ТЭМДЭГЛЭЛ
АЛХАМ 5: УНШИГЧДЫН ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛСИЙГ ХИЙХ
Хэвлэл мэдээллийн байгууллагынхаа хүч чадал, хэр хэмжээг санаарай.
Уншигчдын дуу хоолойг нэмэгдүүлж, эрх мэдэлтнүүдээс тааламжгүй асуулт
асууж, хариулт шаардах боломжтой.
Материал хүрч, уншигдсан эсэх, мөн таны баримт сэлттэй холбоотой ямар нэгэн
тайлбар байгаа эсэхийг мэдэхийн тулд ийм арга хэмжээ аваарай. Уг шахалтаа
үргэлжлүүлээрэй. Хэрэв тэд ямар нэгэн зүйл хэлэхгүй байвал долоо хоногийн дараа,
мөн түүний дараагийн долоо хоногийн дараа дахин хандаж үзээрэй. Хариулт авахаар
гаргасан оролдлого бүртээ тэмдэглэл үйлдээд энэ талаар өгүүлэлдээ нийтлээрэй.
АЛХАМ 6: ЗОГСОЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
“Та ямар нэг кампанит ажлыг үргэлжлүүлсээр туйлдаж эхлэх үед уншигчид
дөнгөж л анзаарч эхэлдэг” гэсэн хуучны үг сонины сэтгүүлчдийн дунд яригддаг.
Хэрэв та маш богино хугацаанд зоримог кампанит ажил хийхээр сонгоогүй
л бол урт удаан хугацаанд үргэлжилж болзошгүй юм. Кампанит ажлыг амьд,
идэвхтэй, сонирхолтой байлгах нь шууд хариуцдаг цөөн хэдэн хүний үүрэг бус
нийт редакцын ажил болох ёстой билээ.
4.3. ХЭСЭГ – ТА БЭЛЭН ҮҮ?
A. РЕДАКТОРЛАХ ҮЙЛ ЯВЦ
Бусад сурвалжилгатай нэгэн адил албадан хөдөлмөр болон ажилд зуучлах,
авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлахдаа редакторын
сайн удирдамж, практикийг хэрэглэх шаардлагатай. Сэдэв бүрээр дагнан
редакторлах талаар олон эх сурвалж байдаг бөгөөд үүнийг хэрхэн сайн хийх
талаарх туршлагууд бидний хүрээнээс халих тул энэ гарын авлагад эдгээр
бүгдийг дурдаж чадахгүй юм.
Б. ТА БЭЛЭН ҮҮ?
Та мэдээ, эсвэл цуврал мэдээгээ хэвлэхээс өмнө мэдээнд оролцсон бүх хүний
мэдээлэл бүрэн багтсан эсэхийг нягтлаарай. Та дараах асуултад тодорхой
хариулт өгөх ёстой.
• Та юуг хэлж, нотлох гэж оролдож байна вэ?
• Үүнийг хэлэх хангалттай мэдээлэл, нотлох баримт байгаа юу?
• Таны мэдэгдэл, тайлбарт ямар шууд бус дүгнэлт агуулагдаж байгаа вэ?
• Та өөрийн эх сурвалж, баримт бичгийн дүн шинжилгээнд бүрэн итгэлтэй
байна уу?
• Та бүх баримт мэдээллээ шалгаж, нягтлахад нэмэлт хүчин чармайлт
гаргасан уу?
• Шүүмжлүүлж буй бүх хүмүүст хариулт өгөх боломж олгосон уу?
• Сэтгүүл зүйн бүтээлийн бүтэц юу вэ? Эхлэл, дунд, төгсгөл дээрээ
ажиллаарай.
• Та бүтээлийг хялбар ойлгож болох хэсгүүдэд хувааж чадах уу?
• Та сурвалжилгаа хэрхэн дүрслэх вэ? Та мэдээгээ зураг, чимэглэл, хүснэгт,
график ашиглан тайлбарлаж чадах уу?
• Хуульч, эсвэл туршлагатай редактор бүх мэдээг (мөн гарчигийг нь)
шалгасан уу?
Хэрэв та эдгээр асуултад бүрэн хариулж чадахгүй байгаа бол хэвлэхэд
бэлэн биш байна.
44
| Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд
шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь