ТЭМДЭГЛЭЛ Үл итгэх байдал Нөхцөл байдлын талаар танд өгөгдсөн бүх мэдээллийг шинжилнэ. Таны хөндөж буй эмзэг сэдэв бүхий мэдээ сурвалжилгад хамааралтай хэн нэгэнтэй хийсэн ярилцлагыг бичиж авах талаар бодож үзээрэй. Хожим нь тэд таны бүтээлийг няцаахаар дарамт шахалт үзүүлж магадгүй бөгөөд та бичлэг, тэмдэглэлээ шүүхэд өгөх хэрэгтэй болж магадгүй юм. Тэнцвэртэй байдал Бүх талын үзэл бодлыг идэвхтэй эрэлхийлнэ. Хэрэв тэд тантай ярилцахгүй эсвэл тэдэнтэй холбоо барьж чадахгүй болбол албан ёсны цахим сайт болон мэдээллийн агентлаг зэргээс хүлээн зөвшөөрөгдөхүйц эх сурвалжийг хайж олоорой. Хэрэв чадаагүй бол “Ямар шалтгааны улмаас мэдээллийн эх сурвалжид хүрч чадаагүй” талаар тайлбарлаарай. Шүүгч, өмгөөлөгч, эсвэл хүний эрхийн идэвхтэн шиг байх хэрэггүй. Үүнийг танд зөвлөгөө өгч, дүн шинжилгээ хийж чадах мэргэжилтнүүдэд үлдээх нь зүйтэй юм. Шударга байдал Зөрчилдөж буй талуудын аль нэгний санал бодлыг дэмжин сурталчилж болохгүй. Нэг тал нь сайн (хүчтэй, баатарлаг, шийдэмгий, зөв), нөгөө тал нь муухай (муу, сул дорой, аймхай) гэдэг байдлаар үг хэллэг (ихэвчлэн тэмдэг нэр) бүү ашиглаарай. Түгээмэл хэрэглэгддэг бөгөөд нийгмийн нэг хэсгийг зориудаар ялгаварлан гадуурхах санаагүй үг хэллэг заримдаа бусдыг нь гомдоож болзошгүйг хүлээн зөвшөөрөөрэй. Та өөрөө “овог аймгийн” эсвэл “уугуул оршин суугч” гэх мэтээр хэлүүлэхийг хүсэхгүй байлгүй. Иймд бусад хүмүүст хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэд өөрсдийгөө яаж тодорхойлуулах хүсэлтэйг олж мэдээрэй. Сурвалжилга, бүтээлд таны хувийн өрөөсгөл хандлага туссан бол хүлээн зөвшөөрч, арилгах хэрэгтэй29. Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрэм30-тэй танилцаарай. Б. ХУВИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ Тэнцвэртэй, бодитой байдлаар сурвалжилсан ч ялангуяа албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга бус байдлын талаар сурвалжилж буй сэтгүүлчид эрсдэлд ордог. Та эрүүгийн гэмт хэргийн бүлэглэл, нөлөө бүхий хүмүүс, түүнчлэн Засгийн газрын зүй бус үйлдлийг илчлэх магадлалтай. Үүний хариуд айлган сүрдүүлэлт, дарамт шахалтаас эхлээд бодит хүчирхийлэл, хууль бусаар баривчлах, дур мэдэн цагдан хорих зэрэг явдал ирж болзошгүй юм. Та анхааралтай, бэлтгэлтэй байх хэрэгтэй. ____________________________ 29 30 Ethical Journalism Network. Five-point guide for migration reporting, 2018. http://www.mediacouncil.mn/p/7 Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 33

Select target paragraph3