байгууламж, үйлчилгээ, хөтөлбөр болон эм, тариа бэлэн байх), хүртээмжтэй байх (эрүүл мэндийн мэдээлэл зэргийг авах, ашиглахад үл ялгаварлан гадуурхах, өөрийн биеэр авах, үйлчлүүлэх, боломжийн үнэ өртөгтэй байх зэрэг), хүлээн зөвшөөрөхүйц байх (жендэрийн мэдрэмжтэй, амьдралын мөчлөгийн хандлагад нийцсэн), болон чанартай байх гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй байхаар тусгажээ.49 Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1999 оны 24 дүгээр Ерөнхий зөвлөмжид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцолсон бөгөөд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг “ялангуяа гэр бүл төлөвлөлт, хүүхэд тээж төрүүлэх, төрсний дараах үед амьдралын мөчлөгийн хандлагаар” авч үзэн ялгаварлан гадуурхалтыг устгах үүргийг төр хүлээнэ гэж дурджээ. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ цагаач, дүрвэгч, охид, ахимаг настай, түүнчлэн шилжин суурьшигчид, биеэ үнэлэгч, уугуул, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмзэг болон нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай бүлгээр эмэгтэйчүүдэд тусгай анхаарал хандуулах шаардлагатай. Эмэгтэйчүүдийн өвчилдөг өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн тогтолцоо “дутагдалтай байх” нь зохимжгүй бөгөөд “оролцогч улс орнууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн зарим үйлчилгээг хууль ёсоор хангахаас татгалзах нь ялгаварлан гадуурхалтын хэлбэр мөн юм”. Түүнчлэн зөвхөн эмэгтэй хүн болохын хувьд эсвэл гэрлээгүй учраас эмэгтэй хүнийг нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эхээсээ эсвэл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахыг шаардаж эмчилгээ, үйлчилгээ үзүүлээгүй бол төр үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болно. Зөвхөн эмэгтэй хүнд хэрэгтэй эмчилгээ, үйлчилгээг гэмт хэрэгт тооцож, ийм эмчилгээ, үйлчилгээнд хамрагдсан эмэгтэй хүнд хариуцлага хүлээлгэх хууль тогтоомж, захиргааны зохицуулалт байхыг хориглоно.50 Нэгэн эмэгтэй өөрөө зөвшөөрсөн боловч савны амсар боох мэс засал хийгээгүй тухай гомдлыг Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо хэлэлцээд энэ нь Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвецын 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзжээ. Улмаар тухайн улс хууль тогтоомжоо тодорхой болгож, үрийн суваг боох мэс засал хийлгэх боломжийг бүрдүүлэх талаар зөвлөмжилсөн байна. Тус хороо нь амьгүй ураг төрүүлсэн эх зохих үйлчилгээ авч чадаагүйгээс нас барсан тохиолдлыг хүлээн авч хэлэлцээд тус улс нь төрөөс Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвецын 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүүхэд тээж, төрүүлэх болон төрсний дараах эмнэлгийн үйлчилгээ авах эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн51 бөгөөд эх барихын үйлчилгээ үзүүлсэн эмнэлгийн байгууллага нь хувийн байгууллага байсан гэж тухайн улс маргасан ч хувийн байгууллага байсан нь тухайн улсыг олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж шийдвэрлэсэн байна. Энэ тохиолдлын хувьд хохирогчийг хүйсээр нь, африк гаралтай гэж үндэс угсаагаар нь болон нийгэм, эдийн засгийн байдлаар нь 3 давхар ялгаварлан гадуурхсан шинжтэй хүний эрхийн зөрчил гаргасан гэж Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо үзжээ. Энэ тохиолдлыг шийдвэрлэхдээ тус хороо нь дээрх зөвлөмждөө хохирогчийн эрхийг нөхөн сэргээх, хууль сахиулах болон шүүхийн байгууллагын албан хаагчдыг сургах шаардлагатай болохыг онцлон тэмдэглэсэн байна. 49 50 51 Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1999 оны 24 дүгээр Ерөнхий зөвлөмжийн 2, 11, 14 дэх хэсгүүд. CEDAW/C/36/D/4/2004 дугаар Унгар Улсад холбогдох гомдол. CEDAW/C/49/D/17/2008 дугаар Бразил Улсад холбогдох гомдол. 102 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 2008 оны 14 дүгээр Ерөнхий зөвлөмжид төрөөс жирэмсэн үед, болон төрсний дараах хугацаанд эх, нялхсыг эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хамруулж нялхсын эндэгдлийг бууруулах, түүнчлэн эрт гэрлүүлэх, эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх зэрэг хор уршигтай зан үйлийг хориглох үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт батлах үүрэгтэй байхаар тусгажээ. Уг Ерөнхий зөвлөмжид зааснаар өсвөр насныханд зохих байдлаар нөхөн үржихүйн зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөө өгөх, залуучуудад ээлтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар бодлого, зохицуулалт боловсруулахдаа өсвөр насныхныг өөрсдийг нь оролцуулах нь зүйтэй гэжээ. Өсвөр насныхан нь нөхөн үржихүйн эрхээ хэрэгжүүлэх чадамж дутмаг байдаг тул тэднийг эмзэг бүлэг гэж үздэг.52 Иймд ХДХВ/ДОХ-ын тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх, шинжилгээ авах, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний нууцлалыг хангах, үнэгүй эсвэл хямд төсөр үнээр жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаарх үйлчилгээ авч, хэрэглэх боломжийг бүрдүүлэх, ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, үйлчилгээнд хамруулах зэрэг үйл ажиллагаа нь хүүхэд, өсвөр насныхны хэрэгцээнд нийцсэн байх нь зүйтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, уугуул, үндэстний цөөнх, алслагдмал бүс нутагт амьдардаг эсвэл ядуу байдалд амьдардаг зэрэг эмзэг бүлгийн хүүхдэд тусгайлан анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай юм. Аливаа шинжилгээг зөвхөн өөрийнх нь зөвшөөрөлд үндэслэн авах ёстой бөгөөд хүүхдийн хувьд наснаас нь хамааран заавал эцэг эх, асран хамгаалагчийн гэхгүй өөрийнх нь зөвшөөрөлд үндэслэн шинжилгээ авч болно. Түүнчлэн ХДХВ/ДОХ-той хүнээс хүүхэд нь ХДХВ/ДОХ-оор халдварлахаас сэргийлэх, ийм эмэгтэй хүнийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэгэнт жирэмсэн болсон тохиолдолд жирэмсэн, болон төрсний дараах аль ч үед ХДХВ/ ДОХ-ын эмчилгээнд шаардлагатай ретровирусын эсрэг эм зэрэг шаардлагатай эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах боломжийг төрөөс бүрдүүлэх нь чухал юм. Төрөөс нөхөн үржихүйн эрхийг хангахдаа өсвөр насныханд зориулсан тусгай бодлого баталж хэрэгжүүлэх нь зүйтэй. Гэрлэх түүнчлэн тодорхой эмчилгээ хийлгэхэд эцэг, эхийн зөвшөөрөл шаардах насны доод хязгаарыг эрэгтэй, эмэгтэй хүүхдэд адил байдлаар хуульчлан тогтоох ёстой. Эрт гэрлүүлэх, эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх зэрэг хор уршигтай зан үйлийг устгах, энэ талаар бүх нийтийн мэдлэг, боловсролыг дэмжихэд чиглэсэн компанит ажил, төсөл хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь чухал байна. БЗХӨ-нөөс сэргийлэх, тэдгээрийг эмчлэх эмчилгээ, бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад гэр бүлийн зүгээс хориглон хязгаарлах болох бусад саад бэрхшээл учрахгүй байхаар зохион байгуулах шаардлагатай. Эрт гэрлэх, эрүүл мэндийн шаардлага хангаагүй нөхцөлд үр хөндүүлэх зэргээс шалтгаалан өсвөр насны охид нас барах явдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэн өсвөр насны эцэг, эхэд дэмжлэг үзүүлэх бодлого баримтлах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хууль тогтоомжоор зөвшөөрсөн нөхцөлд аюулгүй аргаар үр хөндөх, эх барихын цогц үйлчилгээ үзүүлэх гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл зэрэг бэлгийн болон нөхөн үржихүйн эмчилгээ үйлчилгээний төсөл, хөтөлбөр баталж хэрэгжүүлэх үүргийг төр хүлээнэ.53 52 53 Хүүхдийн эрхийн Хорооны 2003 оны 3 дугаар Ерөнхий зөвлөмж, 20-26 дахь хэсгүүд. Хүүхдийн эрхийн Хорооны 2003 оны 4 дүгээр Ерөнхий зөвлөмж, "Өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд ба хөгжил, 6,9,24, 30-31 дэх хэсгүүд. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 103

Select target paragraph3