Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал Монгол Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн бүх төлөөллийг хамруулж 2017 онд хийсэн жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлангаас харахад судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 14 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлж байв.54 Тэгвэл Комиссоос хийсэн судалгаанд Улаанбаатар хотоос оролцогчдын 18 хувь нь, орон нутгийн оролцогчдын 3.6 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, 19.9 хувь нь ойр орчимд нь хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тохиолдлыг мэднэ гэжээ. Бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг тодруулахад 7 хувь нь санаандгүй байдлаар биед хүрэх, илэх, 7 хувь нь зөвшөөрөлгүй үнсэх, тэврэх, 2 хувь нь бэлгийн чадавхи, зан үйл, туршлагын талаар ярих, 8 хувь нь порно бичлэг, хэвлэмэл материал үзүүлэх, 6 хувь нь бэлгийн харилцаанд орохыг шаардах, 63 хувь нь хүчиндэх, хүчиндэхээр завдах үйлдлийг дурджээ. Дээрх хүчирхийллийн хэлбэрүүдийн аль нь танд тохиолдож байсан бэ? гэсэн асуултад 49.1 хувь нь тохиолдож байгаагүй, 14 хувь нь санаандгүй байдлаар биед хүрэх, илэх, 9.6 хувь нь зөвшөөрөлгүй үнсэх, тэврэх, 3.3 хувь нь бэлгийн харилцааны тухай ярих, 1.5 хувь нь порно бичлэг, хэвлэмэл материал үзүүлэх, 5.9 хувь нь бэлгийн харилцаанд орохыг шаардах, 4.8 хувь нь бэлгийн сэдэл бүхий дохио зангаа үзүүлэх, 7.7 хувь нь хүчиндэх, завдах гэж хариулсан байна. Бүдүүвч 4. Дээрх хүчирхийллийн хэлбэрүүдийн аль нь танд тохиолдож байсан бэ? Дээрх хүчирхийллийн хэлбэрүүдийн аль нь танд тохиолдож байсан бэ? 51% Хүчирхийлэлд өртөж байгаагүй 15% Санаандгүй байдлаар биед хүрэх, илэх 10% Зөвшөөрөлгүй үнсэх, тэврэх 3% Бэлгийн харилцааны тухай ярих 2% Порно бичлэг, хэвлэмэл материал үзүүлэх 6% Бэлгийн харилцаанд орохыг шаардах 5% Бэлгийн сэдэл бүхий дохио зангаа үзүүлэх 8% Хүчиндэх, хүчиндэхээр завдах Бүдүүвч 5. Хүчирхийлэл үйлдэгч болон хохирогчийн хамаарал Хүчирхийлэл үйлдэгч хохирогчтой ямар хамааралтай байсан бэ? 24% Танихгүй хүн 24% Жирийн нэг таньдаг хүн 19% Найз 6% Хамт ажилладаг хүн 7% Хамаатны ах дүү 7% Найз хөвгүүн 5% Хойд эцэг 4% Хөрш 4% Бусад Үндэсний Статистикийн Хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Хүчирхийллийн нүцгэн үнэн, 2017 он. 54 27

اختر الفقرة المستهدفة3