Хүснэгт 8. Эмэгтэйчүүдийн эрхийн зөрчилд нөлөөлөх хүчин зүйлүүд, хувиар /n=421/
Статистикийн
F хязгаарын
P критик
Хүчин зүйлс
хувьд ялгаатай
8
утга
утга
эсэх
Сонгогчдын улс төрийн боловсрол сул
3.659
0.006
p<.01
Иргэдийн хүний эрхийн талаарх ойлголт
3.214
0.013
p<.05
тааруу
Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн эрх
3.276
0.012
p<.05
зүйн орчин хангалтгүй
Салсан, бэлэвсэн эсвэл ганц бие
3.214
0.013
p<.05
Гэр бүлийн санхүүгийн чадавх сул
2.544
0.039
p<.05
Сонгогчдын жендэрийн хэвшмэл үзэлтэй
2.566
0.038
p<.05
байх
Судалгаагаар эмэгтэйчүүдийн эрхийн зөрчилд ямар хүчин зүйл нөлөөтэй
болохыг судлахад 36.5 хувь нь сонгогчдын улс төрийн боловсрол сул, 32.7 хувь нь хүний
эрхийг хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчин хангалтгүй, 32.1 хувь нь иргэдийн хүний
эрхийн талаарх ойлголт мэдлэг тааруу болохыг баталсан9.
Судалгаанд оролцогчийн үзэл бодлоор шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн
оролцоог дэмжихэд дараах асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай байна. Үүнд:
▪ Олон нийтийн хүний эрх, жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх;
▪ Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жендэрийн хэвшмэл
үзлийн талаар тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулах;
▪ Намуудын удирдлагын зүгээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийг
хэрэгжүүлэх хүсэл зоригтой байх;
▪ Улс төрийн намууд шинэ залуу гишүүдийг дэмжих, чадавхжуулах чиглэлээр олон
талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
▪ Улс төрийн намуудын хамтран эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр
уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах;
▪ Улс төрийн намуудын квотод тавьж буй шалгуур үзүүлэлтүүдийг эргэн харах,
санхүүгийн боломжгүй байгаа эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх;
▪ Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр чадавх
бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
▪ Сонгуулийн тогтолцоог эргэн харах, оновчтой тэгш оролцоог хангасан тогтолцоог
яаралтай хэрэгжүүлэх.
8
Тайлбар: *** p<.01, ** p<.05, * p<.1
9
Сонгуулийн үйл явцад эмэгтэйчүүдийн эрхийн зөрчилд сонгогчдын улс төрийн боловсрол сул (p=.006,
p<.01) байдал маш хүчтэй нөлөөлдөг байна. Харин иргэдийн ойлголт, мэдлэг тааруу (p=.013, p<.05), эрх зүйн
орчин хангалтгүй (p=.012, p<.05), гэр бүлийн хувьд салсан, бэлэвсэн эсвэл ганц бие (p=.013, p<.05), санхүүгийн
чадавх сул (p=.039, p<.05), иргэдийн хэвшмэл үзэл (p=.038, p<.05) зэрэг нь тодорхой хэмжээнд нөлөөлдөг
болохыг судалгаагаар тогтоогдов.
15