Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
охид, эмэгтэйчүүдэд хамаарах асуудлаар шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоо
хязгаарлагдмал байгаад Хороо санаа зовинож байна. Иймд хуулийн шинэчлэл, бодлогын
өөрчлөлтийг хэрэгжүүлэхдээ, ялангуяа гэр бүлийн амьдрал, боловсрол, эрүүл мэндийн
үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт болон гэр бүлийн, бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэхэд
хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдтэй зөвлөлдөхийг Хороо Оролцогч улсаас
шаардаж байна. Мөн Оролцогч улс жендэрийн бодлогодоо хөгжлийн бэрхшээлтэй охид,
хүүхдүүдийг хамруулах”53-ыг зөвлөжээ.
Судалгаанд оролцогчдын 73.8 хувь нь бэлгийн харилцаанд орсон гэх бөгөөд тэдний 52
хувь нь 20-оос дээш, 23.2 хувь нь 17-19 настайдаа орсон байна. Бэлгийн харилцаанд орсон
эмэгтэйчүүдээс нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй буюу 26-45 насны эмэгтэйчүүдийн 28
хувь нь огт ордоггүй, 33 хувь нь жилд цөөн удаа бэлгийн харилцаанд ордог гэж хариулжээ.
Энэ төрлийн харилцаанд нийгмийн болон хандлагын олон хүчин зүйлс нөлөөлж байгаа
нь эмэгтэйчүүдтэй хийсэн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаас харагдаж байна.
Тохиолдол 17
Би 40 настай. Хүүхэд байхдаа саажилтын улмаас тэргэнцэртэй явдаг болсон. Одоог
хүртэл бэлгийн харилцаанд орж үзээгүй. Зурагт, интернэтээс гадны мэдээллийг авдаг,
хааяа гадуур гарах үед аав, ээж, дүү нараас маань хэн нэг нь заавал хамт явдаг. Надад
хүнтэй танилцах, эрэгтэй найзтай болох боломж олддоггүй. Би бусад хүмүүс шиг
амьдарч чадахгүй ч хүүхэдтэй болохыг маш их хүсдэг.
Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд орчны хүртээмжгүй байдлаас хамаарч бие даан
нийгмийн амьдралд оролцож чаддаггүй, хэн нэгний тусламж дэмжлэг, хараа хяналтад
байдаг тул найз залуу, бэлгийн хамтрагчтай болох боломж тэр бүр олддоггүй байна. Мөн
хөгжлийн бэрхшээлийн талаарх гэр бүлийн гишүүдийн ойлголт, хандлага нь хөгжлийн
бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн эрх чөлөөнд нөлөөлж байна. Хот, орон нутагт
ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй охиноо гэрлэх насанд хүрэх үед бие даан амьдрах,
сонголтоо өөрөө хийх эрхийг хүндэтгэх тухай мэдлэг, ойлголт хангалтгүй байна.
Тохиолдол 18
Анх 20 настайдаа найз залуутай болж байсан. Энэ үед аав ээж хоёр маань “Чам шиг
хүн хүнтэй суудаггүй юмаа, хүүхэд ч гаргаж болохгүй. Чи зүгээр л гэртээ бай” гэж
загнаж, найз залуутайгаа уулзахыг хорьдог байсан. Удалгүй би жирэмсэн болж энэ
тухайгаа аав ээждээ хэлэхээс айж, найз залуудаа хэлтэл “Чамаас эрүүл хүүхэд төрөхгүй,
авахуул” гэсэн. Маш их цочирдсон ч хүүхдээ гаргана гэж зориглож байтал хүүхэд
маань 4 сартайдаа зулбачихсан. Дахиж би ерөөсөө жирэмслээгүй. Миний амьдралын
туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй охидод эцэг эхийн дэмжлэг их хэрэгтэй
юм байна лээ, тэр үед ээж аав маань намайг ойлгож дэмжсэн бол гэж их боддог.
Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага,
Дархан-Уул аймаг
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг
хангахын тулд нэн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадавхжуулж, эрхээ
мэдэх, шаардах чадварт сургах, улмаар гэр бүлийн гишүүдэд хөгжлийн бэрхшээлийн
нийгмийн загварын талаар ойлголт өгч, мэдээллээр хангах, нийгмийн дэмжлэгт орчин,
бие даан амьдрах, туслах үйлчилгээг бий болгох замаар хөгжлийн бэрхшээлтэй охид
эмэгтэйчүүдийг хэн нэгнээс хараат бус амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн Хорооноос Засгийн газарт 2015 оны 5 дугаар
сарын 13-ны өдөр өгсөн зөвлөмжийн 11 дэх хэсэг.
53
26