хохирч байгаагаас эх, нялхсын эндэгдэл өндөр хэмжээнд хүрч, амаржих үедээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгааг онцолжээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь төрийн үүрэг мөн болно. НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ БА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ (ҮРГЭЛЖЛЭЛ) Тухайлбал тус конвенцын 25 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тэгш хамрагдахаар тусгасан бөгөөд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон хүн амд суурилсан нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрт хамруулах талаар тусгайлан заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилт тогтмол сайжирч ирсэн боловч бүрэн хэрэгжилтийг хангах хүртэл урт удаан хугацааг зарцуулах шаардлагатай байна. Жишээлбэл ДЭМБ-аас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, хүчингийн хэрэгт хохирсон тохиолдол нь бусад иргэдийн хохирсон тооноос 3 дахин их бөгөөд үүнээс оюуны болон сэтгэцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хохирсон тохиолдол хамгийн өндөр байна” гэж дурджээ.14 ХЭҮБ-ууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хөхиүлэн дэмжих чиглэлээр хамаарал бүхий этгээдэд сургалт, мониторинг хийх, мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлж болно. Жендэрийн асуудлыг төсөл, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхийн нэгэн адил ХЭҮБ нь хөгжлийн бэрхшээлийг ойлгон хүндлэх асуудлыг бүх үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх шаардлагатай юм. ДЭМБ, НҮБХАС нь бүх нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд шаардлагатай доорх “Арван чухал санаа”-г гаргажээ. Үүнд: ШИГТГЭЭ 8. НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ БА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ ДЭМБ-аас гаргасан тоо баримтаас үзэхэд дэлхийн 1 тэрбум гаруй хүн аливаа байдлаар хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаагаас 20 орчим хувь нь өдөр тутмын амьдралд нь илт хүндрэл учрах хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй байна.11 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн бэрхшээлгүй иргэдтэй нэгэн адил бэлгийн болон нөхөн үржихүйн хэрэгцээ, шаардлагатай бөгөөд нөхөн үржихүйн эрхээ хүндэтгүүлэх эрхтэй юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бодит хөгжлийн бэрхшээлээс биш харин эмч, эрүүл мэндийн ажилтнууд, нийгэм, хувь хүний зүгээс тэднийг үл хайхарч ханддагаас болж эрхээ хэрэгжүүлэх боломжоор хязгаарлагддаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэлгийн идэвхгүй амьдралтай гэж таамаглан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагагүй хүмүүс гэж ойлгох нь элбэг байдаг. Гэвч энэ нь маш буруу ойлголт юм. Судлаачид хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хөгжлийн бэрхшээлгүй иргэдтэй яг ижил бэлгийн идэвхтэй амьдардгийг тогтоосон.12 Иймд тэдний нөхөн үржихүйн эрхийг хөгжлийн бэрхшээлгүй хүний нөхөн үржихүйн эрхтэй яг ижил хэмжээнд хүндэтгэх ёстой юм.13 Гэвч бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөхгүй байх нь нийтлэг байна. Үүгээр зогсохгүй хүнтэй суух эсэхээ шийдэх болон хэнтэй суухаа ч өөрсдөө шийдэх эрхийг нь хязгаарлаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж нь улс орны хөгжилтэй шууд холбоотой асуудал юм. Дэлхийн хүн амын 13 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг билээ. Гэтэл орлого багатай улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь илүү өндөр байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээл нь эмэгтэйчүүд, ахмад настан, хүүхэд болон ядуу амьдралтай иргэдийн дунд илүү их байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндлэх, хамгаалах чиглэлээр олон улсын байгууллагууд хамтран ажилласны үр дүнд 2006 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг баталсан бөгөөд уг конвенц нь 2008 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Хөгжлийн бэрхшээл урьд өмнө зөвхөн хувь хүний асуудал байсныг нийгмийн асуудал болгон өөрчилсөн нь энэхүү конвенцын нэгэн чухал нөлөө гэж үздэг. Иймд конвенцод нэгдэн орсон гишүүн улс орон бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрх болон бусад эрхийг хөхиүлэн дэмжих үүрэгтэй юм. Энэхүү конвенцод бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн зохицуулалт байдаг. 11 12 13 Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 2021: Тоо баримт. Эх сурвалж: Https://www. inclusivecitymaker.com/disabled-people-in-the-world-in-2021-facts-and-figures/. ДЭМБ, НҮБХАС, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг хөхиүлэн дэмжих нь", 2009 он. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш байдлыг хангах стандарт дүрмүүд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны 48/96 дугаар тогтоол, 9 дүгээр дүрэм, 2 дахь хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь бэлгийн амьдралаа хязгаарлуулах ёсгүй бөгөөд бэлгийн харилцаанд орж эцэг, эх болох эрхтэй” гэж заасан. 86 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Бүх бизнест хөгжлийн бэрхшээл хамаатай; Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өвчтэй гэж үзэхгүй; Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэлгийн амьдрал байдаг; Хүртээмжийг налуу замаар хязгаарлахгүй; Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын л адил хүсэл, мөрөөдөлтэй; Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ялгаварлан гадуурхалт том даваа болдог; Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэдийд ч, хаана ч өөрийгөө тодорхойлох хувийн нууцтай байх, хүндлүүлэх, хүний эрхэм чанартай байх эрхтэй; 8. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээг хангах хамгийн шилдэг бөгөөд ихэвчлэн хялбар арга зам нь тэдэнд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх явдал байдаг; 9. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүлгийг бүх төсөл, хөтөлбөрт хамруулж байх нь зүйтэй юм; 10. Ялангуяа төсөл, хөтөлбөрийг боловсруулах шатанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулах нь тэдэнд чиглэсэн зөв арга хэлбэрийг сонгох хамгийн зөв үйл явц мөн юм. Үүнтэй холбоотойгоор “Биднийг оролцуулаагүй бол бидний тухай бодолцоогүй байдаг” гэсэн зарчим гол зарчим болж үйлчлэхийг анхаарах нь зүйтэй. 1. 2. 3. 4. 5. 6. 7. 14 ДЭМБ, НҮБХАС, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн үржихүйн эрхийг хөхиүлэн дэмжих нь", 2009 он. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 87

Select target paragraph3