Түүнчлэн НҮБ нь 2012 оны 6 дугаар сард Тогтвортой хөгжлийн зорилгын тухай Rio+20 Бага хурлаараа эдгээр зорилго, зорилтуудыг дахин баталгаажуулсан.6 НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ Дээрх нэр томьёоны тодорхойлолт хэсэгт Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 7.3 дахь хэсэгт заасан нөхөн үржихүйн эрхийн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгийг дурдсан билээ. Нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хувь хүн болон хосууд хүүхэд төрүүлэх, хүүхэдтэй болох, хэдэн хүүхэдтэй болох, хэзээ дахин хүүхэд төрүүлэх эсэхээ чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдэх эрх, ийнхүү хүүхэдтэй болох, хүүхэд төрүүлэхдээ жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаар мэдээлэл авах, эдгээр арга, хэрэгслийг ашиглах эрхийг баталгаажуулах нь зүйтэй юм. Үүнийг хэрэгжүүлэхэд хүн бүрт жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай мэдээллээ олж авах боломжийг бүрдүүлэх нь чухал болно. Үүний зэрэгцээ нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай эрэгтэй, эмэгтэй, насанд хүрсэн болон хүрээгүй бүх хүнд хот суурин газар болон алслагдмал бүс нутагт амьдарч байгаагаас үл хамааран жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай мэдээллийг олж авах, ашиглах боломжтой байх асуудал үүнд багтана. Мэдээллийг боломжит бүх хэлээр, нас, жендэр зэргийг харгалзан зохимжтой хэлбэрээр бэлтгэнэ. Ихэнх соёл, уламжлалын хүрээнд гэр бүл болох нь хүүхэд тээж, төрүүлэхтэй нягт холбоотой байдаг. Иймээс хүүхэд төрүүлэх, хүүхэдтэй болох, хэдэн хүүхэдтэй болох, хэзээ дахин хүүхэд төрүүлэх эсэхээ чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдэх эрхэд тодорхой насанд хүрэхээс өмнө гэр бүл болох эрх, хүчээр гэрлүүлэхээс ангид байх эрхийг хамруулж үздэг. Үүний тулд шаардлагатай хууль тогтоомжийг баталж, хэрэгжилтийг нь хангаж, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг авч, хэрэгжүүлэх нь чухал юм. Хоёрдугаарт нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боломжит хамгийн дээд түвшинд хүрэх боломжоор хангах тухай асуудал тавигдана. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд нь зөвхөн хүүхэд тээж, төрүүлэхтэй холбоотой асуудал биш бөгөөд цаашилбал бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байх асуудалтай холбоотой байдаг. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн дээд түвшинд хүрэх боломжоор хангах асуудалд эрүүл мэндийн цогц үйлчилгээний багцад хамаарах бөгөөд гэр бүл төлөвлөлтийн сайн дурын аргууд, үр хөндөлтийн хууль ёсны нөхцөл, хүүхэд тээх үеийн болон үр хөндөлт, хүүхдээ төрүүлсний дараах асаргаа, сувилгаа зэрэг эх, нярайн эрүүл мэндийн асуудлыг жирэмслэлт болон ХДХВ/ДОХ болон БЗХӨ-нөөс сэргийлэх асуудлын хамт тусгаж шаардлагатай хэрэглэгчдэд хүргэх асуудлыг багтаан үзэх нь зүйтэй. Дээр дурдсан эрүүл мэндийн үйлчилгээг нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай болон эмзэг бүлгийн зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд өртөх магадлал өндөртэй бүлэгт бодитоор хүргэх шаардлагатай. Үүний сацуу нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ нь төвлөрсөн хот, суурин газрын иргэд зэрэг хүн амын үндсэн бүлгээс гадна алслагдмал бүс нутаг зэрэг үйлчилгээ авах боломж муутай бүлэгт хүрдэг байх ёстой. 6 НҮБ, баримт бичгийн дугаар A/CONF.216/16. 16 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхэд анхаарах гуравдугаар асуудал нь аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байдлаар нөхөн үржихүйтэй холбоотой шийдвэрийг өөрөө гаргах эрхийг хангах явдал юм. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх, нийгмийн харилцаанаас тодорхой байдлаар тусгаарлагдсан, эмзэг асуудалтай зэрэг бүлэгт бэлгийн болон нөхөн үржихүйн үйлчилгээг нийгмийн бусад бүлэгтэй адил байдлаар үзүүлэх асуудлыг багтааж үздэг байна. Зарим улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь санал бодлыг харгалзахгүй, зөвшөөрлийг нь авахгүйгээр үр тогтоохгүй байх арга хэмжээг авсан бол үндэстний цөөнхөд чиглэсэн мөн ийм арга хэмжээ авсан тохиолдол гарсан байна. ЛГБТИК хүмүүс нөхөн үржихүйн эрүүл мэндийн тохиромжтой үйлчилгээнд хамрагдах боломжгүй байгаа нь ялгаварлан гадуурхалтын тод илрэл юм. Эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх, хүүхдийг эрт гэрлүүлэх, хүчээр гэрлүүлэх зэрэг хор уршигтай олон зан үйлээс ангид байх хүний эрх нь охид, хүүхдийг дарамт, хүчирхийллээс хамгаалах нэмэлт хамгаалалт болдог. Төрийн зүгээс дарамт, хүчирхийллийн улмаас гэрлэхгүй, хүүхэд тээхгүй байх, түүнчлэн эхнэр, нөхөртэйгөө болон бусадтай бэлгийн харьцаанд орохгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Үүний тулд гэрлэх насны доод хязгаар тогтоож, эхнэр, нөхрөө хүчиндэх үйлдлийг гэмт хэрэгт тооцох эрх зүйн зохицуулалт батлах нь зүйтэй байдаг. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь ялангуяа эмэгтэйчүүдийн сонголт хийх эрх чөлөөнд саад тотгор болж байна. Судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл нь нөхөн үржихүйн эрхээ эдэлж чадахгүйд хүргэдэг тул гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин чухал байна. Нөхөн үржихүйн эрхийг дэмжихэд чиглэсэн ХЭҮБ-уудад зориулсан удирдамжийг энэхүү гарын авлагын 2 дугаар бүлгээс үзнэ үү. БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ОЙЛГОХ НЬ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нөхөн үржихүйн хувьд эрүүл, сайн сайхан байхад дэмжлэг туслалцаа үзүүлдэг арга, хэрэгсэл, техник, бүтээгдэхүүн, үйлчилгээний цогцыг ойлгоно гэж тодорхойлсон билээ. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нөхөн үржихүй, бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой зөвлөгөө, тусламж, үйлчилгээгээр хязгаарлахгүй хүний амьдрал, хувийн харилцааг сайжруулах зорилгоор үзүүлж байгаа бэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг багтааж үзэх нь зүйтэй юм.7 Бэлгийн эрүүл мэндийн ойлголт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн ойлголт нь тодорхой асуудлаар давхацдаг тул хүүхэд тээж, төрүүлэх зэрэг бие махбодын чиг үүргийг дэмжих, хүний бэлгийн болон нөхөн үржихүйн үйл ажиллагаанаас гарах сөрөг үр дүнг багасгах ижил талтай. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд нь насанд хүрсэн, хүрээгүй, нөхөн үржихүйн идэвхтэй нас нь өнгөрсөн зэрэг бүх насны хүнд аюулгүй бөгөөд сэтгэл ханамжтай бэлгийн харилцаатай байж жендэрээр ялгаварлан гадуурхах, эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус хүртээмжгүй байдал, хуулийн хязгаарлагдмал зохицуулалт, бэлгийн дарамт, мөлжлөг, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг саад бэрхшээлийг даван туулах боломжийг бүрдүүлдэг. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд нь дор дурдсан үндсэн бүрэлдэхүүн хэсгийг агуулгадаа багтаадаг гэж ДЭМБ-аас үзжээ. 7 Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын 1994 оны Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, НҮБ, 1995 он. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 17

Select target paragraph3