дэвшигчийн зүгээс тус тус үйлдэгдсэн болохыг судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд баталсан. Бэлгийн дарамтад өртсөн оролцогчдын хувьд энэ төрлийн зөрчлийн 50 орчим хувь буюу 2 зөрчил тутмын нэг нь намын удирдлагын зүгээс үйлдэгдсэн байна. Эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй эмэгтэйчүүдийн 62.1 хувь нь гомдол гаргаагүй, 24.6 хувь нь намын удирдлагад хандсан, 13.3 хувь нь цагдаагийн байгууллагад хандсан байна. Цагдаагийн байгууллагад хандсан 56 эмэгтэйн 3 нь шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн. ХЭҮК-д хандсан орон нутгийн сонгуультай холбоотой зөрчлийн тоо нийт зөрчлийн дөнгөж 1.3 хувийг эзэлж байна. Орон нутгийн сонгуулийн үйл явцад улс төрч эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигдөж байгаа хэдий ч гомдол гаргахгүй байх эсвэл өргөдлөө буцаахад хүргэдэг хэд хэдэн шалтгааныг дурдсан. Үүнд: мэдлэг ойлголт хангалтгүй, хандсан ч шийдвэрлэгдэх үйл явц удаашралтай, зардал чирэгдэлтэй, төрийн байгууллагын хүнд суртал их гэх мэт. Зөрчил гарсантай холбоотой улс төрч эмэгтэйчүүдэд дараах сөрөг үр дагаврууд гарчээ. Тухайлбал, Дүрс 4. Зөрчлөөс үүдэлтэй сөрөг үр дагавар (n=421), хувиар Стресс, бухимдал нэмэгдсэн 43.6 Итгэлцэл буурсан 16 Гэр бүлийн гишүүд хоорондын зөрчил, маргаан… 10.8 Нийгмийн харилцаа буурсан 9.2 Улс төрийн карьераа дуусгасан 4.4 Гэр бүл салсан 0.7 Хариулахаас татгалзсан 15.3 0 5 10 15 20 25 30 35 40 45 Судалгааны үр дүнгээр зөрчлөөс үүдэлтэй эмэгтэйчүүд стресс, бухимдал нэмэгдэх, итгэлцэл буурах, гэр бүлийн зөрчил маргаан үүсэх, хүмүүстэй аль болох харилцахаас татгалзах, улс төрийн карьераа дуусгах зэрэг олон асуудал үүссэн. Дээр дурдсан сөрөг үр дагаврууд нь зөвхөн эмэгтэйчүүдэд бус нөхөр, хамтран амьдрагч, үр хүүхдүүд, ажлын хамтрагч нарт давхар нөлөөлдөг аж. 14 50

Select target paragraph3