“Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх нь хүйсийн тэгш бус байдал,
ХДХВ/ДОХ болон ядууралтай тэмцэхэд онцгой чухал ач холбогдолтой” тул “Нөхөн
үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх, бэлгийн эрүүл мэнд, бэлгийн эрх,
эрх чөлөөний талаарх бүх нийтийн мэдлэг, боловсролыг дэмжихэд онцгойлон
анхаарах шаардлагатай юм”. Төр хүний эрхийн хүндэтгэж, хамгаалах, хангах
үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэнд доройтох нь хүний эрхийн зөрчил юм.
Ялангуяа бэлгийн болон нөхөн үржихүйн эрхээ бүрэн эдлэхэд тулгарч буй саад
бэрхшээлийг арилгахын тулд улс орнууд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа
эсэхийг анхаарч үзэх нь чухал юм.
Эх сурвалж: Хүн бүрийн сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндээ
боломжит хамгийн дээд хэмжээнд хүргэх асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай
илтгэгчийн илтгэл, 2004 он.
НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодын Ерөнхий зөвлөмжид эх, нялхсын
эндэгдлийг бууруулах асуудлыг онцлон тусгасан олон тохиолдол байдаг. Эдгээр
Ерөнхий зөвлөмжид нутгийн уугуул иргэд, алслагдмал бүс нутгийн иргэд зэрэг
нийгмийн тусламж, дэмжлэг шаардлагатай бүлэгт төрийн халамж, үйлчилгээг
тэгш хүргэж хэрэгцээг нь хангах асуудлыг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн
ХДХВ/ДОХ-той эхээс урагт дамжихтай тэмцэх төсөл, хөтөлбөр шаардлагатай
байгаа бөгөөд ХДХВ/ДОХ-ын эмчилгээнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах асуудлыг
шийдвэрлэх шаардлага байгаа талаар хэд хэдэн дүгнэлт зөвлөмжид дурдсан байна.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо нь хүүхдийг хөхөөр хооллохыг дэмжих бодлого
баримталдаг.54
Эмэгтэйчүүд, өсвөр насны мөн уугуул иргэд, үндэстний цөөнх, хэлний цөөнх,
шилжин суурьшигчид, алслагдмал бүс нутгийн хүн ам зэрэг бүх хүнд бэлгийн болон
нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ, тэр дундаа жирэмслэхээс хамгаалах эм,
хэрэгсэл, эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх үүргийг НҮБ-ын
Хүний эрхийн гэрээний хороод улс орнуудаас шаардаж байсан нь цөөнгүй.
НҮБ-ын Тусгай илтгэгч 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн тайландаа
эхийн эндэгдэл, эмийн хүртээмжийн асуудлыг авч үзэхдээ хүний эрүүл мэндээ
хамгаалуулах эрхийг зөвхөн эрүүл мэндийн тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээ,
байгууллагаар хязгаарлан ойлгох ёсгүй бөгөөд55 “үндэсний болон орон нутгийн
тэргүүлэх чиглэлд нийцсэн бөгөөд тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээ болон эрүүл мэндийн суурь хүчин зүйлсийг хангасан эрүүл мэндийн үр
дүнтэй, нэгдсэн тогтолцоогоор үйлчлүүлэх эрх” гэж үзэх нь зүйтэй гэжээ. Энэхүү
нэгдмэл хандлага нь эх, нялхсын эндэгдлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой
байж чадна.
НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо нь эрүүл мэндээ
хамгаалуулах эрхийн тухай 2000 оны 14 дүгээр Ерөнхий зөвлөмжийн 31 дүгээр
хэсэгт эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь улс орны хөгжилтэй хамт дэвшингүй
байдлаар хэрэгжиж байх ёстой бөгөөд улс орнууд энэхүү эрхийг аль болох богино
хугацаанд, хамгийн үр дүнтэйгээр бүрэн хэрэгжүүлэх үүргээ тасралтгүй биелүүлэх
шаардлагатай гэж тусгажээ.
Энэхүү үүргээ гүйцэтгэхдээ улс орнууд нөхөн үржихүйн эрхийг дараах
байдлаар хүндэтгэж, хамгаалж, хангах шаардлагатай. Үүнд:
54
55
Ерөнхий зөвлөмжийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хандаж үзнэ үү: https://tbinternet.
ohchr.org/_layouts/15/treatybodyexternal/TBSearch.aspx?Lang=en&TreatyID=8&DocTypeID=5.
A/61/338 дугаар баримт бичиг.
104
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
•
•
•
Хүүхэд тээх, төрүүлэх болон төрсний дараах үеийн халамж үйлчилгээ, гэр бүл
төлөвлөлтөд хор уршигтай зан үйл сөргөөр нөлөөлөхгүй байх арга хэмжээ авч
хэрэгжүүлэх;
Эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх зэрэг хор уршигтай зан үйлд аливаа гуравдагч
этгээдүүд эмэгтэйчүүдийг хохироохоос сэргийлэх;
Эмэгтэйчүүд, хүүхэд болон өсвөр насныхан зэрэг эмзэг болон нийгмийн дэмжлэг
туслалцаа шаардлагатай бүлгийг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангахын тулд төрөөс эрүүл мэндийн
үндэсний бодлого боловсруулж, холбогдох төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах ёстой.
Мөн нийгмийн эрүүл мэндийн дэд бүтцэд эх, нялхсын аюулгүй байдлыг хангах зэрэг
бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг ялангуяа алслагдмал бүс
нутагт хүртээмжтэй болгож, ХДХВ/ДОХ зэрэг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл
мэнд, уламжлалт зан үйл, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар бүх нийтийн мэдлэг,
боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй.56
Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг дэвшингүй байдлаар хэрэгжүүлэхтэй
холбоотой төрийн бас нэгэн үндсэн үүрэг бол эрүүл мэндийн байгууллагын
үйлчилгээг аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр тэгш хүргэх, ялангуяа
эмзэг бүлгийн болон нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай бүлэгт тэгш
хүртээмжтэй болгох явдал юм.
Жишээлбэл ЛГБТИК хүмүүс эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ хэрэгжүүлэхдээ
саад бэрхшээлтэй тулгардаг болохыг ХЭДКГ-аас анхааруулсан байдаг.57 Үүнээс
гадна нийгмийн эрүүл мэндийн үндэсний стратеги болон үйл ажиллагааны
төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх үүргийг төр хүлээх бөгөөд эдгээр төлөвлөгөөндөө
эмзэг болон нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай бүлгийн бүх хүнд онцгой
анхаарал хандуулах ёстой.
Улс орон бүр ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм,
эмнэлгийн хэрэгслийг хүртээмжтэй байлгах үүрэгтэй.58 ДЭМБ-ын жагсаалтад
багтсан эм, эмнэлгийн хэрэгсэл дотроос тусгайлан ХДХВ/ДОХ-ын эмчилгээнд
хэрэглэдэг ретровирусын эсрэг эм, дутуу төрсөн хүүхдэд шаардлагатай эм,
бэлдмэл, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслээр хангах боломжийг бүрдүүлэх
ёстой.
ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ АМЖИЛТЫН ҮР ШИМИЙГ
ХҮРТЭХ ЭРХ
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар
зүйлд шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах, түүнийг хэрэглэх эрхийг
баталгаажуулсан бөгөөд энэхүү эрхэд хамгийн орчин үеийн шинжлэх ухааны
ололт, амжилтыг ашигласан жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл, эх, нялхсын
эндэгдлээс хамгаалах ололт хамаарах учраас энэхүү эрх нь нөхөн үржихүйн эрхэд
чухал нөлөөтэй гэж үздэг.59
56
57
58
59
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2000 оны 14 дүгээр Ерөнхий зөвлөмж.
ХЭДКГ, “Хүн бүр чөлөөтэй бөгөөд тэгш эрхтэй төрсөн: Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа
илэрхийллийг олон улсын эрх зүйгээр зохицуулах нь”, 45 дугаар тал, 2012 он.
ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, 1977 оноос хойш 2 жил тутамд шинэчилж
байгаа бөгөөд одоогоор 2019 онд шинэчилсэн 21 дэх жагсаалт хүчинтэй байна.
Хүүхдийн эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчийн тайлан, A/ HRC/20/26, 2012 он.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
105