4.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор: 4.1.бага насны хүүхдийг албадан оруулж; 4.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. 12.5 дугаар зүйл.Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийн улмаас: 2.1.хохирогчийг жирэмсэн болгосон; 2.2.бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 12.6 дугаар зүйл.Биеэ үнэлэхийг зохион байгуулах 1.Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол энэ хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарна. 14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах 1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.бүлэглэж; 2.2.хүч хэрэглэж; 2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 31. Эрүүгийн 35.18 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах хэрэг хянан 1.Шүүх хуралдааны турш энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээ авахад гэрч, хохирогчийн тухай хууль хувийн байдал, тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, ялгаварлан гадуурхах, (2017.05.18) бэлгийн халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзана. 2.Энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу нэрийг нь нууцалсан гэрч, хохирогчоос шүүх хуралдаанд мэдүүлэг авахын өмнө тухайн гэрч, хохирогчийг ил болгоно. 3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч оролцох шүүх хуралдааныг хаалттай явуулах эсэхийг энэ хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. 4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан мэдүүлэг өгсөн гэрч, хохирогчийг хамгаалах үндэслэл бүхий нөхцөл байдал арилаагүй, эсхүл шинээр үүсвэл энэ хуулийн Арван гуравдугаар бүлэгт заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авна. 32. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр 2017.03.17 33. “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр 2017.01.11 34. “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөр 2010.12.08 132 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 133

Select target paragraph3