эм, тариа, орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн зохих нөөцтэй байгаа эсэх, эдгээрийг худалдан авах нийлүүлэлтийн суваг байгаа эсэхийг шалгаж үзэх нь ач холбогдолтой байдаг. Түүнчлэн сургуулиудад очиж багштай ярилцлага хийх, залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг газарт очиж хүүхэд, залуустай уулзаж ярилцах зэргээр бэлгийн боловсролын талаар тодруулж болно. Эдгээрээс гадна орон зайны хувьд алслагдмал бүс нутаг амьдарч байгаа зэргээс шалтгаалан эрүүл мэндийн үйлчилгээнд албан ёсоор хамрагдах боломжгүй байх үндэслэлтэй тул эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, нийгмээс зарим байдлаар ялгаварлан гадуурхагдсан бүлэгтэй уулзаж, ярилцах боломжийг эрж хайж, ажиллах нь чухал юм. 5. Үүний зэрэгцээ тухайн орон нутагт нөхөн үржихүйн эрхийг хангах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийж ерөнхий нөхцөл байдлыг тодруулах нь нөхөн үржихүйн эрхийг хангаж байгаа эсэхийг хянах чухал арга хэмжээ болно. Дээр дурдсанчлан зан заншлын хэм хэмжээ, тэдгээрийн дагуу хэрэгжүүлж байгаа зан үйл нь нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтэд хүчтэй нөлөөлөх тул эдгээр нөхцөл байдалд мониторинг хийх арга хэмжээг авах нь зүйтэй юм. 6. Хууль тогтоомж нь бүгдэд тэгш үйлчилдэг мэт харагдаж болох хэдий ч эмэгтэйчүүд, өсвөр насныхны нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байх эрсдэлт нөхцөл нийтлэг байдаг тул ядуу, алслагдмал бүс нутагт амьдарч буй иргэд, ЛГБТИК хүмүүс зэрэг эмзэг бүлэг нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнээс орхигдсон, ялгаварлан гадуурхагдсан байж болохыг анхаарах шаардлагатай юм. Иймд аливаа төрлийн ялгаварлан гадуурхалт байгаа эсэхийг тогтоох нь мониторингийн маш чухал зорилго байх ёстой. 38 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага ӨМНӨД АФРИК УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭД МОНИТОРИНГ ХИЙСЭН НЬ Үндсэн хуульд заасан үүргийнхээ хүрээнд Өмнөд Африк Улсын Хүний эрхийн комисс нь эдийн засаг, нийгмийн эрхийн хэрэгжилтэд жил бүр мониторинг хийдэг байна. Тус улсын Хүний эрхийн комисс нь энэхүү тайландаа эх, нярайн эндэгдэл жилээс жилд өсөж байгааг судлан тогтоож, Эрүүл мэндийн яаманд энэ асуудлыг судлан шийдвэрлэх талаар хэд хэдэн удаа хандсан байна. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 39

Select target paragraph3