Зорилт 3. Сонгуулийн явцад нэр дэвшигч эмэгтэйчүүдэд тулгарсан хүний эрхийн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулав. • • Сонгуулийн явцад олон нийтийн зүгээс нэр хүндэд нь халдах, хэл амаар доромжлох, хардах, гүтгэх асуудалтай тулгарч байсан ба тухайн нөхцөл байдлыг өөрөө л сэтгэл зүйгээр даван туулсан байв. Олон нийтийн зүгээс хүндрэл, бэрхшээлтэй тулгарсан нийт 421 оролцогчдын 62.1 хувь нь гомдол гаргаагүй бол дөнгөж 3 эмэгтэй л шүүхийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлсэн байна. Эндээс үзэхэд санхүүгийн нөхцөл байдал сул, олон нийтийн жендэрийн талаарх ойлголт мэдлэг тааруу, сонгогчдын боловсрол доогуур, жендэр, эмэгтэй хүний талаарх хэвшмэл үзэл нь эмэгтэйчүүдийн эрхийн зөрчилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж буй нь шинжилгээгээр тогтоогдсон. Судалгааны үр дүнгээс харахад 11-ээс дээш жил улс төрийн амьдралд идэвхтэй оролцож буй эмэгтэйчүүдэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байх, төрийг удирдах хэрэгт оролцох эрх хамгийн ихээр зөрчигдсөн бөгөөд эдгээр зөрчлүүдийг гол төлөв эрэгтэй сонгогчид, хамтран нэр дэвшигчдийн зүгээс үйлдэгдсэн байна. Бэлгийн дарамтад өртсөн оролцогчдын хувьд энэ төрлийн зөрчлийн 50-иас дээш хувийг намын удирдлагын зүгээс үйлдсэн байна. Судалгааны үр дүнд суурилан дараах саналуудыг хүргүүлж байна. Үүнд: ▪ Улс төрийн намуудад, ялангуяа шинээр байгуулагдсан намуудын удирдлагын түвшинд эмэгтэйчүүдэд зориулсан 20-40 хувийн квот тогтоох чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулах; ▪ Квотын дагуу эмэгтэйчүүдэд тавигдах улс төрийн намуудын шалгуур үзүүлэлтүүдийг эргэн харахад чиглэсэн зөвлөмжийг хүргүүлэх; ▪ Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших квотыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг татан оролцуулах; ▪ Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон нийтэд зориулан хүний эрх, эрхийн зөрчил, жендэрийн талаар шторк, мэдээллийн хуудас, нэвтрүүлгийг бэлтгэн мэдээллийн олон талт эх сурвалжаар дамжуулан хүргэх; ▪ Улс төрийн үйл ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн хүний эрх, эрхийн зөрчил, жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тэдний хэрэгцээ, онцлогт тохирсон сургалтуудыг танхим болон цахимаар зохион байгуулах; ▪ Улс төрийн намуудын үйл ажиллагаанд жендэрийн аудит хийх санал санаачилгыг гаргах, хэрэгжүүлэх; ▪ Улс төрийн үйл ажиллагаанд эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандах талаар мэдээллийг агуулсан товхимол гарган нэр дэвшигч эмэгтэйчүүдэд хүргүүлэх. 17

Select target paragraph3