Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага найм нь санал өгөхөөс түдгэлзсэн байна. Түүнээс өөр ямар нэгэн саад бэрхшээл гараагүй байна. Тунхаглалыг дагалдан хүний эрхийн хоёр суурь гэрээг 1966 онд НҮБ-аас баталжээ. Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт8-д амьд явах, эрх чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн өмнө эрх тэгш байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх зэрэг эрхийг баталгаажуулсан байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт9-д нийгэм, соёлын амьдралд оролцох эрх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хэл соёлоо хамгаалах, амьжиргааны зохистой түвшинд амьдрах зэрэг эрхийг баталгаажуулсан байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактуудад баталгаажуулсан хүний эрхийн зарчим, хэм хэмжээг цаашид тодорхой бүлгийн асуудлаар дагнан гарсан гэрээ, конвенцуудад нарийвчлан тодорхойлсон билээ. Дүрвэгсдийн статусын талаарх конвенц 195110: Конвенцоор дүрвэгч гэж хэн болох, дүрвэгч ямар эрхтэй болохыг тодорхойлсон. Тухайлбал шилжин суурьших, шашин шүтэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, аяллын баримт бичигтэй байх зэрэг эрхтэй бөгөөд хүлээн авагч орны төрийн зүгээс хүлээх үүргийг тодорхойлжээ. Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенц 196511: Конвенцоор төрд арьс үндсээр алагчлахтай тэмцэх, мөн бүх хэлбэрээр арьс үндсээр алагчлах үзлийг устгахыг төр, засгийн газруудад уриалсан байдаг. Мөн ялгаа бүхий арьс, үндэстний бүлгүүд харилцан ойлголцол, хүндэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд боловсролыг чухалчлан үздэг. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц 197912: Эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн амьдралд оролцох эрхийг хүлээн зөвшөөрөхийн хамт эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг баталгаажуулсан хүний эрхийн цорын ганц баримт бичиг юм. Мөн соёл, уламжлал нь нийгэм дэх жендэрийн үүрэг болон гэр бүлийн харилцааг тодорхойлох гол хүчин зүйл болохыг тодорхойлжээ. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц 198413: Төр нь өөрийн хууль тогтоомжийн хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Конвенц шаарддаг. Мөн аливаа хүн эрүү шүүлтэд өртөх магадлал байгаа тохиолдолд тухайн хүнийг аль нэг оронд дамжуулан өгөхийг хориглодог. Хүүхдийн эрхийн тухай конвенц 198914: 1959 оны Хүүхдийн эрхийн тухай тунхаглалын заалтуудыг хэрэгжүүлэх хуулийн чиг үүргийг уг конвенцоор хүлээлгэсэн байдаг. Үүнд хоол хүнстэй байх, цэвэр усаар хангагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэх, үнэ төлбөргүй суралцах, хөгжих, оролцох, өөрийн соёл, хэл, уламжлалтай байх зэрэг заалтуудыг хэрэгжүүлдэг. Мөн хүүхдийг цэрэгт элсүүлэх болон бага хөлсөөр ажиллуулахыг хориглодог билээ. улсууд болно. 8 9 Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/CCPR.aspx Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/CESCR.aspx 10 Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/StatusOfRefugees.aspx. 11 Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/CERD.aspx. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.un.org/womenwatch/daw/cedaw. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/CAT.aspx. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/CRC.aspx. 12 13 14 6 Бүлэг 1: Хүний эрх үндсэн ойлголт

Select target paragraph3