Иймд эмэгтэй хүн хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын хугацааг чөлөөтэй
бөгөөд хариуцлагатай шийдвэрлэх эрхтэй байх нь маш чухал юм.37
Бүх хүн жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл, тэдгээрийг ашиглах тухай
мэдээллээр хангагдах эрхтэй бөгөөд бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлтийн
үйлчилгээг баталгаатай авч, улмаар аюулгүй, найдвартай аргаар жирэмслэлтээс
хамгаалж хүүхэд төрүүлэх эсэхээ шийдвэрлэх боломжоор хангагдах ёстой. Хүүхэд
төрүүлэхээ өөрөө шийдвэрлэх боломжийг чөлөөтэй ашигладаг гэр бүлд бүх гишүүд
нь эрүүл саруул, хөгжин дэвжиж, сайн сайхан амьдрах боломжтой юм.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо нь хувь
хүнээс ирүүлсэн нэгэн гомдлыг хянаж үзээд өөрийн нь зөвшөөрөлгүйгээр эмэгтэй
хүнд жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг хэрэглүүлсэн нь Эмэгтэйчүүдийг
ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 16 дугаар зүйлд заасан
хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын хугацааг чөлөөтэй бөгөөд хариуцлагатай
шийдвэрлэх эрхийг нь зөрчиж тухайн эмэгтэйн байгалийн нөхөн үржихүйн
чадварыг хязгаарласан гэж дүгнэжээ.38
болгох зэрэг нь эмэгтэйчүүдийн хувийн амьдралын халдашгүй байх эрхийг зөрчиж
байгаа явдал юм.39 Хүний эрхийн хороо нь 2006 онд нэгэн гомдол, мэдээллийг
хянан хэлэлцээд хуулиар хориглоогүй байхад эмнэлэг үр хөндөхийг зөвшөөрөөгүй
нь хувийн амьдрал халдашгүй байх эрхэд халдсан үйлдэл гэж дүгнэсэн байна.40
Европын Хүний эрхийн шүүх нөхөн үржихүйн эрхийн зарим асуудлаар дүрэм
гаргаж хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын хугацааг шийдвэрлэх нь хувийн
ба гэр бүлийн амьдрал халдашгүй байх эрхэд хамаарах асуудал байхаар (ЕХЭК-ын 8
дугаар зүйлд) журамлажээ.41
МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ
МЭДЭЭЛЭЛ ХАЙХ, АВАХ, ТҮГЭЭХ ЭРХИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр
зүйлд “төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг эрж хайх, хүлээн авах,
түгээх эрх чөлөө”-г эдлэхээр заасан бол ЕХЭК-ын 10 дугаар зүйл, АХЭК-ын 13
дугаар зүйл, АХАТЭК-ын 9 дүгээр зүйлд энэ эрхийг тусган хамгаалжээ. Харин
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 17 дугаар зүйлд мэдээлэл авах эрхийг
баталгаажуулжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 4 дүгээр
зүйлийн (h) хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүртээмжтэй
байна гэж заажээ. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах
тухай конвенцын 10 дугаар зүйлийн (h) хэсэгт “гэр бүлийн эрүүл мэнд, сайн
сайхныг хангахад туслах тусгай боловсролын мэдээлэл, түүний дотор гэр бүл
төлөвлөлтийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх” гэж дурджээ.
ХУВИЙН БА ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХ
ХУВИЙН БА ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХИЙН
ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд
“Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль
бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур
мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар
халдахыг хориглоно” гэж хувийн ба гэр бүлийн амьдрал халдашгүй байх эрхийг
баталгаажуулсан байдаг. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай
конвенцод, ЕХЭК-ын 8 дугаар зүйлд болон АХЭК-ын 11 дүгээр зүйлд ийнхүү
хориглосон заалтууд байдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцын 16 дугаар зүйлд
ч “Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй
байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу
дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж
болохгүй” гэж заасан бол Африкийн Хүүхдийн эрх, халамжийн тухай тунхаг
бичгийн 10 дугаар зүйлд ижил зохицуулалтыг тусгасан байна.
Хувийн ба гэр бүлийн амьдрал халдашгүй байх эрх нь гэр бүлтэй болох
эрхтэй холбоотой хэдий ч 2 өөр эрх юм. Хувийн ба гэр бүлийн амьдрал халдашгүй
байх эрхэд аюулгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц жирэмслэлтээс хамгаалах
арга, хэрэгсэл зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
хүрэлцээтэй байх асуудлыг багтаан үздэг. Үүнээс гадна энэхүү эрхэд хувийн нууцаа
хамгаалуулах эрхийг хамруулж үзэх бөгөөд хүн бүр ХДХВ/ДОХ-той, жирэмсэн, нөхөн
үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан эсэхээ нууцлах эрхтэй юм.
Өсвөр насны хүн зөвлөгөө авсан, эмчилгээ хийлгэсэн эсэхээ мөн нууцлах эрхтэй.
Төрөөс хүндэтгэн, бүрэн дүүрэн хамгаалахгүй байгаа эмэгтэйчүүдийн
эрхийн нэг нь нөхөн үржихүйтэй холбоотой шийдвэр гаргах эрх гэж үзэж болно.
Жишээлбэл савны амсар боолгоход нөхрийнх нь зөвшөөрлийг шаардах, үр
хөндүүлсэн тохиолдлыг мэдэгдэж байхыг эмч, эрүүл мэндийн ажилтнуудад үүрэг
37
38
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1994 оны 21 дүгээр Ерөнхий
зөвлөмжийн 16, 17, 21 дэх хэсгүүд.
CEDAW/C/36/D/4/2004 дугаар Унгар Улсад холбогдох гомдол.
98
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
Мэдээлэл эрж хайх, хүлээн авах, дамжуулан түгээх эрх нь хүний эрхийн олон
баримт бичигт зааж, хамгаалсан эрх юм. Нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхэд
энэ эрх нь маш чухал үүрэгтэй. Хүн бүр эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл
авах эрхтэй.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл нь
жендэрийн мэдрэмжтэй, насанд тохирсон, хэвшмэл хандлага агуулаагүй, бодит,
шүүмжлэлтэй бөгөөд олон ургальч байх нь зүйтэй. Энэхүү мэдээлэлд үндэслэн хүн
бүр бэлгийн болон нөхөн үржихүйн амьдралынхаа талаар бүрэн, чөлөөтэй бөгөөд
мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах боломжтой байх ёстой.
Эдгээрээс гадна бүх хүн төрөлтийг зохицуулах аливаа арга, хэрэгслийн
ашиг тус, эрсдэл, үр нөлөөтэй холбоотой бүрэн мэдээлэл авч төлөвлөөгүй
жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломжтой байх нь чухал юм.
Мэдээлэл авах эрхийн зэрэгцээ сурч боловсрох эрх нөхөн үржихүйн эрхийг
хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Эмэгтэйчүүд уншиж, ойлгож чадвал аливаа
жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг ашиглаж эрүүл мэндээ хамгаалахаас
гадна ойрхон амаржихгүйгээр хүүхдээ мөн хамгаалах боломжтой. Үүгээр зогсохгүй
нөхөн үржихүйн эрхийг хангах нь сурч боловсрох эрх хангагдахад дэмжлэг болно.
39
40
41
Хүний эрхийн Хорооны 2000 оны 28 дугаар Ерөнхий зөвлөмж, 20 дахь хэсэг.
CCPR/C/85/D/1153/2003 дугаар Перу Улсад холбогдох гомдол.
Тус шүүх нь ЕХЭК-ын 8 дугаар зүйлд “хувийн амьдралтай байх эрх” гэж заасныг өөртэйгөө холбоотой
шийдвэрийг бие даан гаргах болон өөрийгөө хөгжүүлэх эрхтэй холбон тайлбарласан бөгөөд үүнд
бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээ, бэлгийн амьдралаа өөрөө шийдвэрлэх,
хүүхэдтэй болох эсэхээ шийдэх гэсэн асуудлыг оролцуулан тооцохоор шийдвэрлэсэн байна.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
99