НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ БОЛОН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ (ҮРГЭЛЖЛЭЛ) Хүн бие физиологийн хувьд болон сэтгэл зүйгээрээ бэлэн болохоос өмнө хүүхэд төрүүлэх нь нөхөн үржихүйн эрхийн зөрчилд тооцогдох бөгөөд хүний эрхийн ийм зөрчлөөс шалтгаалан эрт гэрлэлт, төрөлтийн хүндрэл, бусад хөнөөлт эмгэг нь эх, нярайн аль алинд учрах эрсдэлтэй. Үүний зэрэгцээ өсвөр насны охид нь хүүхэд төрүүлж, амаржснаар боловсролын үйлчилгээнд хамрагдах магадлал нь хүүхэд төрүүлээгүй өсвөр насны охидынхоос харьцангуй бага байгаа нь судалгаагаар илэрчээ.10 Эхийн эндэгдэл нь хүний эрх, түүнчлэн нийгмийн тэгш байдлын тулгамдсан асуудал болсныг олон улсын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байна. Эх, нярайн эндэгдлээс ихэнх тохиолдолд урьдчилан сэргийлж болох бөгөөд улс орнууд урьдчилан сэргийлэх үүргийг хүлээдэг билээ.11 НҮБХЭЗ нь 2012 онд хүний эрхэд суурилсан хандлагыг урьдчилан сэргийлж болох эх, нярайн эндэгдэл, өвчлөлийг багасгах бодлого, хөтөлбөрт тусгах техникийн удирдамжийг баталж, хүний эрх болон хөгжилд тулгамдаж буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бүрэн дүрэн хариу арга хэмжээг авч, хэрэгжүүлэх, хүний эрхийн зөрчил гарвал залруулах зорилгыг өмнөө тавьжээ.12 Тухайлбал эмэгтэй, эрэгтэй хүмүүс гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээнд хамрагдахад саад болж байгаа хууль тогтоомж, захиргааны зохицуулалтыг батлах, өөрчлөлт шинэчлэлтийг хийхгүй байх нь хүүхэдтэй болох эсэх, дахин хүүхэд төрүүлэх хугацаа, түүнчлэн хэдэн хүүхэдтэй болох эсэхээ чөлөөтэй шийдвэрлэх, ийнхүү хүүхэдтэй болох, хүүхэд төрүүлэх, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаар мэдээлэл авах, эдгээр арга, хэрэгслийг ашиглах хүний эрхийг зөрчиж байгаа явдал мөн гэж энэ удирдамжид дурдсан байна. Үүгээр зогсохгүй өсвөр насны охидыг хүч хэрэглэн эрт гэрлүүлж, жирэмслүүлж байгаа нь нөхөн үржихүйн хор уршигтай зан үйлээс ангид байх, нөхөн үржихүйн асуудалд аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байдлаар чөлөөтэй шийдвэрлэх эрхийг нь зөрчсөн зөрчил гэж үзсэн байна. Гэр бүл төлөвлөлт нь нөгөө талаасаа эцэг, эхчүүдийн ирээдүйгээ төлөвлөх арга зам болж өгдөг. Тухайлбал хувь хүн болон хосууд нь хүүхэдтэй болох эсэх, хэзээ жирэмслэхээ зөв төлөвлөснөөр ирээдүйд өөрсдийн болон үр хүүхдийнхээ боловсролд анхаарах боломжийг бүрдүүлж чадна. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь нөхөн үржихүйн эрхийг хязгаарлаж байдаг хүний эрхийн зөрчлийн хурцадмал хэлбэрүүдийн нэг билээ. Энэ нь эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн хэвийн үйл ажиллагааг доройтуулж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд аюул занал учруулж байна. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ зэрэг жирэмслэлттэй холбоотой ноцтой аюулыг дагуулдаг. Тодруулбал стандартын шаардлага хангахгүй эх, нярайн эрүүл мэндийн үйлчилгээ нь хувь хүн, гэр бүл, нийгмийг аюул заналд учруулах эрсдэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд эмэгтэйчүүд өөрсдийн биеийг хяналтдаа авч чадахгүй бол жендэрийн тэгш байдлыг тогтоох ямар ч боломжгүй юм. Нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг сайжруулах асуудал нь хүний амьд явах эрх, түүнчлэн охид, эмэгтэйчүүдийн эрүүл байх эрхээс давсан томоохон асуудал болоод байна. Учир нь эдгээр эрхийг хязгаарлах нь тэгш байдлыг хангасан тогтвортой хөгжилд саад учруулж, ядуурлыг бууруулах зэрэг Мянганы хөгжлийн зорилтууд (одоогийн Тогтвортой хөгжлийн зорилго)-ыг хэрэгжүүлэх боломжийг үгүйсгэж байна.13 ҮНДСЭН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхтэй холбоотой дор дурдсан үндсэн нэр томьёог Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Бээжингийн Тунхаглал, түүний хөтөлбөр болон бусад олон улсын бусад баримт бичигт заасны дагуу тайлбарлан хүргэж байна. Үүнд: Нөхөн үржихүйн эрүүл мэнд 13 10 11 12 НҮБХАС, "Охидод өнөөдрийг маргааштай нь өгье, Өсвөр насны жирэмслэлтийг зогсоох нь", 2007 он. Хүний эрхийн Хорооны A/HRC/RES/21/6, A/HRC/RES/18/2, A/HRC/RES/15/17 болон A/HRC/ RES/11/8 дугаар шийдвэрүүдэд энэ талаар тусгажээ. ХЭДКГ, "Эх, нялхсын урьдчилан сэргийлж болохуйц эндэгдлийн тайлан", баримт бичгийн дугаар. A/ HRC/14/39. 10 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 14 Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэж нөхөн үржихүйн тогтолцоо болон нөхөн үржихүйн чадавх, үйл явцтай холбоотой бүх асуудлаар аливаа өвчин, эрүүл мэндийн доройтлыг боломжит хамгийн өндөр хэмжээнд сэргийлсэн, хувь хүний бие физиологи, сэтгэл санаа болон нийгмийн амьдрал бүрэн хэмжээгээр сайн байх нөхцөлийг ойлгоно. Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг ойлголтод хүний сэтгэл ханамж бүхий аюулгүй бэлгийн амьдралтай байх, нөхөн үржихүйн чадавхтай байж хэзээ, хэдий хугацаанд хэдэн хүүхэд төрүүлэхээ өөрсдөө шийдвэрлэх эрх чөлөөг багтааж үзнэ. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл төлөвлөлтийн тухай мэдээлэл авах, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл зэрэг аюулгүй, үр дүнтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц гэр бүл төлөвлөлт болон хууль ёсны арга, хэрэгслийг боломжийн үнэ өртгөөр ашиглах эрхтэй, мөн эмэгтэйчүүд хүүхдээ аюулгүй тээж, төрүүлэх, хувь хүн болон хосууд хүүхдээ хамгийн эрүүл бойжуулах боломжтой эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй байхыг нөхөн үржихүйн эрүүл мэндэд хамруулж үзнэ.14 Нөхөн үржихүйн эрүүл мэнд нь нөхөн үржихүйн эрхийн нэг хэсэг болохыг дараах эх сурвалжид дурдсан байна. Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4-6 дугаар зарчмууд болон 3.16 дугаар хэсэг, Мянганы дээд хэмжээний чуулга уулзалтын дагуу 2005 онд зохион байгуулсан Дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтын Үр дүнгийн баримт бичгийн 57 (g) хэсэг. Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, НҮБ, баримт бичгийн дугаар, A/CONF.171/131994, 7.A бүлэг. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 11

Select target paragraph3