ТЭМДЭГЛЭЛ 2.1. ХЭСЭГ - АЖИЛД ЗУУЧЛАХ НЬ Бүтээлийн тэнцвэртэй, шударга байдлыг хангах нь мэдээж хэцүү ажил юм. Энэ нь хангалттай бэлтгэл, сэдвийн талаарх ойлголт, шаргуу хөдөлмөр, урт хугацааны хичээл зүтгэл шаардана. Фото сэтгүүлч, баримтат кино найруулагч Мими Чакарова20-гийн хэлснээр юуны өмнө сэтгэл санааны бэлтгэл хамгийн чухал юм. Мөн хатагтай Мими Чакарова хэлэхдээ сэтгэл санааны бэлтгэлээс гадна чанартай сурвалжилга өргөн цар хүрээтэй судалгаанаас бүтдэг гэжээ. Иймээс та хийж болох ба хийж болохгүй дараах зүйлийн талаар анхаарч ажиллах ёстой. Хийж болох ба болохгүй зүйлс БОЛОХ Хэвлэл мэдээллээр тухайн цаг мөчид мэдээлж байгаа зүйлсийг уншаад, тааруухан бэлтгэсэн түүх мэдээг хайх. Тухайлбал зохистой хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж хомс байдал, зарим салбар дахь зүй бус үйлдэл, хууль тогтоомжийн хийдэл, хохирогч хамгаалал, хохирогчдод үзүүлэх үйлчилгээнд ялгаварлан гадуурхах зэрэг болно. БОЛОХ Салбарын мэргэжилтнүүдтэй холбогдох. Тухайлбал иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, албадан хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтнүүд. БОЛОХ Бэлтгэж болох мэдээний боломж (цаг хугацаа, формат, хуулийн болон хувийн эрсдэл, нөөц) түүнчлэн таны болон танд мэдээлэл өгч буй эх сурвалжид хамаарах боломжит үр дагаврыг үнэлэх. БОЛОХГҮЙ Дуулиантай мэдээний хойноос хөөцөлдөх, эсвэл бодит байдлыг гажуудуулсан мэдээ бэлтгэхээр оролдох. БОЛОХГҮЙ Эмзэг бүлгийн хүмүүстэй харьцаж байгаагаа мартах. Хэчнээн давчуу цагаар ажиллаж байсан ч яарах нь буруу үр дагавар дагуулж болзошгүй юм. БОЛОХГҮЙ Таны үүрэг бол үзэгчдэд мэдээлэх болохоос өмгөөлөх биш гэдгийг санах. ____________________________ Хатагтай Мими Чакарова нь Болгар-Америкийн сэтгүүлч, найруулагч юм. Үзэх холбоос: https://dartcenter.org/bio/mimi-chakarova 20 20 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Select target paragraph3