ОЛОН УЛСЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ, АМЛАЛТ БОЛОН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ВЕНЕСУЭЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ОМБУДСМЭНЫ ГАЗРААС НҮБХАС-ТАЙ АМЖИЛТТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ЖИШЭЭ Венесуэл Улсын ХЭҮБ нь 2002 оноос хойш НҮБХАС-гийн дэмжлэгийг авч ажиллаж байв. Эхлээд ажилтан, албан хаагчдынхаа дунд сургалт зохион байгуулж байсан бол 2005 онд 13-23 насны залууст зориулсан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2008 онд НҮБХАС, тус улсын Эрүүл мэндийн яамны хамтарсан өсвөр насны охидын жирэмслэлтийг багасгах тухай хуралдааныг зохион байгуулж, доор дурдсан шийдвэрийг гаргажээ. Үүнд: • Өсвөр насны охидын жирэмслэлт нь нийгмийн эрүүл мэндийн асуудал бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. • Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, бэлгийн цогц боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй. • Эрт жирэмслэхээс сэргийлэх болон бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд гэр бүл, нийгэм, өсвөр насны охидын оролцоог заавал хангах шаардлагатай. Парисын зарчмуудад зааснаар ХЭҮБ-ууд нь НҮБ болон түүний холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай. Ийнхүү хамтран ажиллахад тухайн улсын хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэхэд шаардлагатай мэдээллийг НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороод болон холбогдох бусад байгууллагуудад хүргэж, мониторинг хийж дээрх байдлаар хамтран ажиллах нь маш чухал юм. ХЭҮБ-ууд нь нөхөн үржихүйн эрхийг хангах чиглэлээр дараах байдлаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй. Үүнд: 1. НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороод нь хувь хүний гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэдэг механизмтай тул үүнийг ашиглах нь зүйтэй. Үүнээс гадна бүс нутгийн байгууллагууд хувь хүний гомдол, мэдээллийг шийдвэрлэх арга хэмжээ авах боломжтой. Ингэснээр нөхөн үржихүйн эрхтэй холбоотой аливаа асуудлыг үндэсний хэмжээнд шийдвэрлэх боломжгүй байсан ч олон улсын хэмжээнд дагаж мөрддөг тунхаглал, тухайн улсын нэгдэн орсон гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколын дагуу шийдвэрлүүлэх боломжтой болох юм. 2. НҮБ-ын болон бүс нутгийн хүний эрхийн тогтолцооны аль алинд нь ажлын хэсгүүд, Тусгай илтгэгчид, бие даасан шинжээчид зэрэг тусгай журмаар хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэх механизм байдаг. Эдгээрийн дотор нөхөн үржихүйн эрхийг хариуцсан тусгай механизм байхгүй боловч Хүн бүрийн сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн боломжит хамгийн дээд хэмжээнд хүрэх асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч нөхөн үржихүйн эрхтэй холбоотой олон чухал дүгнэлт, мэдээллийг олон улсын байгууллагуудад гаргаж өгсөн байдаг. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг Тусгай илтгэгчид энэ төрлийн хүчирхийллийн шалтгаан, үр дагаврын талаар ХДХВ/ДОХ, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх, нөхөн үржихүйн эрхийн тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан байдаг. Түүнчлэн 54 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 2010 онд боловсролын асуудал хариуцсан нэгэн Тусгай илтгэгч бэлгийн боловсролын асуудлаар илтгэл боловсруулсан. Тусгай илтгэгч нь холбогдох асуудлыг судлахдаа ихэвчлэн тухайн улсад биечлэн ажилладаг бөгөөд үүнийг тусгай журам гэж тооцдог. Ийнхүү тусгай журмаар хийх айлчлалынхаа хүрээнд Тусгай илтгэгч нь ХЭҮБ-тай албан ёсоор уулзалт хийх нь нийтлэг жишиг болжээ. Нөхөн үржихүйн эрхийн асуудлаар гаргасан Тусгай илтгэгчийн илтгэл нь асуудлыг анхаарлын төвд авч, хэлэлцэхэд маш чухал дэмжлэг болдог. Олон улсын байгууллагад тусгай журмаар хувь хүний гомдол, мэдээллийг хэлэлцэж, шийдвэрлэсэн олон тохиолдол байдаг бөгөөд ХЭҮБ нь өөрийн улсын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй хүний эрхийн томоохон зөрчил байгаа гэж үзвэл Тусгай илтгэгчид асуудлыг мэдээлэх хэлбэрээр энэхүү тусгай журмыг ашиглан асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авах боломжтой. НҮБ-ын нөхөн үржихүйн эрхийн асуудлыг шийдвэрлэх тусгай журмаар үйл ажиллагаа явуулдаг субъект 7 8 9 10 Чиг үүрэг Боломжит хамгийн дээд хэмжээнд сэтгэцийн болон биеийн эрүүл мэндээ хамгаалах асуудал хариуцсан хүний эрхийн Тусгай илтгэгч Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 24 дүгээр зүйл, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 12 дугаар зүйл болон Арьс, үндсээр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцын 5 дугаар зүйлийн (e) (iv) хэсэгт тус тус баталгаажуулсан боломжит хамгийн дээд хэмжээнд сэтгэцийн болон биеийн эрүүл мэндээ хамгаалах хүний эрхийн асуудалд анхаарч ажиллах чиг үүрэгтэй.7 Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан үр дагаврын асуудал хариуцсан Тусгай илтгэгч Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг олон улсын бусад гэрээ, конвенцод заасан хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар ажиллах чиг үүрэгтэй.8 Сурч боловсрох эрхийн Тусгай илтгэгч Хүн��й эрхийн Түгээмэл Тунхаглалын 26 дугаар зүйл болон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын холбогдох бүх заалтад хамаарах сурч боловсрох эрхийн асуудлыг хариуцан ажиллах чиг үүрэгтэй.9 Хүний наймаа, эмэгтэйчүүд болон хүүхдийг хүний наймаанд ашиглахтай тэмцэх асуудал хариуцсан Тусгай илтгэгч Хүний наймаатай, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийг хүний наймааны золиос болгохтой тэмцэх асуудлыг анхаарч, ажиллана.10 НҮБХЭЗ-ийн 2002/31 дүгээр шийдвэрийг үзнэ үү. НҮБХЭЗ-ийн1994/45 дугаар шийдвэрийг үзнэ үү. НҮБХЭЗ-ийн 1998/33 дугаар шийдвэрийг үзнэ үү. НҮБХЭЗ-ийн 2004/110 дугаар шийдвэрийг үзнэ үү. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 55

Select target paragraph3