ТЭМДЭГЛЭЛ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР ӨГҮҮЛСЭН ЖИШЭЭ BBC. 2004. Billy’s journey started in Senegal and ended more than five months later in Italy. Available at: http://news.bbc.co.uk/1/hi/world/africa/3520404.stm Tesorero, A. 2017. Indian plumber sings music idol’s song, becomes a champ in Dubai. Khaleej Times. Available at: https://www.khaleejtimes.com/nation/dubai/indian-plumber-singsmusic-idols-song-becomes-a-champ-in-dubai Д. ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ Хүнийг хүйс, арьс өнгө, үндэс, угсаа, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах явдал гардаг. Ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэр нь ажилд зуучлах, авах харилцаа болон хөдөлмөрийн нөхцөлд нөлөөлж болно. Заримдаа ажиллагчид тодорхой угсаатны бүлэг болон нийгмийн анги давхаргад харьяалагдсаныхаа, эсвэл бүр улс төрийн үзэл бодлынхоо улмаас албадан хөдөлмөрт өртөж болно. Мөн хөдөлмөрийн харилцаанд эмэгтэй цагаач ажилчид дотооддоо болон гадаадад ялгаварлан гадуурхалтад өртдөг. Ажилд зуучлах, авах ажиллагаа, албадан хөдөлмөрийн асуудлыг харахдаа ялгаварлан гадуурхалтыг харгалзан үзэх нь чухал юм. Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтыг шийдвэрлэх тухай болон ажил хөдөлмөрт адил тэгш хандахыг дэмжсэн мэдээ нь олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, сэтгэлгээг өөрчлөх боломжтой. Таны эрэлхийлэх гол асуулт: • Зарим хүн ажилд орох боломж, эсвэл ажилд зуучлах, авах үйл явцад хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой ялгаварлан гадуурхалтад өртдөг үү? Аль салбарт вэ? • Ажлын байрандаа тэгш байдлыг хангах талаар хүчин чармайлт гаргадаг уу? • Дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөний нөлөө зарим хүнд өөрөөр тусдаг уу? • Зарим хүн албадан хөдөлмөрт өртөх илүү эрсдэлтэй байдаг уу? Хүүхэд? Эмэгтэйчүүд? Эрэгтэйчүүд? Нутгийн уугуул иргэд? • Эмэгтэй, эрэгтэй хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхэд ижил тэгш эрхтэй юу? Тэд эрхээ адилхан мэддэг үү? ЯЛГААТАЙ БАЙДЛЫН ТАЛААР ӨГҮҮЛСЭН ЖИШЭЭ Salameh, D. 2018. Female Migrant Workers: Long-Distance Mothers. Available at: https://www.7iber. com/society/female-migrant-workers-long-distance-mothers/ Seiff, A. 2017. “If You Have Money, You Can Think Whatever You Want”. MBright. Available at: https://brightthemag.com/health-nepal-women-travel-stigma-work-ba687e07a2e3 Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 25

Select target paragraph3