Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
Хүний эрхийн боловсролтой танилцах нь. Нэгдүгээр хэсэг:
Балбын хүний эрхийн үндэсний комисс нь Балба улсын орон нутаг, анхан шатанд
ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчдыг дэмжих сургалтын хөтөлбөр боловсруулжээ.
Үндсэн гурван хэсэг бүхий тав хоногийн сургалтын хөтөлбөр нь дараах агуулгатай байна.
Үүнд:
• Хүний эрхийг хангаж, хамгаалах үндэсний ба олон улсын тогтолцоо
• Хүүхэд, эмэгтэйчүүд, үндэсний цөөнх зэрэг Балбын эмзэг бүлгийн иргэдийн эрх
• Хорих байгууллага, шорон, хүүхдийн асрамжийн төв зэрэг газруудад ажиллах
үеийн Хүний эрхийн нөхцөл байдал
Уг хөтөлбөр нь хүний эрхийг хамгаалагчдын үүрэг, үйл ажиллагаа, хүний эрхийг
хамгаалах тогтолцоо, хүний эрхийн нөлөөлөл, яриа хэлэлцээр, хүний эрхэд суурилсан
хандлага зэрэг сэдвүүдийг хамааруулдаг. Мөн хөтөлбөрт оролцогчид нь хүний эрхийн
зөрчлийг баримтжуулах, илтгэл боловсруулах зэрэг чадвараа дээшлүүлдэг байна.
2012 онд Балбын хүний эрхийн үндэсний комисс тус улсын 11 дүүргээс олон тооны
иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөх 26 хүний эрхийг хамгаалагчдыг сургах
сургалт зохион байгуулжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос танилцана уу.
www.asiapacificforum.net/news/nepal-nhrc-develops-new-training-course-for-humanrights-defenders.
Фелисса Тиббитс, Хүний эрхийн боловсролын холбооны Гүйцэтгэх захирал: Хүний эрхийн боловсрол нь ХЭТТ
болон бусад хүний эрхийн гэрээ конвенцоор баталгаажсан хүний эрхийг дэмжих, мөн тэдгээр эрхийн зөрчлийг
арилгах үйл ажиллагаанд чиглэсэн олон улсын хөдөлгөөн юм.37
Йорданы Хүний эрхийн Үндэсний Төв: Хүний эрхийн боловсрол нь хүний эрх, үүрэг хариуцлага, үйл ажиллагааг
дэмжихэд чиглэсэн мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх сургалтын үйл явцыг хэлнэ.38
Хүний эрхийн Дээд Комиссарын Газар (ХЭДКГ): Хүний эрхийн боловсрол нь хүн бүр эрхээ эдэлж, бусдын эрхийг
хүндэтгэхэд чиглэсэн үнэлэмж, хандлага, итгэл үнэмшлийн цогц юм. Энэ нь хүний эрхийг орон бүрт бодит үйл
хэрэг болгох нийтлэг үүрэг хариуцлагыг хөгжүүлдэг.39
Латин Америкийн Ардчилал судлалын төв (ЛААСТ): Хүний эрхийн боловсрол нь эрх мэдлийн харилцаа, эрх
мэдлийн бүтцийг ойлгуулахад чиглэсэн шүүмжлэлт сэтгэлгээ, ёс зүйн эргэцүүлэл, туршлага болохын хувьд
нийгэмд өөрчлөлт хийх, хүний эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл ба үйл явц юм.40
Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай НҮБ-ын тунхаглал: Хүний эрхийн боловсрол гэдэгт хүний эрх, эрх чөлөөг
хэрэгжүүлэх, бүх нийтээр хүндэтгэх байдлыг дэмжихэд чиглэсэн боловсрол, сургалт, мэдээлэл, суралцахуйн бүхий
л үйл ажиллагааг ойлгоно. Мөн энэ нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхүйц мэдлэг ойлголт, чадвартай
болж, өөрийн зан үйл, хандлагаа төлөвшүүлэх, улмаар хүний эрхийн түгээмэл соёл бүрдүүлэхэд хүн бүр хувь
нэмрээ оруулахад чиглэдэг.41
37
38
39
40
41
12
“Хүний эрхийн боловсролын салбар дахь олон улсын хөгжил”, Фелисса Тиббитс, Олон улсын, Харьцуулсан боловсролын
нийгэмлэгийн сэтгүүл (No. 151); 2009; Дэлгэрэнгүй мэдээллийг: www.cies.us/newsletter/sept%2009/Tibbits.html
2004 онд зохион байгуулсан “Хүний эрхийн боловсрол” сургалтад зориулан гаргасан.
Хүний эрхийн дээд комиссарын газар, “Хүний эрхийн боловсрол, сургалт” Дэлгэрэнгүй мэдээллийг www2.ohchr.org/english/
issues/education/training/index.htm.
“Хүний эрхийн боловсролын заах арга зүйн төлөө”, “Хүний эрхийн боловсролын заах арга зүйн асуудлаарх олон улсын
зөвлөлдөх уулзалт”, Дэлгэрэнгүй мэдээллийг: www.pdhre.org/dialogue/costarica.html.
Өгүүлэл 2.
Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт