б. Бүх нийтийг мэдээллээр хангах компанит ажлыг гүйцэтгэх хэвлэл, мэдээллийн тусгай стратегитай байх нь зүйтэй. в. Зөвхөн хэвлэмэл сонин, сэтгүүл зэргээс гадна зарим улс оронд телевиз, радио, интернэт ашиглан мэдээллийг илүү олон хүнд хүргэх боломжтой болсныг анхаарах нь зүйтэй. г. Түүнчлэн дуурь, бүжиг, дуу зэрэг урлагийн бүтээлээр дамжуулан иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх нь үр дүнтэй арга юм. д. Үнэгүй бөгөөд нээлттэй мэдээллийг нийтэд хүргэх нь ийм төрлийн компанит ажлын үр дүнд хамгийн чухал нөлөөтэй болохыг анхаарах нь зүйтэй. 2. Энэхүү бүх нийтэд чиглэсэн өргөн хүрээтэй үйл ажиллагаанаас гадна тодорхой бүлгүүдэд зориулсан дараах арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал байж болно. Үүнд: a. Мэргэжлийнхэнд чиглэсэн тодорхой мэдлэг, мэдээллийг хүргэх шаардлагатай. Эмч, эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнууд багш, хууль сахиулах байгууллагын албан хаагчид, хорих байгууллагын ажилтнуудад тэдгээрийн ажил мэргэжилд нь тохирсон агуулга, хэлбэрээр мэдээлэл өгч мэдлэгийг нь дээшлүүлэх хэрэгтэй. Тухайлбал хорих байгууллагын алба хаагчид жирэмсэн болон нялх хүүхэдтэй хоригдогчтой хэрхэн харилцах талаар, мөн хорих байгууллагад хэн нэгэн бэлгийн хүчирхийлэлд өртөх, БЗХӨ-өөр өвдөх эрсдэлтэй талаар мэдээлэл өгөх нь зүйтэй. б. Парламентын гишүүд, орон нутгийн улс төрчид зэрэг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд нөхөн үржихүйн эрхийн талаар шаардлагатай ойлголт, мэдлэгийг авах нь маш чухал бөгөөд улс орны эрх бүхий этгээдийн шийдвэрээр шийдэгдэх боломжтой нөхөн үржихүйн эрхийн олон асуудал байдгийг анхаарах нь зүйтэй. в. Улс орнууд олон соёл, уламжлалын хувьд зан заншлын болон шашны удирдагчид нь маш чухал үүрэг оролцоотой байдаг бөгөөд ялангуяа нөхөн үржихүй, жендэрийн болон гэр бүлийн асуудалд тэдний оролцоо маш чухал байдгийг анхаарах хэрэгтэй. Шашин болон соёл, уламжлал нь нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл болох тохиолдол цөөнгүй гардаг тул шашны болон уламжлалт зан үйлийн удирдагчдын үзэл бодолд нөлөөлөхийн ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй юм. г. Нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай, нийгмээс тусгаарлагдсан болон эмзэг бүлэгт хүний эрхийн мэдлэг, мэдээлэл олгоход чиглэсэн тусгай арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй. Бүх нийтэд чиглэсэн мэдээлэл, мэдлэг хүргэх өргөн хүрээний үйл ажиллагааны явцад эдгээр бүлэгт мэдээлэл хүрсэн гэж таамаглах нь буруу юм. Эдгээр бүлэгт алслагдмал бүс нутагт амьдардаг, нутгийн уугуул, нэн ядуу зэрэг иргэдийг багтаан үзэж болно. Мэдлэг, боловсрол олгох үйл ажиллагааны үр дүнг үнэлэхдээ хэдэн хүнд мэдээлэл хүргэж чадсан гэдэг үзүүлэлтээр үнэлэхээс гадна нийгмээс тусгаарлагдсан бүлгийн ихэнхэд нь хүргэж чадсан эсэхээр үнэлэх нь илүү чухал байж болох эсэхийг анхаарах нь зүйтэй. Биеэ үнэлэгчид зэрэг нийгмээс ялгаварлагдсан зарим бүлэг нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн өндөр эрсдэлтэй бүлэг болохыг мөн анхаарах шаардлагатай. Зарим улс орон эдгээр бүлгийг ялгаварлан гадуурхах нь эрүүгийн болон зөрчлийн хэрэгт тооцогддог. Ялангуяа биеэ үнэлэгч эмэгтэйчүүд нь зөвхөн үйлчлүүлэгчийнхээ бус биеэ үнэлэлтийг зохион байгуулагч эсвэл цагдаагийн хүчирхийлэлд өртөх магадлал 62 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага өндөртэй байдаг. Иймд биеэ үнэлэгчдэд мэдээлэл хүргэж, мэдлэг олгох тусгай стратегийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. ЛГБТИК хүмүүст ижил нөхцөл байдалтай байж болохыг анхаарах шаардлагатай. 3. Тухайн нөхцөл байдалд мониторинг хийж, хохирогч болон ашиг сонирхол бүхий талуудын дуу хоолойг хүргэх, хууль тогтоомж, бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал боловсруулах боломжийг үндэсний хяналт шалгалт олгодог. Үндэсний хяналт шалгалтыг тодорхойлсон тодорхойлолт гэж одоогоор байхгүй боловч ХЭҮБ-д ирүүлсэн гомдол, мэдээлэл болон бусад байгууллагуудын хүний эрхийн судалгаа, шинжилгээ, баримт бичгийн дүн шинжилгээ зарим тохиолдолд олон нийтийн уулзалт, хэлэлцүүлэг хүний эрхийн төлөв байдлыг тодорхойлсон, дүгнэсэн болон цаашид хууль тогтоомж, бодлогыг өөрчлөх арга хэмжээг санал болгосон тайланг үүнд багтаан үзэх боломжтой. Үндэсний хяналт шалгалтаар аливаа нэг хүнд хамаарах гомдол, мэдээллээс илүүтэй нийгмийн өргөн хүрээний асуудалд хамаарах хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх бодлогыг ХЭҮБ баримтлах нь зүйтэй. Өмн�� дурдсанчлан НҮБХАС болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд зэрэг үндэсний болон олон улсын байгууллагуудтай энэ асуудлаар хамтран ажиллах нь чухал байна. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 63

Select target paragraph3