зөвлөмжид Засгийн газар нь олон улсад хүргүүлэх илтгэлээ дангаар бэлтгэх үүрэгтэй боловч ХЭҮБ болон иргэний нийгмийн байгууллагуудыг урьж оролцуулах нь зүйтэй гэж маш тодорхой тусгасан байдаг. Зарим улс орон олон улсад илтгэл хүргүүлэхдээ иргэний нийгмийн байгууллагууд, ХЭҮБ болон ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бусад талуудын оролцоог бодитоор хангаж, тэдний оруулахыг хүссэн агуулгыг илтгэлдээ тусгаж, асуудлыг бодитоор хөндөж, тэдгээрийг илтгэлдээ шударгаар оруулдаг. Ялангуяа НҮБХЭЗ-ийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт тайлан өгөхдөө улс орнуудын Засгийн газар нь хамтарсан уулзалт зохион байгуулж, эдгээр байгууллагын саналыг тусгадаг нийтлэг жишиг байна. Засгийн газарт ийнхүү туслалцаа үзүүлэх нь ХЭҮБ-ын хараат бус байдалд нөлөөлөхгүй бөгөөд туслалцаа үзүүлэхдээ нөхөн үржихүйн эрх зэрэг холбогдох асуудлыг Засгийн газар илтгэлдээ тусгахгүй үлдээхээс сэргийлж чадна. Засгийн газар нь сонирхогч талуудын оролцоог бүрэн хангаж чадаагүй бол ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талуудын санал, оролцоог хангахад ХЭҮБ-аас илүү нөлөөлж чадах этгээд байхгүй, түүнчлэн Засгийн газрын илтгэлд санал бодлыг нь тусгуулахаас гадна ХЭҮБ-ууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон бусад талуудын зүгээс илтгэл хүлээн авч хэлэлцэхэд олон улсын байгууллагад сүүдрийн илтгэл хүргүүлэх байдлаар оролцоог хангах боломж байдгийг анхаарах нь зүйтэй байдаг. Нэгэнт ХЭҮБ нь олон улсад илтгэх үйл ажиллагаанд маш чухал чиг үүрэгтэй байх тул Засгийн газар ямар байр суурьтай байгаагаас үл шалтгаалан нөхөн үржихүйн эрхийн асуудлыг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт зориулан бэлтгэсэн зэрэг Засгийн газрын илтгэлд оруулах шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Ялангуяа Засгийн газар энэ асуудлыг илтгэлдээ шаардлагатай хэмжээнд оруулж бодитоор илтгээгүй тохиолдолд сүүдрийн илтгэлд асуудлыг тусгах зэргээр шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороод нь Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхдээ ХЭҮБ-уудыг оролцуулах сонирхолтой байдаг бөгөөд зарим тохиолдолд Засгийн газраас хараат бус байдлаар өөрийн байр суурийг илэрхийлэн илтгэл тавих боломжийг ХЭҮБ-уудад олгодог. Эдгээр арга замаар нөхөн үржихүйн эрхийн асуудлыг анхаарлын төвд хүргэж болно. Түүнчлэн бодлогын шинжтэй баримт бичиг баталсны зарим нь нөхөн үржихүйн эрхийг зохицуулсан хамгийн өндөр түвшний баримт бичиг гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Иймд эдгээр баримт бичигт тусгасан асуудлыг Засгийн газраас олон улсад хүргүүлэх илтгэл, сүүдрийн тайланд багтаах нь зүйтэй юм. Хүний эрхийн олон улсын байгууллагууд тухайн улсын илтгэлийг хэлэлцэж дууссаны дараагаар ХЭҮБ нь чухал үүрэгтэй хэвээр байх бөгөөд ХЭҮБ нь хэлэлцүүлгийн үр дүнг нэг бүрчлэн нягтлан шалгаж, хэрэгжилтэд нь мониторинг хийх шаардлагатай юм. Дээр дурдсанчлан НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороод илтгэл хэлэлцэхэд ХЭҮБ нь иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах үүргээ хэрэгжүүлэх нь чухал болохыг анхаарах шаардлагатай. 52 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага ШИГТГЭЭ 5. НҮБ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ Байгууллагын сайн засаглалтай болох, хүний эрх болон хуулийг дээдлэх, хүний тогтвортой хөгжлийг бүрэн хангах ХЭҮБ-уудын үйл ажиллагаанд НҮБ-ын хамтын ажиллагаа маш чухал байр суурийг эзэлдэг. Юу юунаас илүүтэйгээр Парисын зарчмуудын шаардлагыг хангасан ХЭҮБ-уудад НҮБХЭЗ-өөс байр сууриа илэрхийлэх, баримт бичгийг танилцуулах зэрэг боломж олгодог нь чухал дэмжлэг гэж үздэг. НҮБ нь 2013 оны байдлаар 60 гаруй ХЭҮБ-д туслалцаа үзүүлсэн байна. НҮБ нь бүхэлдээ хүний эрхэд суурилсан бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллаж хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үндэсний хөгжлийн чадавхыг бүрдүүлэх зорилготой байдаг тул НҮБ-ын төрөлжсөн бүх байгууллагын хувьд ХЭҮБ-ууд зайлшгүй хамтран ажиллах ёстой байгууллага мөн гэж үзэх нь зүйтэй. Куала Лумпур хотноо 2011 оны 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулсан ХЭҮБ-уудын Ази Номхон Далайн ХЭҮБ-уудын Чуулганы үеэр НҮБХАС-гийн улс орнууд дахь төлөөлөгчийн бүх байгууллага ХЭҮБ-уудтай нөхөн үржихүйн эрхийн асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан билээ. ХЭҮБ-ууд нь НҮБ-ын доор дурдсан байгууллагаас тусламж, дэмжлэг авч ажиллах боломжтой юм. Үүнд: • НҮБ-ын ХЭДКГ нь Женев хот дахь үндэсний байгууллагууд болон бүс нутгийн байгууллагуудын газар (бүс нутаг хариуцсан 12, үндэсний асуудал хариуцсан 12 нэгжтэй бөгөөд улс орнуудыг хариуцсан хүний эрхийн зөвлөх багуудтай)аар дамжуулан хүний эрхийн бүхий л асуудлаар ХЭҮБ-уудтай хамтран ажилладаг. • НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар ажилладаг. • НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр нь ХДХВ/ДОХ-той холбоотой асуудлаар ажилладаг. • НҮБХХ нь ТХЗ зэрэг хөгжлийн ерөнхий асуудлаар ажиллах бөгөөд ХЭҮБуудтай хамран ажиллах сонирхолтой болохоо зарлан тунхагласан. • НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь бэлгийн боловсролын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг. • НҮБХАС нь нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг сайжруулах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага юм. • НҮБХС нь иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын гэх мэт бүх салбарын хүрээнд хүүхэд, өсвөр насны хүнтэй холбоотой эрүүл мэндийг дэмжих, хүүхдийг эрт гэрлүүлэх, хүчээр гэрлүүлэхтэй тэмцэх, эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх зэрэг хор уршигтай зан заншлыг устгах, бэлгийн хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. • ДЭМБ нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон ХЭҮБ-уудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн гарын авлагыг ХЭДКГ, НҮБХХ, НҮБХАС зэрэг байгууллагаас тогтмол нийтлэн гаргаж байдаг. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 53

Select target paragraph3