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхүйц байх • Оролцогчдыг сургагч хэмээн хандах • Мэдлэг, туршлагыг хөгжүүлэхэд эрмэлзэх • Нийгмийн өөрчлөлт зорилгот үйлдлээс эхлэлтэйг зөвшөөрөх • Үл ялгаварлах, тэгш байдлыг хангах, тэгш хамруулах хүний эрхийн зарчмуудыг дэмжих зэрэг болно. 42 43 “Moдуль 20: “Гэгээрлийн төлөөх боловсрол” Дэлгэрэнгүй мэдээллийг: www1.umn.edu/humanrts/edumat/IHRIP/circle/modules/ module20.htm Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/Documents/Publications/WPHRE_Phase_2_en.pdf. Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт 13

Select target paragraph3