ДҮГНЭЛТ Тайланд дурдагдсан гол үр дүнгүүдийг судалгааны ерөнхий дөрвөн зорилтын дагуу дүгнэн авч үзвэл: Зорилт 1. Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн улс төрийн амьдралын туршлага, оролцоог судалсан. • • • • • Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 88.3 хувь нь МАН болон АН гишүүнчлэлтэй бөгөөд тэдний 76 орчим хувь нь жирийн гишүүн байв. Улс төрийн үйл ажиллагаанд 3 эмэгтэй тутмын нэг нь 11 жилээс дээш идэвхтэй оролцож байгаагаас үзэхэд эмэгтэйчүүд улс төрийн туршлагатай болохыг батлан харуулж байна. Судалгаанд оролцогч нөлөө бүхий намын гишүүдийн 40 орчим хувь нь нам дотроо 20-40 хувийн квотыг тогтоон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж буйг хүлээн зөвшөөрсөн. Гэвч бусад намуудын тухайд квот тогтоох ажил хэрэгжихгүй байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэнэ. Хэдийгээр нөлөө бүхий улс төрийн намууд квот тогтоон тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийг хичээж байгаа ч шинээр орж буй эмэгтэйчүүдэд боломж харагдахгүй байна. Аймаг, нийслэлийн ИТХ-д эмэгтэйчүүдийн өрсөлдөх боломж бага, харин сум, дүүргийн ИТХ-д боломж их байгаа нь судалгааны үр дүнгээс харагдсан. ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан нийт эмэгтэйчүүдийн 71.7 хувь нь нэг л удаа, харин 13.5 хувь нь 2 удаа сонгогдсон байгаа нь эмэгтэйчүүдийн улс төрийн карьер төдийлэн амжилтгүй, тогтворгүй байна. Эмэгтэйчүүд сонгуульд нэг удаа нэр дэвшээд дахин нэр дэвших талаар бодохгүй байгаа нь улс төрийн намын дотоод зохион байгуулалт байхгүй, намын удирдлагын дэмжлэг сул, сонгуульд зарцуулах мөнгөгүй, нам доторх эрэгтэйчүүдийн сөрөг хандлага, олон нийтийн гүтгэлэг, хардалт, дайралт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг байна. Шинжилгээний загвараар орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоход тэдний нас залуу байх, гэрлэлтийн баталгаатай, намын гишүүнчлэлтэй, төрийн байгууллагад ажилладаг, тухайн амьдарч буй орон нутагтаа тогтвор суурьшилтай 8-аас дээш жил амьдарсан байдал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Олон нийтийн зүгээс эмэгтэйчүүдийг улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй орж ажиллахад анхны жилүүдэд дэмжиж байгаад 3 дахь жилээс дэмжихгүй, үл тоох хандлагыг гаргадаг байна. Асуулга судалгаагаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог 18-44 нас болон 55 дээш насны эмэгтэйчүүд, 45-55 насны эрэгтэйчүүд илүү дэмждэг байна. Зорилт 2. Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хүний эрх ба жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг тодорхойлов. • Улс төрийн үйл ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн хүний эрхийн зөрчил, жендэрийн талаарх мэдлэг ойлголт сул, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон. 16

Select target paragraph3