Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал
Тухайлбал, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст халамжийн үйлчилгээг
хүргэхдээ гэр бүлийнхэнд нь даатгах, тэднийг асран хамгаалагчид мөнгөн тэтгэмж
олгох зэрэг хэлбэрээр хэрэгжүүлдэг учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт хамаарах
асуудлаар шийдвэр гаргах, бие даан амьдрах, гэр бүлтэй болох, бэлгийн хамтрагчтай
байх, хүүхэд төрүүлэх, эцэг эх байх эрхээ эдлэхэд гэр бүлийн гишүүд хөндлөнгөөс нөлөөлж
байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хангах нь төрийн
үүрэг тул тулгамдаж буй асуудлыг тоо баримт, судалгааны үндэслэлтэйгээр баримтжуулж,
бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, олон нийтийн анхааралд хүргэх шаардлагатай
байна.
1.2 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД,
ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Комисс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн
хэрэгжилтийн байдлыг үнэлэх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Нэгдсэн Үндэстний
Байгууллагын Хүн амын сангийн санал, дэмжлэгтэйгээр Орхон, Булган, Дорноговь аймгийн
эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалт, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн
Үндэсний Холбоо төрийн бус байгууллагатай хамтран Архангай, Өвөрхангай, Хэнтий,
Дархан-Уул, Баянхонгор, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод судалгаа30 хийв.
300
42%
тулгуур эрхтний
бэрхшээлтэй
31%
хараа, сонсголын
бэрхшээлтэй
хүн судалгаанд
хамрагдсанаас
17%
оюуны
бэрхшээлтэй
10%
бусад хэлбэрийн
бэрхшээлтэй
Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэй хамруулснаас 42 хувь нь тулгуур
эрхтний, 31 хувь нь хараа, сонсголын бэрхшээлтэй, 17 хувь нь оюуны, 10 хувь нь бусад
хэлбэрийн бэрхшээлтэй байв. Судалгаанд оролцсон хоёр хүн тутмын нэг нь амьжиргааны
баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд нийт оролцогчдын 90 хувийнх
нь гэр бүлийн сарын орлого хэрэгцээнд хүрэлцдэггүй учир хөгжлийн бэрхшээлтэй
эмэгтэйчүүд тэтгэвэр, тэтгэмжийнхээ 84.5 хувийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байна.
Дээрх эмэгтэйчүүдийн 40.2 хувь нь гэрлэсэн, 24.7 хувь нь ганц бие, 8.1 хувь нь
гэрлэлтээ цуцлуулсан, 5.5 хувь нь хамтран амьдрагчтай гэж хариулсан бол 88.6 хувь нь ам
бүлийн тоо 1-2 гэжээ. Мөн нийт оролцогчдын 32.8 хувь нь боловсролын түвшин доогуур
буюу уншиж, бичиж чаддаггүй бол ажил эрхлэлтийн түвшин дөнгөж 33 хувь байна. Тэдний
боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байгаа нь эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлж, эдийн засгийн, бие махбодын, сэтгэл санааны,
бэлгийн хүчирхийлэлд өртөмтгий, бусдаас хэт хараат болгож байгааг судалгааны дүн
харуулж байна. Уг судалгаагаар тогтоогдсон зарим нөхцөл байдлыг доорх дэд сэдвүүдийн
хүрээнд тоймлов.
“Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн нөхцөл байдал, тулгамдсан
асуудал, нөлөөлөгч заримхүчин зүйл” судалгаа, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо, Комисс, 2018 он.
30
13