Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил “Аотироагийн талаарх миний мөрөөдөл” Шинэ Зеландын Жисборны охидын ахлах сургуулиас “Аотироагийн талаарх миний мөрөөдөл” Шинэ Зеландын Жисборны охидын ахлах сургуулиас: Фото зургийг Карен Йохансен, Тунхаглалын оршилд хүний эрхийн боловсрол, сургалтын талаарх Төр, засгийн газруудын үүрэг амлалт, хүчин чармайлтыг өргөжүүлэхийг тусгасан байдаг. Тунхаглалын 14 дүгээр зүйлд: • Хүний эрхийн боловсрол, сургалтад хамрагдах эрх • Хүний эрхийн боловсрол, сургалтын цар хүрээ • Хүний эрхийн боловсрол, сургалтыг тодорхойлогч зарчмууд • Хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төр болон бусад оролцогчдын хүлээх хариуцлага • Олон улсын хамтын нийгэмлэгийн боловсруулсан хэрэгжилтийг хангах заавар, журмууд зэргийг тодорхойлсон байдаг. 1.2. Хүний эрхийн боловсролын тодорхойлолтууд Хүний эрхийн боловсролын талаар олон тооны тодорхойлолт байх бөгөөд эдгээр нь оролцоо, гэгээрэл, мэдлэг ойлголт болон хүсэл эрмэлзлэл зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг. Эмнести интернейшнл: Х��ний эрхийн боловсрол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн зарчмуудад нийцсэн мэдлэг, чадвар, хандлагыг дэмжих замаар хувь хүн, бүлэг, олон нийтийг гэгээрүүлэх зорилго бүхий зөвлөлдөх, оролцооны үйл явц юм.35 Азийн бүс нутгийн хүний эрхийн боловсролын төв (2003): Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийн мэдлэг, үнэт зүйлс, ур чадварт тулгуурлан өөрийн амьдралаа авч явах, үйл ажиллагаагаа ухаарч, танин мэдэхэд чиглэсэн суралцахуйн болон оролцооны үйл явц мөн.36 35 36 “Хүний эрхийн боловсрол гэж юу вэ?” Дэлгэрэнгүй мэдээллийг: www.amnesty.org/en/human-rights-education. “Хүний эрхийн боловсролын багц”; Азийн бүсийн Хүний эрхийн боловсролын нөөцийн төв; 2003 он, 22 дахь тал. Бүлэг 2: Хүний эрхийн боловсрол, үндсэн ойлголт 11

Select target paragraph3