шүүхээр үнэн зөв шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх боломжийг судалдаг, боломжтой бол ашигладаг байх ёстой. Түүнчлэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл явцад нөхөн үржихүйн эрхийг баталгаажуулах хууль зүйн шинэ жишиг тогтоох боломжтой асуудал гарч ирсэн бол ХЭҮБ нь олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах арга хэмжээг авч, хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Ийм байдлаар стратегийн өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөрийн хараат бус байр суурийг хадгалах хэмжээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой байна. 3 Хүний эрхэд суурилсан хандлагад үндэслэсэн үзэл баримтлал, дүн шинжилгээний цар хүрээг тогтоох байдлаар улс орны хөгжлийн бүх үйл ажиллагаанд хүний эрхийн хэм хэмжээ, стандарт, зарчмыг тусган хэрэгжүүлэх боломжтой байдаг. НҮБ-ын хэмжээнд олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хүний эрхэд суурилсан хандлагаар хэрэгжүүлэхэд баримтлах ерөнхий зааварт доорх асуудлыг тусгажээ. Үүнд: 1. Хөгжлийн хамтын ажиллагааны бүхий л бодлого, хөтөлбөр, техникийн туслалцаа нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон олон улсын хүний эрхийн бусад гэрээ, хэлэлцээрт заасан хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. 2. Бүх салбарын, бүх үе шат дахь хөгжлийн хамтын ажиллагаанд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон олон улсын хүний эрхийн бусад гэрээ, хэлэлцээрт заасан хүний эрхийн стандарт тэдгээрээс урган гарсан зарчмуудыг удирдлага болгон ашиглана. 3. Хөгжлийн хамтын ажиллагааны аливаа хэлбэр нь “үүрэг хүлээгчид” хөгжилд хөтлөх чадавх, хүлээсэн үүргээ болон “эрх эдлэгчид” эрхээ хэрэгжүүлэхээр шаардсан шаардлагыг хангахад дэмжлэг болохуйц байна. Үүний зэрэгцээ НҮБХАС нь соёлын болон жендэрийн мэдрэмжтэй байх гол үзүүлэлтийг үйл ажиллагаандаа ашиглахдаа хүний эрхэд суурилсан хандлагатай төсөл, хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлдэг. 1 Хүний эрхэд суурилсан хандлагыг төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхдээ хөгжлийн явцад хүрэхээр зорьж буй бүхий л үр дүнд хууль ёсны арга замаар хүрэхээр зохион байгуулах ёстой. Түүнчлэн хүний эрхэд суурилсан хандлагыг хөгжилд ашиглахдаа хүний эрхийн стандартын дагуу хүрэх үр дүнг тодорхойлж, зөвхөн хүний эрхийн зарчмуудад нийцсэн хууль ёсны арга хэлбэрийг ашиглана. Ийм байдлаар хөгжлийн хүрэх үр дүн болон хөгжлийн явцад ашиглах арга хэлбэрт хүний эрхэд суурилсан хандлагыг шалгуур болгон үзэх нь зүйтэй юм. НҮБ-аас хөгжлийн санаачлагыг судалсны үр дүнд боловсруулсан хүний эрхийн зарчмуудад үндэслэн хүний эрхэд суурилсан хандлагыг гаргасан байна. Хүний эрхэд суурилсан хандлагын үндэслэл болсон хүний эрхийн үндсэн зарчмыг дор жагсаав. Үүнд: • Хүний эрх түгээмэл, салшгүй бөгөөд хуваагдашгүй байх зарчим; • Хүний эрх харилцан хамааралтай, уялдаатай байх зарчим; • Тэгш байдлыг хангах, үл ялгаварлан гадуурхах зарчим; • Оролцоог хангах, тэгш хамруулах зарчим; • Хариуцлагыг өндөржүүлэх, хууль дээдлэх зарчим; • Хүрэлцээтэй, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц, чанартай байх зарчим. 1 66 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГААР НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ НЬ НҮБХАС, Хүний эрхэд суурилсан хандлагыг төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх нь”, 70 дугаар тал, 2010 он, Энэ бүлгийг тус бүтээлийн 2 дугаар модульд тулгуурлан бүтээв. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 67

Select target paragraph3