Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх 2018 оны байдлаар Монгол Улсад 106,6917 хөгжлийн бэрхшээлтэй хүн (нийт хүн амын 3.3 хувь) байгаагийн 43.1 хувь буюу 46,030 нь эмэгтэйчүүд байна.8 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 19.7 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.9 хувь нь буюу 447 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд тэдний 205 нь эмэгтэйчүүд байна.9 2018 оны байдлаар нийт хүн амын 3.3% нийт ажилгүй иргэдийн 1,9% хөгжлийн бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй 106,691 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 19,7% ажил эрхэлдэг 447 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 46,030 эмэгтэй нийт ажилгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 205 эмэгтэй Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр 2014 онд IRIM судалгааны байгууллагаас хийсэн “Монгол Улс дахь жендэрийн тэгш байдлын талаарх үзэл хандлага”10 баримт бичгийн судалгаа, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санхүүжилтээр 2013-2014 онд “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн үндэсний төв” төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар11 Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн хэрэгжилтэд орчин болон мэдээллийн хүртээмжгүй байдал ихээр нөлөөлдөг, улмаар энэ нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалт, далд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлд хүргэж байна гэжээ. Хүний аливаа эрх нь хоорондоо харилцан хамааралтай тул бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь бусад эрхтэй, ялангуяа нийгмийн амьдралд оролцох, хөдөлмөрлөх эрхтэй харилцан уялдаатай. Эдгээрийг олон улсын баримт бичигт баталгаажуулсан ч эрхээ эдлэх нөхцөл, баталгааг төр бүрдүүлэх ёстой юм.12 Египетийн Кайр хотноо 1994 онд хуралдсан “Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурал”-аас баталсан “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”13-т нөхөн үржихүйн эрхийг Үндэсний Статистикийн Хороо, www.1212.mn, 2018 он. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага,Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа, Мэдээллийн лавлах, 2017 он, 7 дахь тал. 9 Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал 2018 оны эхний 8 сарын байдлаар, Үндэсний Статистикийн Хороо. 10 Швейцарын Хөгжлийн Агентлаг, IRIM судалгааны хүрээлэн Монгол Улс дахь жендэрийн эрх тэгш байдал: Нөхцөл байдлын товч үнэлгээ, баримт бичгийн судалгаа, 2014, хуудас 47. 11 “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх” судалгаа, 2014 он. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн үндэсний төв. 12 “Хүний эрх эмхэтгэл” 2014 он, ”УБ хот, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс. 13 Египетийн Кайр хотноо 1994 оны 9 дүгээр сарын 5-13-ны өдрүүдэд хуралдсан “Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурал”-аар баталсан “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”. 7 8 10

اختر الفقرة المستهدفة3