БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ: НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ БОЛОН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ НЬ (ҮРГЭЛЖЛЭЛ) Бэлгийн боловсрол олж авах эрхийг хангах нь маш олон төрлийн урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй бөгөөд зарим тохиолдолд үхэл, амьдрал ч шийдэж чадах амин чухал асуудал юм. Бэлгийн цогц боловсрол олгох нь хүчирхийлэл болон аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эмэгтэйчүүдийн эрхийг хэрэгжүүлэхэд маш чухал нөлөөтэй бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэгш бус байж, ирсэн түүхийг өөрчлөхөд хувь нэмэртэй. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг устгах хороо нь улс орнуудыг бэлгийн боловсрол олгох хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн хамрах хүрээг шаардлагатай хэмжээнд өргөтгөж үр хөндөлт болон эх, нялхсын эндэгдлийг багасгахыг зөвлөмжилсөн байдаг. Үүнээс гадна бэлгийн цогц боловсрол нь ТХЗ-д багтсан жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эх, нярайн эндэгдлийг бууруулах, ХДХВ/ДОХ-той тэмцэх зэрэг холбогдох зорилтыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж чадна. ИРГЭДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ ЭЛЬ САЛЬВАДОР УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОМБУДСМЭНЫ ГАЗРЫН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙН ТУХАЙ МЭДЛЭГ, БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛСЭН ЖИШЭЭ Тус улсын ХЭҮБ нь Эмэгтэйчүүдийн эрх болон гэр бүлийн эрх хариуцсан газраараа дамжуулан нөхөн үржихүйн эрхийн тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү байгууллага нь юуны өмнө өөрийн ажилтан, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлж, дараа нь гадагш чиглэсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Мөн Эль Сальвадор Улсын прокурорын байгууллага нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэртэй тэмцэх энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлж, энэ компанит ажлын хүрээнд нөхөн үржихүйн эрхийг хөхиүлэн дэмжих тусгайлсан арга хэмжээг багтаан хэрэгжүүлсэн байна. АВСТРАЛИ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС АЖЛЫН БАЙРНЫ ОРЧИНГ САЙЖРУУЛСАН ЖИШЭЭ Австрали Улсын Хүний эрхийн комисс нь 2001 онд жирэмслэлттэй холбоотой ажилтнуудын эрх болон ажил олгогчийн үүргийг тодорхой тусгасан жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан гарын авлагыг гаргасан байна. Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч талуудтай хамтран хэлэлцэж баталсан зааварт жирэмслэлтэд үндэслэн ялгаварлан гадуурхах асуудлыг ажилд авах, хөдөлмөр эрхлэх, ажлаас халах зэрэг хөдөлмөрийн бүхий л харилцаанд хориглохоор зохицуулсан бөгөөд ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг тус заавраар ялган зохицуулжээ. Энэхүү зааварт холбогдох этгээдийн эрх, үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, зөвлөмж мөн тэдгээрийн сайн жишээ, зураглал, кейс судалгааг багтаасан байна. ХЭҮБ-ууд нь иргэдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалттай тэмцэх ажлыг ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагаар нийтэд сурталчлан мэдээлэл өгч, бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх хэлбэрээр хэрэгжүүлнэ гэж Парисын зарчмуудад заасан. ХЭҮБ нь иргэдийн нөхөн үржихүйн эрхийн тухай мэдлэг, боловсролыг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлж болно. Үүнд: 1. Нийт ард иргэдэд чиглэсэн өргөн хүрээний мэдээллийн компанит ажил зохион байгуулах болно. Нөхөн үржихүйн эрхийн зөрчилд голчлон эмэгтэйчүүд өртдөг учраас бүх нийтэд чиглэсэн мэдээллийн компанит ажил болон нөхөн үржихүйн эрхийг дэмжих бусад үйл ажиллагаанд бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулах нь чухал байна. Бүх нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх компанит ажлын үр дүнг дээшлүүлэхдээ дүгнэлт судалгаанд үндэслэн дараах аргыг ашиглаж хамрагдалтыг нэмэгдүүлэх боломжтой. Үүнд: a. ХЭҮБ нь эвхмэл болон зурагт хуудас, ижил төрлийн хэвлэмэл материалыг хэвлэн тарааж болно. Эдгээр хэвлэмэл материалыг шаардлагатай хэлээр орчуулах, харааны, сонсголын бэрхшээлтэй зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохих хэлбэрээр хүргэх нь чухал байна. 60 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 61

Select target paragraph3