КЕНИ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ
ШАЛГАЛТ ХИЙСЭН ЖИШЭЭ
Иргэний нийгмийн 2 байгууллагаас төрийн өмчийн эрүүл мэндийн
байгууллагуудад, ялангуяа амаржих газруудад нөхөн үржихүйн эрх зөрчигдөж
байгааг судалгаа, нотолгоотойгоор илэрхийлсэн гомдлыг тус Комисст хүргүүлсэн
бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ оройтсон, өндөр
үнэтэйгээс зарим үйлчилгээнд иргэд хамрагдаж чадахгүй байгаа, төлбөрөө
төлж чадаагүй хүнийг эмнэлэгт хорьсон, төрж байгаа эхийг үл хайхарч, ёс зүйгүй
хандсан, ялгаварлан гадуурхдаг, ХДХВ/ДОХ-ын шинжилгээ зөвшөөрдөггүй зэрэг
зөрчилд тус Комиссоос хяналт шалгалт хийжээ.
Урьдчилсан судалгаагаар олон тооны зөрчил гардаг нь тогтоогдсон бөгөөд
хохирогчдын дуу хоолойг сонсох нь зүйтэй байв. Иймд тус хяналт шалгалтыг
доорх зорилгоор явуулсан байна. Үүнд:
1. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг зохицуулах хууль зүйн болон
бодлогын орчинг тодорхой болгож, үр нөлөөг нь дээшлүүлэх;
2. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд бэлгийн болон нөхөн үржихүйн
эрхийг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх;
3. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар олон нийтийн
ойлголт, хандлагыг тодорхойлох;
4. Ялгаварлан гадуурхалт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн
эрхийн зөрчлийг тогтоож, хэрэг үүсгэн шалгах.
Хяналт шалгалтын өмнө баримт бичгийн цогц судалгаа хийж, улс орон
даяар эрүүл мэндийн байгууллагуудад айлчлан, фокус бүлгийн ярилцлага
хийсэн байна. Мөн 6 удаагийн нээлттэй сонсгол зохион байгуулж, холбогдох
экспертүүдийг урьж оролцуулсан бөгөөд сүүлд нь асуудлыг шийдвэрлэх
алхмуудыг тодорхойлох чуулган зохион байгуулжээ. Биечлэн уулзах уулзалтаас
гадна бичгэн хэлбэрээр санал цуглуулсан байна.
Энэхүү үйл ажиллагааны үр дүн болон зөвлөмжийг багтаасан тайлан
боловсруулж, парламент болон Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийг
хэрэгжүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, хэрэгжилтэд нь мониторинг
хийжээ.
ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ НЬ
ХЭҮБ нь ерөнхийдөө хувь хүнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх
үүрэгтэй бөгөөд үүнд нөхөн үржихүйн эрхийн асуудлаар ирүүлсэн гомдол,
мэдээллийг мөн хамруулж үзнэ. Ийнхүү шийдвэрлэхдээ нөхөн үржихүйн эрхтэй
холбоотой болон бусад гомдол, мэдээллийг шийдвэрлэдэг журмаараа шийдвэрлэх
бөгөөд ажилтан, албан хаагчид нь энэхүү асуудалтай холбоотой хууль тогтоомжийг
бүрэн ойлгож, мэддэг болсон байх нь маш чухал болохыг анхаарах нь зүйтэй. Дээр
дурдсанчлан ХЭҮБ нь энэ асуудлаар ажиллахаар нэгэнт шийдвэрлэсэн бол албан
хаагчдаа холбогдох сургалтад хамруулах зайлшгүй шаардлагатай.
Нөхөн үржихүйн эрхийг үндсэндээ Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн
тухай олон улсын пактад заасан эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд багтаан үзэж
болно. Уг олон улсын пактад зааснаар эрүүл мэнд нь тухайн улсын нийгэм, эдийн
засгийн хөгжлийн дээд боломжтой шууд холбоотой асуудал юм. ХЭҮБ-ууд нь
гомдол шийдвэрлэх чиг үүргийнхээ хүрээнд тухайн улс орон нийгэм, эдийн засгийн
дээд боломжийн хэрээр нөхөн үржихүйн эрхийг хангаж байгаа эсэхийг үнэлж
64
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
дүгнэх боломжтой. ХЭҮБ-д ирүүлсэн гомдол, мэдээлэл нь ихэвчлэн тухайн улсын
төрийн байгууллага алдаа дутагдал гаргасан, үүргээ гүйцэтгэж чадаагүй, ухрангуй
арга хэмжээ авсан, ялгаварлан гадуурхсан, боломжоо бүрэн ашиглаагүй зэрэг
асуудлыг хөндөж байдаг. Нөгөө талаасаа нөхөн үржихүйн эрхийн асуудлаар гомдол,
мэдээлэл ирэхгүй байгаа нь ард иргэд энэхүү эрхийнхээ талаар ойлголт, мэдлэг
муутай байгааг илтгэж байж болно.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь ихэвчлэн Эдийн засаг, нийгэм, соёлын
эрхийн тухай олон улсын пактад заасан эрхүүд бөгөөд гомдол шийдвэрлэж
байгаа ХЭҮБ нь тухайн улс орон бүрэн боломжоо дайчилж байгаа эсэх асуудлаар
үнэлгээ хийж, дүгнэлт гаргаж байсан туршлагагүй бол энэ төрлийн гомдлыг
шийдвэрлэхэд хүндрэлтэй байх магадлалтай юм. Тус пактын 2 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт “Энэхүү пактад оролцогч улс бүр дангаараа болон олон улсын тусламж,
хамтын ажиллагаагаар, тухайлбал эдийн засаг, техникийн салбарт, энэхүү пактаар
хүлээн зөвшөөрсөн эрхийг бүрэн хэрэгжүүлэхийг дэвшилттэйгээр хангахын тулд
хууль тогтоомжийн арга хэмжээг оролцуулан, зохистой арга хэмжээг байгаа бүх
боломжийнхоо хэрээр авах үүрэгтэй” гэж заасан байдаг. Мөн Эдийн засаг, нийгэм,
соёлын эрхийн хорооны 1990 онд гаргасан 3 дугаар Ерөнхий зөвлөмжид бүрэн
боломжоо дайчлах гэдгийг “Улс орнууд боломжит хамгийн хурдан, хамгийн үр
нөлөөтэй арга хэлбэрээр тухайн эрхийг бүрэн хангах” гэж тодорхойлсон бөгөөд
“зориуд ухрангуй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол хамгийн хянамгай байдлаар
шалгаж, тус пактад заасны дагуу боломжит бүхий л нөөц бололцооны хэрээр алдааг
залруулах нь зүйтэй” гэж тус дүгнэлтэд тусгасан байна. Түүнчлэн “...аливаа анхан
шатны тусламж, үйлчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд
шаардлагатай наад захын эм, тариа, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслээр
хангах болон жирэмсэн эх болон нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээ зэргийг
багтаасан наад захын үндсэн үүргийг улс орнууд ямар ч тохиолдолд хэрэгжүүлэх
ёстой гэж 3 дугаар Ерөнхий зөвлөмжид тусгажээ.
Мөн зарим тохиолдолд эмнэлгийн мэргэжлийн техник, технологийн үнэлгээ
хийх нь ХЭҮБ-ын хувьд хамгийн хүндрэлтэй асуудлын нэг байх магадлалтай
юм. Яг ийм шалтгаанаар Португал Улсын ХЭҮБ нь эх, нялхсын эндэгдэл өндөр
байгаа гэсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх боломжгүй хэмээн холбогдох
байгууллагад шилжүүлсэн байдаг. Үнэн хэрэгтээ шүүхэд ийм төрлийн асуудлыг
шийдвэрлэх мэргэжлийн мэдлэг, чадвар байгаа эсэх нь эргэлзээтэй боловч шүүх
эмнэлгийн байгууллагын алдаа болон ижил төрлийн нарийн түвэгтэй асуудлыг
шийдвэрлэж байна. Ийнхүү шийдвэрлэхээс татгалзахын оронд ХЭҮБ-ууд нь энэ
талаар хангалттай мэдээлэл цуглуулж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүний тулд
шинжээчээр дүгнэлт гаргуулах, шүүх шинжилгээний байгууллагын байр суурийг
сонсох зэргээр шүүхэд тухайн хэргийг шийдвэрлэдэг үйл явцтай ижил байдлаар
хуулийн болон хүний эрхийн нотолгоонд суурилсан үнэлэлт, дүгнэлт гаргах
боломжтой юм.
ХЭҮБ-д гомдол, мэдээлэл гаргаж болдог гэдгийг иргэд мэддэг болсноор
гомдол шийдвэрлэх чиг үүрэг нь бодитоор хэрэгжих боломжтой тул нөхөн үржихүйн
эрхийн асуудлаар ХЭҮБ-д гомдол хүлээн авах, шийдвэрлэх үйл явцын талаарх
мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх нь маш чухал үйл ажиллагаа юм.
Түүнчлэн ХЭҮБ нь хэрэг, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй
бол нөхөн үржихүйн эрхийн асуудлыг шийдвэрлүүлэхдээ энэ бүрэн эрхээ
хэрэгжүүлэхэд бэлэн байх нь зүйтэй. Тухайн улсын хууль тогтоомжийн дагуу
ХЭҮБ нь (amicus curiae) буюу шүүхэд туслах боломжтой бол нөхөн үржихүйн
эрхийн асуудлаар дүгнэлт, мэдээллийг гарган шүүхэд хүргүүлж хэрэг, маргааныг
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
65