“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
“Оролцогч улсууд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй эрх тэгш байх үндсэн дээр
хүний эрх, үндсэн эрх чөлөөг эдлэх, хэрэгжүүлэх баталгааг олгох зорилгоор
тэдний бүрэн хөгжил, дэвшлийг хангахын тулд бүхий л салбарт, тухайлбал улс
төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарт зохистой бүх арга хэмжээ, түүний
дотор хууль тогтоох арга хэмжээ авна.”
(Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай
конвенцын 3 дугаар зүйл)
“Оролцогч улсууд хөдөө нутгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй онцлог
асуудал болон тэднээс гэр бүлийнхээ эдийн засгийн амьдралд гүйцэтгэж буй
чухал үүрэг, түүний дотор аж ахуйн таваарын бус салбарт гүйцэтгэж буй
ажлыг анхааран үзэж, хөдөө нутгийн эмэгтэйчүүдийн хувьд энэхүү Конвенцын
заалтуудыг хэрэгжүүлэх талаар зохистой бүх арга хэмжээг авна.”
(Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай
конвенцын 14 дүгээр зүйл)
“...эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр эрүүл мэндийн салбарт
эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг устгахын тулд гэр бүл төлөвлөлтийг
оролцуулан эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зохистой бүх арга
хэмжээг авна.”
(Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай
конвенцын 12 дугаар зүйл)
“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал,
хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол,
боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн
2 дахь заалт)
1