Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага БҮЛЭГ 1: ХҮНИЙ ЭРХ: ҮНДСЭН ОЙЛГОЛТ ТҮЛХҮҮР АСУУЛТУУД • Хүний эрх гэж юу вэ? • Хүний эрх хаанаас эхэлдэг вэ? • Хүний эрхийн талаар олон улсын ямар баримт бичгүүд байдаг вэ? Тэдгээрт ямар эрхийг агуулсан байдаг вэ? • Хүний эрхийн талаар төрийн хүлээх үүрэг юу вэ? Хүн төрөлхтөний ам бүлийн гишүүн хэн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон1... 1. ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДСЭН ШИНЖ2 Хүний эрх бол түгээмэл, хүнээс салшгүй, заяамал хэмээн бид ярилцдаг. Хүн төрөлхтөний нэг нь болж төрсний хувьд хүний эрх хүнд угаас заяасан юм. Мөн хүнээс түүнийг нь булаан авах, өөр бусдад өгөх боломжгүй тул салшгүй юм. Таны хэн гэдгээс үл хамааран бүх хүнд хамаарах тул түгээмэл юм. Хүний эрх гэдэг бол бүх хүн төрөлхтөнд угаас заяасан суурь эрх, эрх чөлөө юм. Энэ нь хувь хүн бусадтай хэрхэн харилцах, нийгэмд амьдрах болон төртэй хэрхэн харилцах, төр хүнийг хэрхэн хамгаалахыг тодорхойлдог. Хүний эрх нь хүн бүр ямар нэгэн ялгаварлалгүйгээр эрхээ адил тэгш эдлэхийг ойлгоно. Мөн удирдуулж байгаа болон удирдаж буй талуудын хоорондын харилцааны зарчмыг тодорхойлдог.3 Хүний эрх нь хүний нийгмийн байр суурь болон амьдралын нөхцөлөөс үл хамааран хүн бүрийн эрхэм зэргийг хүлээн зөвшөөрч, хамгаалахыг зорьдог.4 Хүний эрх - түгээмэл, хүнээс салшгүй. Хүний эрх нь хүн бүрийн эрхэм зэрэг, үнэ цэнийг хүндэтгэх байдалд тулгуурладаг. Тиймээс ч хүний эрх бүх хүнд хамааралтай. Аливаа хүн хууль зөрчиж, мөн хуульд заасан үндэслэлээр эрхээ хязгаарлуулахаас бусад тохиолдолд эрхийг нь салган авах ёсгүй. 1 2 3 4 2 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын Оршил, ХЭДКГ, Хүний эрх гэж юу вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу. www.ohchr.org/en/issues/Pages/ WhatareHumanRights.aspx ШЗХЭК, Хүний эрх гэж юу вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу. www.hrc.co.nz/human-rights-environment/ what-are-human-rights Шинэ Зеланд дахь Хүний эрх – Өнөөдөр, Нга Тика тангата О Тед Моту, ШЗХЭК: 2004 он, (2 дугаар бүлэг, Олон улсын хүний эрхийн тогтолцоо) Бүлэг 1: Хүний эрх үндсэн ойлголт

Select target paragraph3